Хакухо Даваажаргал: Би хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа

2008/09/02
Share |
Хакухо Даваажаргал: Би хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа

-Монголдоо “Монгол башё”-д барилдаж, монгол бөхөөр яривал Дагвадорж аваргатай үзүүр түрүүнд үлдэж барилдлаа. Харин яагаад хоцорч ирсэн юм бэ?
-Ирэхийн өмнө байгаль цаг уураас болоод саатал гарсан. Аянга цахилгаантай бороотой гэсэн болохоор нислэг хойшилж Солонгост нэг хонолоо. Ерөнхийлөгчийн зохион байгуулсан хүлээн авалтанд очиж чадаагүй. Монголчууд маань сумо бөхийн барилдааныг маш сайхан хүлээж авлаа. Тэр дундаа монголчуудын хайртай бөх Кайо ирсэн. Кайо маань ч их өндөр сэтгэгдэлтэй байна. Ер нь бөхчүүд маань дараа нь зориуд цаг гаргаж Монголд удаан хугацаагаар ирвэл их гоё юм байна гэлцэж байна лээ.

-Асашёорюүгийн буухиаг залгаж Японы мэргэжлийн сумод амжилттай барилдаж 69 дэх аварга болсонд баярладаг. Ирэх башёд Дагвадорж аварга та хоёрт их найдлага тавьж байгаа.
-Миний аав 1968 онд Олимпийн анхны мөнгөн медалийг авсан. Сая олимпоос хоёр алт, хоёр мөнгө авсан залуустаа баяр хүргэмээр байна. Үүнд их баярлаж байна. Монголын ард түмэндээ сумод барилдаж байгаа бөхчүүдээ сайн дэмжээрэй. Бид цааш цаашдаа хичээж сайн барилданаа гэж хэлмээр байна.
-Монголчууд “Монгол башё”-д үнэн хүчээрээ барилдсангүй, үзүүлэх барилдаан болохоор ийм байдаг юм байх даа гэж сэтгэл дундуур байгаа нь нууц биш л дээ?
-Сумо спорт, Япон улсын үндэсний спорт гэдгээрээ явагддаг. Сумогийн бүх төрлийг үзүүлдэг. Бөхчүүд маань яг башё дээр барилддаг шигээ бяраа гаргахгүй тал байдаг. Гэмтэл бэртэл авчихаж магадгүй гэх утгаараа.
-Та үнэнээрээ барилдсан уу. Идэвхгүй байх шиг санагдсан?
-Ийм барилдаанаас гэмтэл бэртэл авдаг учраас гэмтэл бэртэлгүй сайхан барилдъя гэж бодсон. Өөрийнхөө бяр хүчийг 100 хувь гаргаагүй гэж хэлж болно.
-Энэ үзүүлэх барилдаан олон оронд зохиогдсон гэсэн. Монголд хэр болж өнгөрөв?
-Миний хувьд их сайхан байна.Олон оронд энэ барилдаан зохион байгуулагддаг. Миний хувьд Монголд маань болж байгаа гэдэг утгаараа маш сэтгэл өндөр байна.
-Монголчуудын хувьд сумогийн алтан хараацай гэж хэлж болох Кёкүшюзан очсонгүй. Кёкүшюзан Батбаяр, их аварга Дагвадорж хоёрын эв түнжингүй байдлын илрэл юм болов уу гэлцэж байна. Та нэг тогоонд байдгийн хувьд үүнийг юу гэж бодож байна?
-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Холбогдох хүмүүс нь мэдэх байхаа.
-Ирэх өсөн сарын барилдаанд түрүүлнэ гэж бодож байгаа биз дээ?
-Башёд дараалан ялалт байгуулна гэсэн зорилготой байгаа. Сайн барилдана гэж бодож байгаа.
-Таны эхнэр удахгүй төрнө, хоёр дахь хүүхэд нь удахгүй мэндэлнэ гэл үү?
-Үнэн үнэн. Энэ сарын 31-нд төрнө гэж эмч нар оношилсон. Хоёр дахь хүүхдээ башёд ялж хүлээж авна гэж дотроо бодож байгаа. Одоо сумо эхэллээ. Бэлтгэлдээ орно доо. 7 сарын башө дуусгаад энд ирж сайхан амарсан болохоор одоо шууд Япон явж бэлтгэлдээ орно.
Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.