"Шинэ үе" Продакшны жүжигчин Д.Оюунтуул: Би алиалагч биш жүжигчин болохоор ямар ч дүрийг бүтээж чадна

2008/09/02
Share |
Хүмүүс: Оюунтуул | 
"Шинэ үе" Продакшны жүжигчин Д.Оюунтуул: Би алиалагч биш жүжигчин болохоор ямар ч дүрийг бүтээж чадна

- Хошин урлаг гэдэг тусдаа зуйл биш. Бид бүгд жүжигчин мэргэжилтэй. Тиймээс бүх төрөлд хүч үзэх хэрэггэй, Хүмүүс “Та нарыг хараад инээсээр байгаад сурчихжээ. Эмгэнэлт жүжиг тавибал яанаа” гэж хэлдэг.

- Энэ бол цэвэр жүжигчин хүнээс шалтгаална. Сая намайг Бортолгойн дүрд тоглоход олон хүн утасдаж байсан.
Түүхэн дүрд яаж тоглох гэж байна. Чамайг хүмүүс хараад инээх юм биш үү” гэж хэлж байсан. Би алиалагч биш, жүжигчин хүн. Тиймээс “ясар дүр бүтээхийг дэлгэцээс хараарай” гэж халж байсан. би ямар ч дүрийг бүтээх чадвартай гэж өөртөө итгэдэг. Тиймээс түүхэн дүрд тоглож, түүнийгээ үзэгчдэд хүрнэ гэдэгтзэ итгэлтэй байгаа. Өнгөрсөн оны “Шилдэг инээд”-ийн эзэн “Шинэ үе” продашкны ээлжит тоглолт эжлээд хэд хонож байна. Тус хамтлагийн жүжигчин Д.Оюунтуултай уулзлаа. Тэрээр тоглолтын хажуугаар маршал Х.Чойбалсангийн эхнэр Бортолгойн дүрийг бүтээсэн аж. Түүхэн сонирхолтой энэ уран бүтээлийнх нь талаар гуүнтэй ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар сонирхъё. Таныг түүхэн дүр бүтээсэн тухай сонслоо?
-MN-25 телевиз Монголын удирдагч, маршал Х.Чойбалсангийн тухай түүхэн теле зохиомж хийсэн юм. Түүний эхнэр Бортолгойн дүрд тоглооч гэсэн санал надад сарын өмнө ирсэн. Би уран бүтээлийнхээ гарааг эхэлснээс хойш зургаа дахь жилдээ ажиллаж байгаа ч анх удаагаа түүхэн дүрд тоглох санал авч байгаа нь энэ. Мэдээж, эхлээд би их баярласан. Дараа нь бас жаахан айсан. Түүхэн дүр бүтээнэ гэдэг амаргүй ажил. Гэхдээ энэ зохиомжийн найруулагч, редакторууд нь Бортолгойн дүрд хэнийг тоглуулах вэ гэж удаан хайж, бодсоны эцэст намайг сонгож санал тавьсан болохоор маш хариуцпагатай хандаж, хүний итгэл алдахгүй гэж хичээж бүтээсэн.

-Дүрийнхээ талаар сонирхуулахгуй юу?
-Бортолгой бол хүрээний нэг сайхан бүсгүй. Найр наадам, зугаа цэнгэлд дуртай. Гэхдээ маш ухаалаг бүсгүй байсан юм билээ. Зохиомжид егүүлснээр Бортолгой өөрийгөө улсын удирдагчийн эхнэр байж тэнцэхгүй гэж үзээд хайр сэтгэлээсээ татгалзан, Х.Чойбалсанг орхиж байгаа тухай өгүүлдэг. Би зохиолыг уншаад Бортолгой зөвхөн хар амиа бодоогүй, мөн Х.Чойбалсанг ч бодоогүй, зөвхөн төр улсынхаа төлөө том алхам хийсэн гэдгийг ойлгосон. Монгол төрийн тэргүүн, түүний гэр бүл ямар байх ёстой вэ гэдэгт санаа зовж, өөрийгөө золиосолсон бүсгүй. Эцэст нь тэр Гүндэгмаа гэж бүсгуйг Х.Чойбалсанд “таны хань болох хүн юм аа” гээд танилцуулж суулгаж байгаа тухай өгүүлдэг. Би анх зохиолоо уншиж байхдаа хайртай хүнээ хүнд өгч байгааг нь яаж гаргах вэ гэж бодсон. Уйлмаар ч юм шиг. Гэтэл үгүй юм билээ. Бортолгой бол уйлахгүй, бүсээ чангалж энэ алхмыг хийх эмэгтэй гэдгийг ойлгосон. Энэ ухаалаг бүсгүйн талаар ам дамжсан яриа ч их байдаг.

-Бусад дүрийн тухайд?
-Маршал Х.Чойбалсанд СТА, жүжигчин Г.Золбоот ах тоглосон. Түүний хоёр дахь эхнэр Дэвээ гэж дөрвөд хүүхний дүрд дуучин Б.Энхмэнд, Бортолгойн найз Цогзолын дүрд дуучин Р.Дэлгэрмаа нар тоглосон. Г.Золбоот ахыг маршалын хувцсаа өмсөөд зогсохоор яг л ийм хүн байсан даа гэж бодогддог байлаа. Мөн дуучид маань чадварлаг жүжигчин болох авъяасаа харуулсан. Одоо монтажлах шатандаа явж байгаа бөгеөд 3 сарын 8-нд МN-25 телевизээр нэвтрүүлэх юм.

-Түүхэн дүрийнхээ хажуугаар хамтлагийнхаа шоунд оролцож байгаа биз дээ?
-Тийм ээ, “Шинэ үе” продакшн гурван сард болдог эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баярыг угтаж, “Бүсгүйчүүд дахин дурладаг уу” хошин шоугаа тоглож байна. Манай тоглолтод “Солонгос” гэдэг номер бий. Энэ бол үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрсэн үзүүлбэр болсон. Өнөөдөр 15 мянган эрүүл чийрэг, боловсролтой залуус мөнгөний төлөө харийн оронд хар ажил хийхээр явж байна. Монгол гэр бүлээс заавал нэг хүн гадаадад ажиллаж байна. Сайхан амьдрахын төлөө хань ижил.үрхүүхэд. эхорнооорхин одож байгаа тэдгээр залуусын нүүдлийг хязгаарлах, үүнээс үүдэх эрүүл мэндээр хохирох, гэр бүл салах зэрэг эмзэг зүйлийг зогсоохыг уриалсан. Энэ санааг бид тодорхой үзүүлж, чанга дуугарсан юм.

-Цаашид танай хамтлагийн уран бүтээлийн талаар сонирхоё?
-Манай залуус ТВ-9 телевизтэй хамтарч “Шинэ үеийн залуус” шөнийн хөтөлбөр хийж байгаа. Залуусын амьдрал, хайр сэтгэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг юм. Мөн хонхны баярыг тохиолдуулаад жүжиг тавихаар бэлдэж, ширээний уншлагадаа ороод эхэлчихсэн. Залуусын амьдралд хөл тавих алхам, хайр дурлал, баяр баясгалан, нулимс бүхнийг үзүүлсэн жүжиг юм.

-Хошин тоглолтоос харсаар байгаад драмын жүжигт тогловол хүнд хүрэх болов уу?
-Хошин урлаг гэдэг тусдаа зүйл биш. Бид бүгд жүжигчин мэргэжилтэй. Тиймээс бүх төрөлд хүч үзэх хэрэгтэй. Хүмүүс “Та нарыг хараад инээсээр байгаад сурчихжээ. Эмгэнэлт жүжиг тавибал яанаа” гэж хэлдэг. Энэ бол цэвэр жүжигчин хүнээс шалтгаална. Сая намайг Бортолгойн дүрд тоглоход олон хүн утасдаж байсан. “Түүхэн дүрд яаж тоглох гэж байна. Чамайг хүмүүс хараад инээх юм биш үү” гэж хэлж байсан. Би алиалагч биш, жүжигчин хүн. Тиймээс “ямар дүр бүтээхийг дэлгэцээс хараарай” гэж хэлж байсан. Би ямар ч дүрийг бүтээх чадвартай гэж өөртөө итгэдэг. Тиймээс түүхэн дүрд тоглож, түүнийгээ үзэгчдэд хүргэн гэдэгтээ итгэлтэй байгаа.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ НижнекаР¼ÑÐº Купить закладкР¸ спайс россыпь в ДербентРµ Москва СтрогинР¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин MQ ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смесь гашиш купить Сасово купить Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Что значит мдма КарпинсРº закладкР¸ Шишки ак47 в Элисте Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ порошки г киров Реж купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone: Мука HQ Камень-н
IP:185.89.100.37  2018-09-17 15:06:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.