Хүмүүс: Нара | |
Залуу дуучин бүсгүй мөнгийг харамгүй үрдэгээ байнга л зарлаж байдаг ч хаанаас, хэрхэн олсноо огт тайлбарладаггүй нэгэн. Тэгсэн хэрнээ эмэгтэй хүн заавал спонсортой байвал л баян байдаггүй юм хэмээн цэцэрхэнэ. Гэхдээ үүнийг үгүйсгэшгүй л дээ. Гэвч төдийлөн нэрд гарч амжаагүй, энд тэнд тоглолт шоу хийж мөнгө олоод байдаггүй хэрнээ дуулахаас өөр ажил, бизнес эрхэлдэггүй энэ бүсгүй яагаад тийм тансаг хэрэглээтэй байдаг нь хүн бүрийн анхаарлыг татах нь ч бас зүйн хэрэг. Бас тэгээд аав, ээж нь хурааж хуримтлуулсан их хөрөнгөтэй улс биш гэдгийг дуучин бүсгүй бараг л бүх ярилцлагандаа дурддаг. Магадгүй түүнээс энэ тухай асуувал `Миний яаж мөнгө олдог нь хэнд хамаатай юм бэ` гэх байлгүй.
www.factnews.mn