Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
АН-ын экс дарга Ц.Элбэгдорж хэд хоногоос Япон улсыг зорьж, эмчилгээ хийлгэхээр болсон талаараа мэдэгдлээ. Тангарагаа өргөхгүй хэмээн хоёр сар хэртэй улс төрийг гацаасан тэрээр өнөө хэр нь бас л тангарагаа өргөлгүй `новширсоор` байгаа. Тиймээс ч түүнийг ийнхүү эмчлүүлэх нэрийдлээр хилийн чанад руу зугтаж, бас л тангарагаа өргөхөө хойшлуулах гэж байна хэмээн зарим эх сурвалж хардаж байгаа билээ. Нэг бол тангарагаа өргөөд яв, үгүй бол УИХ-ын гишүүний суудлаа хэн нэгэнд хүлээлгэж өгчихөөд яв хэмээн түүнд хатуурхах хүмүүс ч мундахгүй байгаа юм. Ер нь ч улс төр гэдэг биестээ туниж тоглодог хүүхдийн айл гэрцэх тоглоом биш гэдгийг эрхэм Ц.Элбэгээ санах цаг болсон л баймаар даа.
www.factnews.mn