УИХ-ын гишүүн асан К.Сайраан: Кувейтийн Эмир Г.Шийлэгдамба сайдад Богд ууланд амрах газар олгосонд нь талархал илэрхийлсэн

2008/09/02
Share |
УИХ-ын гишүүн асан К.Сайраан: Кувейтийн Эмир Г.Шийлэгдамба сайдад Богд ууланд амрах газар олгосонд нь талархал илэрхийлсэн

7 сард Монголд хувийн айлчлал хийгээд буцсан Кувейтын Эмир дархан цаазат Богд хан ууланд эдлэн газар авч бүтээн байгуулалт өрнүүлээд буй талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэнбилээ. Эрхэм дээд Эмир гэж хэн болох хийгээд олны анхаарал татаад буй Монгол дахь эззмшил газрынх нь талаар УИХ-ын гишүүн асан К.Сайраан ийн ярилаа.
-Кувейтийн эмир Богд ууланд эдлэн газар бариулж байна. Монголын юунд тэгтлээ их сэтгэл татагддагаа таньд ярьдаг байх?
-Кувейтийн Эмир хоёр дахь удаагаа Монголд 7 сард ирж амраад буцсан. Кувэйтийн Эмир бол 80 настай хөгшин хүн шүү дээ. Гэр бүлийн хүн нь бурхан болсон, хоёр хүүтэй. Нэг хүү нь аавынхаа ордны асуудал эрхэлсэн сайд, үргэлж аавынхаа айлчлал бусад бүх юмыг зохицуулж байдаг хүн л дээ. Нөгөө хүү нь бизнес эрхэлдэг. Угаасаа хоёр хүү нь хоёулаа бизнес эрхэлдэг байсан. Сүүлд нэг хүүгээ улс төрд оруулсан. Шейх Назарыг манайхан сайн мэднэ дээ. Гурав дахь удаагаа монголд ирж байгаа. Шейх Назар өөрөө бол “Би улс төрөөс илүү бизнест дуртай” гэж ярьдаг. Яагаад Монголыг сонгоод Монголд амрахаар ирж байна гэдэг их сонин асуудал байхгүй юу. Кувэйтийн Эмирт энэ дэлхийд амрах газар олдоогүй биш. Мань хүн бол Европт Америкт Африкт Азид өчнөөн төчнөөн орд харштай зуны цагаар голдуу Сунитэд эдлэн газартаа очиж амардаг байсан. Сунитэд одоо хоорондоо дайтаж байгаа учраас тийшээ явахаа больсон. Ташкентэд бас Казакстанд очсон гэнэ. Гэхдээ байгаль нь сайхан, Монгол шиг тайван эрх чөлөөтэй газар үнэхээр байхгүй юм байна. гэж таашаасан. Тэгээд тэр холоос тусгай онгоцоор нисч ирээд хоёр дахь жилдээ амраад явж байгаа юм.
-Монголд сүүлийн үед эрчимтэй гар сунгах болсон нь тэдний өөрсдийнх нь санаачлага уу? Эсвэл манайхан албан ёсны санал тавьдаг уу?
-Ер нь нэг орны төрийн тэргүүн өөр оронд очиж амарна гэдэг чинь дипломат харилцааг илтгэж, хоёр орны ард түмнийг маш сайн холбодог. Тухайн ард түмнийг хүндэтгэж байгаа шинж тэмдэг. Кувэйтийн анхны Эмир 1995 онд монголд айлчилж ирсэн. Тэр үед энэ хүн Гадаад хэргийн сайд байсан. Дараа нь ерөнхий сайд болоод, 3 жилийн өмнө Эмир болсон. Хүү нь ойр дотны хүмүүс нь түүнийг тав тухтай байлгах, зуны цагт Кувэйтид 56 хэм, заримдаа 60 дөхдөг халуун байхад, сэрүүн газарт амраахыг хүсэлгүй яахав. Тэрэн дотроо Монголыг сонгож байгаа нь их сайн зүйл байгаа юм. Өнгөрсөн жил албан ёсны айлчлал хийх үеэр Монголд бүх талаар туслах бололцоотой гэдгээ албан ёсоор зарласан. Өнгөрсөн жил ирэхдээ Сангийн сайд, Кувэйтийн хөгжлийн сангийн захирал, Кувэйтийн хөрөнгө оруулалтын газрын дарга нарыг дагуулж ирээд монголын ард түмэнд, Засгийн газарт хэрэгцээтэй юу байна, Кувэйтийн зүгээс хийж болох бүгдийг нь та нар хийгээрэй гэсэн үүрэг өгсөн. Харин манай тал туслалцааг хүлээж авахад бэлэн биш байсан юм. Яагаад гэвэл тодорхой төслүүд хэрэгтэй. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах бололцоотой гэж хэлсэн, цахилгаан станц барихад мөн нийгмийн салбарт бас тусалъя гэсэн. Тэрэн дотроб эрүүл мэндийн салбарт техник тоноглолоор хангах асуудлаар бид гар сунгахад бэлэн байна гэж хэлсэн. Монголын газрын тос хайх олох олборлох тал дээр туршлагатай мэргэжилтнээр тусалья гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Кувэйтийн талаас ямар нэг татгалзаж байгаа зүйл байхгүй. Хөрөнгө мөнгө, технологиор бас өөр юу байна, тэр бүх талаараа туслахад бэлэн байна гэдгийг илэрхийлсэн. Одоо Монголын тал энэ бололцоог ашиглах л хэрэгтэй байхгүй юу. Эхний албан ёсны айлчлалаа хийгээд 5 хоноод буцсан. Энэ жилийн хувьд бол албан ёсны айлчлал биш хувийн журмаар буюу амрах гэж ирлээ гэж анхнаасаа зарлаад онгоцноос буунгуутаа хөдөө гарсан. Төв аймгийн Сэргэлэн сумд отгоо бариад 10-аад хоног амарсан.
-Отог гэж сүртэй юм буудаг биз?
-Өөрсдөө баахан араб майгийн майхан авч ирсэн. Араб майхан дотроо хааны амарч унтдаг өргөө, бараа бологч хүмүүсийн гэр майхан, хүмүүс хүлээж
авдаг, хоол иддэг гал зуух, үйлчлэгч нар байрлах гээд бүхэл бүтэн хотхон шиг томоохон хүрээ барьсан. Хөдөө хээр амрах нь арабын нүүдэлчний соёлд бол хамгийн гоё амралт болдог л доо. Монгол нутагт энэ жил сайхан зуншлагатай бороо, өвс ногоо сайтай гайхамшигтай байсан гээд их өндөр сэтгэгдэлтэй буцсан.
-Та эдлэн газар Монголд сонгоход нь хамт явсан гэсэн. Одоо болохоор өөр зориулалтын гэж нэрлэгдээд байгаа нь хачирхалтай байна?
-Анх 1996 онд хан хүү Жахад аавыгаа жил болгон Монголд амруулж баймаар байна. Иймээс тодорхой газар авмаар байна гэж хүсэлт гаргасан. “Тэр газарт би аавынхаа ордныг барья дээр нь Монгол Кувэйтийн хамтарсан байгаль орчныг судлах институт байгуулья. Энэ төвийн зардлыг Кувэйтийн тал гаргая. Эрдэмтдийн зардлыг Кувэйтийн тал гаргахад бэлэн байна” гэсэн. Тэр хамтарсан байгаль орчны судалгааны төвд монголын байгаль орчны бүх төрлийн судалгаа хийх хөрс, агаар, ой мод, ан амьтны талаар гэх мэтчилэн. Дээр нь цөлжилтийн эсрэг тэмцэх Монгол орныг ойжуулах гэх мэтчилэн тодорхой төслүүдийг Кувэйтийн Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын хөрөнгөөр нэг мөр татаж оруулаад, хийе гэсэн санаачлага гаргасан. Үүнийг манай Засгийн газар авч хэлэлцээд “Энэ чинь маш зөв байна” гээд “Кувэйтийн Эмирт зориулж тодорхой газрыг тодорхой хугацаагаар түрээслүүлье” гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд Богд уулын нэг ам газрыг сонгосон. Би сонгоход нь хамт явж газар үзүүлж байсан. Тойрч нэлээн олон газар Батсүмбэр хүртэл явж үзэхэд яагаад тэр газрыг сонгосон бэ гэвэл аав нь настай хүн учраас онгоцны буудалд ойрхон газар байх гэдэг утгаараа л сонгосон. Тэнд худаг гаргаад, заримдаа ус нь ширгэчихдэг булаг байдаг. Тэрнийг сэргээгээд доод тал нь зуны хэдэн байшин бариулаад өөрсдийнхөө зун ирээд унах машинаа тавьдаг газар байгуулаад явсан. Тэр газрыг барьж амжаагүй учраас энэ жил тэндээ Эмир амарч чадаагүй. Тэр газар нь Төв аймгийн газраас 9 км хар зам дагасан жимтэй. Тэр хар зам байгаль орчин сүйтгэсэн гэж би сониноос уншлаа. Би газар дээр нь очиж үзэх гэж байгаа. Хэрвээ үнэхээр сүйтгэсэн зүйл байвал энийг буцаагаад сэргээх ёстой. Тэр зам барьсан барилгын компанитай нь ярьж болох байх гэж найдаж байна. Кувэйтийн Эмир явахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд зориулж зоог барьсан. Албан ёсны уулзалт хийгээгүй. Тэр зоогон дээр Х.Наранхүү, Г.Шийлэгдамба, Н.Болормаа нар уригдсан. Эмир Г.Шийлэгдамба сайдад хандаж “Энэ сайхан газар амрах зөвшөөрөл олгосонд хувиасаа маш их баярлаж байна. Би тэнд нэг ч мод огтлохгүй, харин хэдэн мянгыг тарина. Яагаад гэвэл байгаль орчныг тэгэж байж хамгаалдаг юм. Тийм учраас тэр аман дээр би маш их мод тарина, байгаль орчны судалгааны төв байгуулаад тэрүүгээр дамжуулаад ан амьтан судлах, тэр байтугай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах талаар судалгаа хийх, тэнд Кувэйт монголын мэргэжилтнүүдийн хамтарсан баг бурдүүлээд хийнэ” гэж талархал илэрхийлсэн. Ер нь Кувэйтийн талаас Монголд үзүүлж байгаа туслалцаа асар их байгаа. Хамгийн түрүүнд Арабын орнуудаас гар сунгасан, бидний хамгийн хэрэгцээтэй үед ирж тусалсан шүү дээ. Яагаад гэвэл 1990 онд Иракууд довтолсон хүнд үед нь хамгийн түрүүнд бид санаа сэтгэл тавьсан. Ирэх болгондоо тэрийг ярьдаг. Тийм учраас Монголд юу хэрэгтэйг бүгдийг нь үзүүлэхэд бэлэн байна гэдэг. Хамгийн эхэнд 1995 онд Эмир айлчлахад П.Жасрай агсан ерөнхий сайд байсан. “Хамгийн түрүүнд та нарт юу хэрэгтэй байна?” гэхэд “Зам хэрэгтэй, цахилгаан хэрэгтэй” гэж хэлээд Эрдэнэт Дарханы замын ажилд хөрөнгө оруулсан. Дараа нь зам нь Дарханаас Эрдэнэт хүрсэн чинь манайхан үргэлжүүлэх санал тавихад Булган хүртэл тавьсан. Одоо Булганаас Хөвсгөл хүртэл тавих юм уу. Ийм том замын төслийг Кувэйт хамгийн түрүүнд өөрөөр хэлбэл манай улсын хойд хэсгийн Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсэд асар том хөрөнгө оруулалт хийсэн. Мөн баруун аймгуудад зориулж Тайширын усан ,цахилгаан станцыг барья гэдэг санал тавьсан.
-Тэд өөрсдөө эхэлж санал тавьсан гэж үү?
-Цахилгаан станцыг барихад зориулж эхлээд судалгаа хийнэ шүү дээ. Тэрийг манай тал санал тавиагүй байхад судалгаа хийхийн тулд 9 сая ам.долларын буцалтгүй тусламж оруулахыг Кувэйт зөвшөөрсөн. Дараа нь барихад нь тусалсан. Би санаж байна. 2000 оны өвөл 2001 оны эхээр маш их зуд болсон шүү дээ. Тэр зудын үеэр Кувэйтийн Засгийн газарт хандаад ийм юм болж байна гэсэн чинь хамгийн түрүүнд гар сунгаад 500 мянган доллар өгч байсан. Дараа нь парламентийн ордны асуудал, одоо Үндэсний төв номын сангийн асуудал байна. Дээр нь боловсролын салбарт хамтран ажиллана гэж байгаа. Монголын талаас санаачлага гаргаад өөрсдөө хөдөлвөл Кувэйтийн талаас ямар ч татгалзах зүйл алга. Тэр тусмаа хамгийн шийдвэр гаргагч Эмир нь жил болгон Монголд ирж амраад энэ сайхан байгалийг үзэж хараад явж байна гэдэг чинь бидний хоёр ард түмний харилцаа цаашдын туслалцааг авахад маш их ач холбогдол үзүүлж байгаа юм. Кувэйтийн Эмир Монголд амраад буцлаа гэсэн чинь Катарын тал бас ирмээр байна гэж байна. Бухэлдээ хөрөнгө мөнгөтэй улсууд Монголд ирээд амраад байвал мэдээж бидний цаашдын хөгжилд тус болно уу гэхээс хэзээ ч ус болохгүй. Монгол-Кувэйтийн харилцааны бодит байдал гэх юм бол ийм. Эмир энэ жил маш сайн амарсан гэж ярьж байна лээ. С.Оюун сайд бид хоёр тосоход онгоц газардахад нь бороо ороход маш их бэлэгшээсэн. Эмиртэй хамт 2 дүү нь ирсэн. Нэг нь Үндэсний торгон цэргийн дарга нь, нөгөөх нь хуучин Азийн Олимпийн хорооны дарга байсан Шейх Ахмед гэдэг хүн. Энэ жилийн хувьд яриа хэлэлцээр хийж асуудал шийдвэрлэх хүмүүсээ дагуулж ирээгүй. Би бол хувийн айлчлалаар явж байгаа учраас энэ үед ямар нэг албаны яриа хэлэлцээр хийх боломжгүй байна. Харин гэхдээ Кувэйтийн тал монголд туслалцаа дэмжлэгээ цаашдаа ч гэсэн үргэлжүүлнэ гэсэн. Зоогны үеэр Ерөнхий сайдыг Кувэйтид урьсан. Газрын тосны асуудлаар та өөрөө Кувэйтэд ирэхээр бид хүмүүстээ үүрэг өгье. Хариуцсан хүмүүстэй яриад Монголд шаардагдах юмаа авахгүй юу гэж хэлсэн. Байгаль орчны сайдад болохоор байгаль орчны хамгаалалттай холбоотой хамтарч хийх зүйл маш их байна гэдгээ илэрхийлсэн.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Legalrc разблокР¸Ñ€Ð¾Ð²Ð°Ñ‚ÑŒ ПустырнР¸Ðº пион боярышнР¸Ðº валериаР½Ð° элеутерР¾ÐºÐ¾ÐºÐº ТрамадоР» купить ростов на дону Спайс россыпь в АльметьРµÐ²ÑÐºÐµ ÐœÐ¾Ñ€Ð´Ð¾Ð²Ð¸Ñ  купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - BLUE Ð¢ÐµÑ‚Ñ€Ð°Ð¾ÐºÑ Ð¸Ð´ диазота — WiKi Воронеж героин закладкР¸ ЛампочкР° для курения Чехия купить Шишки White Widow КараганР´Ð° купить Кока ЗакладкР¸ с амфетамР¸Ð½Ð¾Ð¼ в воронежРµ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Выборге Купить Винт КалининР³Ñ€Ð°Ð´ Купить JWH Боготол Замути 9 биз екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ Собраль купить марихуаР½Ñƒ Купить Гашиш Кола Откуда Ð±Ð°Ñ€Ð±Ð¸Ñ‚ÑƒÑ €Ð°Ñ‚Ñ‹ в моче ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Белове Купить ск в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ ЗакладкР° lsd в москве Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Люберцы КиреевсРº купить шишки Купить Ляпка Алатырь Всё для снаряжеР½Ð¸Ñ патроноР² купить Купить ÑÐ¸Ð½Ñ‚ÐµÑ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ каннабиР½Ð¾Ð¸Ð´ Купить закладкР¸ кокаин в НововорР¾Ð½ÐµÐ¶Ðµ Купить конопля НовочерРºÐ°ÑÑÐº
IP:5.188.216.195  2018-09-30 20:43:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.