Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ

2008/09/03
Share |
Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ

Зуны спортын XXIX их наадамд манай улс олимпийн түүхэнд байгаагүй өндөр амжилт гаргасан билээ. Тэгвэл жудо бөхийн -100 кг-ийн жинд барилдаж олимпийн аварга болсон Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын тухай сэргээш хэрэглэсэн хэмээн гадаадын хэвлэл мэдээллээр бичигдэж эхэлжээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө Казахстаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай тамирчныг сэргээшийн төрөлд багтдаг эм тариа хэрэглэсэн нь алтан медаль авахад нөлөөлсөн гэж бичжээ. Олон Улсын олимпийн хороо үүнийг удахгүй тогтоох юм гэнэ. Харин манай тамирчин улаан витамин хэрэглэсэн бөгөөд энэ нь зөвшөөрөгдсөн эм ажээ. Манай бөхөд гутамшигт ялагдал хүлээсэн Казахстаны бөх ийм муйхар арга хэрэглэж нэр хүндэд нь халдах гэж санаархлаа гэж үзэн нэг их тоосонгүй. Тэгвэл өчигдөр Японы Асахи телевизээр мөн л Н.Түвшинбаяр сэргээш хэрэглэсэн нь амжилтанд Нь нөлөөлсөн хэмээн цуурч эхэллээ. “Афины” олимпийн аварга, японы бөх эхний тойрогтоо манай бөхөд цэвэр шидүүлснээ тохиолдлын зүйл байсан. Харин одоо тэр монгол тамирчныг сэргээш хэрэглэсэн үгүйг тогтоохоор ажиллаж байгаа. Тийм болохоор үүнийг би ялагдсан гэж үзэхгүй. Хэрвээ түүнд ялагдаагүй байсан бол би аварга цолоо батлах байсан юм хэмээн мэдэгдэл гаргажээ. Байдал хэрхэн эргэх нь одоогоор тодорхой бус байна. Манай жүдо бөхийн холбоо олон улсын олимпийн хороонд албан ёсны тайлбараа хүргэж тамирчныхаа болон холбооныхоо цаашлаад бүр улс орныхоо нэр төрийг хамгаалах хэрэгтэй юм биш үү. Дашрамд сонирхуулахад олимпийн аваргадаа Булган аймгийн нутгийн зөвлөл одоо хэр нь хүндэтгэл үзүүлээгүй байгаа. Тэгвэл энэ сарын 17-ны билэгт сайн өдөр Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зориулсан наадам зохион байгуулах гэж байгаа сурагтай. Нэлээд өргөн хүрээнд сүр дуулиантай хийх энэхүү наадамд нутгийн зөвлөл нь ихээхэн анхаарал тавьж байгаа гэсэн. Булган нутгийг донсолгосон сайхан наадамд олимпийн алдартнууд болон үе үеийн гавьяатууд хүндэт зочноор уригдаж тус газар нэг хэсэгтээ л хүний хөлд дарагдах нь бололтой.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.