Дархан цаазат газар хөрөнгөтнүүдэд дархлагджээ

2008/09/02
Share |
Дархан цаазат газар хөрөнгөтнүүдэд дархлагджээ

Богд хан уулыг дархалсан явдал өнө эртнийх. Дэлхийн түүхэнд төрийн цаазаар уул, усыг дархлан хамгаалсан анхны тохиолдол энэ. Харамсалтай нь дэлхийн хамгийн анхны дархан цаазат уул хэн нэгэн хөрөнгөтний өмч болсоор удаж байгаа билээ. Богд хан уул төдийгүй улсын тусгай хамгаалалттай газар нутгаа хамгаалалтад байлгах нь битгий хэл ашиглалтын үйл ажиллагаа давамгайлах болсон. Өөрөөр хэлбэл, Төрийн хамгаалалттай га-зар нутгийн тухай хуульд захирагдах нь байтугай энэхүү хуулийг урвуулан өөрсдийн үйл ажиллагаандаа зохицуулан ашиглах гол хэрэгсэл болгон хувиргажээ.

Байгаль орчны сайд Богдхан уулын Дархан цаазат газар болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зарим байгууллагад өгчээ. 1999 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 136 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт 34, Богдхан уулын Дархан цаазат газарт 48 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ. Харин 2005 оны аравдугаар сараас 2006 оны нэгдүгээр сарын хооронд Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт 22, Богдхан уулын Дархан цаазат газарт 24 иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрөл олгосон байна. Гэвч 2000-2005 оны аравдугаар сар хүртэл Горхи-Тэрэлжид 66, Богдхан ууланд 134 иргэн аж ахуйн нэгж байгууллагад төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүй газар ашиглах гэрээ гэрчилгээ олгосон байгаа юм. Өдгөө эл газар захын нэгэн хорооллоос ялгагдахааргүй болсон гэхэд хилсдэхгүй л болов уу. Өөр хоорондоо уралдан, өдөр шөнөгүй хашаа хатгаж, өмчлөх болжээ.

Түүнчлэн тэр хавийн айл өрхийг "Энэ манай компанийн газар, нүү" гэх зэргээр дарамталдаг байна. Хэн хэн нь төрийн тусгай хамгаалалттай газар нутагт буучихаад "Чинийх, минийх" хэмээн булаалдана. Ясаа буулаалдах ноход шиг нэгнээ хэмлэх хэрэг юун.

Улсын мэргэжлийн хяналтын газраас төрийн тусгай хамгаалалттай газарт шалгалт хийжээ. Шалгалтад Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын 15 бааз хамрагдсан байна. Үүнээс дөрвөн баазын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ. Мөн долоон аж ахуйн нэгжид 3.360 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах 15-20 хоногийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн аж.
Богд Хан уулын дархан цаазат газар үйл ажиллагаа явуулж байгаа 14 аж ахуйн нэгжээс Хүрхрээгийн амны "Хүрхрээ тур" жуулчны бааз, ИНЕГ-ын харьяа Жаргалантын аман дах дахь аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагааг актаар түр хугацаагаар хаасан байна. Зайсангийн аманд газар ашиглах зориулалт өөрчилсөн болон барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй есөн аж ахуйн нэгж, Түргэний аманд зөвшөөрөлгүй баригдаж байгаа амины орон сууцны барилгын үйл ажиллагааг актаар түр хугацаагаар зогсоожээ. Мөн 11 аж ахуйн нэгжид 20.9 сая төгрөгийн, нэг иргэнд 25.0 мянган төгрөгийн, хяналт шалгалтаас зайласхийсэн нэг албан тушаалтанд 20 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах 15-20 хоногийн хугацаатай албан шаардлага өгчээ.

Түүнчлэн УМХГ-ын даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Зайсангийн аманд газар ашиглах зориулалт өөрчлөн орон сууцны барилга барьж байгаа 11 аж ахуйн нэгжид Эрүү үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн ашиглалтын нийт талбай нь 524.313 га буюу хязгаарлалтын бүсийн 4.3 хувийг эзэлж байна. Зайсангийн амны газар олголтын байдлыг авч үзвэл нийт талбайн хэмжээ 2227 га байхаас 149.98 га буюу нийт талбайн 6.73 хувьд газар олголт хийсэн байна. Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт газар ашиглах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн ашиглалтын нийт талбай нь 227.5 га буюу хязгаарлалтын бүсийн 0.2 хувийг эзэлж байгаа нь бага тоо мэт боловч газар дээр нь шалгалт хийхэд Горхи-Тэрэлжид Налайх дүүргийн VI хорооноос урагш төв зам дагуу 100 аж ахуйн нэгж, Богдхан уулын Зайсангийн аманд 70 аж ахуйн нэгжид нэг дор төвлөрүүлэн газар олголт хийсэн байна.

Иймд дээрх байдлыг таслан зогсоож хуульд нийцүүлэх талаар Байгаль орчны яам болон холбогдох байгууллага, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Төрийн хамгаалалттай газар нутагт газар олгохгүй байх болон Дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг шинэчлэх асуудлуудын саналыг УИХ болон УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд тавьсан аж.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
pftvdwbvdqv 3rsJ3qugzesqtrhheo, [url=http://kvswnaqxcanl.com/] kvswnaqxcanl[/url], [link=http://klgleroeniqv.com/ ]klgleroeniqv[/link], http://cilzjhqzmson.com/
IP:5.188.84.7  2019-11-09 09:21:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.