Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
“Монгол башё”-гийн үеэр их аварга Асашёорюү Дагвадорж Монгол Улсын төрийн далбаагаар чимэглэсэн бүс зүүж явсан нь олны анхаарлыг татсан. Гэсэн ч энэ нь хүмүүсд ялангуяа ахмадуудад таалагдсангүй бололтой. Тэмцээний дараа нэгэн өвгөн заавал Асашёорюү Дагвадоржтой уулзана хэмээн хамгаалалтынхныг ёстой нэг зовоожээ. Монгол хүн хайрлан хүндэтгэдэг зүйлээ тэр тусмаа төрийнхөө далбааг бүсэлхий болон түүнээс доор зүүхийг цээрлэсээр ирсэн. Гэтэл их аварга төрийнхөө далбаагаар гэдэс гүзээгээ ороогоод явж байна. Үүний учир начрыг заавал түүнд хэлнэ хэмээн зүтгэсэн гэнэ.
Эх сурвалж: Сэрүүлэг