МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган: Амжилтандаа ханалгүй улам дээшээ тэмүүлэх болно

2008/09/03
Share |
МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган: Амжилтандаа ханалгүй улам дээшээ тэмүүлэх болно

Олимпийн аварга Бадар-Уугантай уулзах гэж эртнээс төлөвлөсөн боловч түүний цаг, заваас шалтгаалан хойшилсоор өдийг хүрчихлээ. Монгол түмний баатар болсон Бадараа маань эх орондоо ирснээс хойш энд тэнд уригдсаар гэртээ ч тухтай амарч чадаагүй шинжтэй. Гэхдээ бидэнд зориулан зав гаргаж, манай сонины редакцид зочилсон юм.

-Нутагтаа ирснээс хойш нэлээн завгүй байв уу? Урилга, заллага их ирсэн байх?
-Их л завгүй байлаа даа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, Мобиком корпораци гээд олон газар биднийг хүлээж авсан.

-Саяхан Хөдөлмөрийн баатар боллоо. Энэ үед юу бодогдож байв? Ерөнхийлөгч юу гэж хэлж байна?
-Өмнөө тавьсан зорилгоо биелүүллээ. Сайхан байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр шагнал гардуулах үе дээ "Маш том шагнал авлаа. Энэ шагналынхаа нэр хүндийг дааж, ухаантай яваарай" гэсэн. Ер нь олон хүн надад үүнийг захиж байгаа л даа. Амжилт гаргачихаад түүндээ хөөрч, олныхоо хайр хүндлэлийг хүртэж чадалгүй буруу замаар орсон түүх олон байдаг. Би Оросын боксчин, олимпийн хошой аварга Олег Саиговийн тухай уншиж байсан юм. Тэр эхлээд олимпийн аварга болчихоод нэг хэсэг буруу замаар орсон. Дараа нь архинд ороод хэн ч биш болсон гэсэн. Тэр үед анхны багш нь энэ амьдралаас татан авч бэлтгэл хийлгээд олимпод дахиад түрүүлж байсан. Иймэрхүү том сургамжууд олон байгаа. Тиймээс энэ бүгдийг санаж олныхоо хайр хүндлэлийг дааж ялах юмсан гэж боддог.

-Бээжинд хэд хоноод ирэв? Гэр бүл, эхнэр хүүхдээ их санаа байлгүй.
-Мэдээж саналгүй яахав. Ер нь сүүлийн гурван жил тэмцээн, бэлтгэл, цугларалт гэж явсаар гэртээ цөөхөн хоносон доо. Оройдоо л утсаар ярьдаг байсан. Манай хүн ч энэ байдалд дасчихсан. "Чи бэлтгэлээ л сайн хий. Бид хоёрт санаа зовох хэрэггүй. Нэгэнт зорьсон юм чинь хаяанд ирчихээд байхад" гэж хэлдэг юм.

-Ирснээсээ хойш гэрийнхэнтэйгээ сайхан амарч чадав уу?
-Ийш тийшээ явсаар тухтай амарч чадахгүй л байна.

-Одоо бол бэлтгэлийн ачаалал гайгүй болсон уу?
-Бид нар олимпод бэлтгэж бараг гурван жил ачаалалтай бэлтгэл хийлээ. Энэ өндөр ачааллын дараа хэсэг хугацаанд заавал амрах ёстой. Тэгэхгүй бол амархан уналтад орчих гээд байдаг.

Олимпоос өмнө урьдчилаад аварга болгочих хэцүү юм билээ
-Хүн бүрийн  сонирхож байгаа олимпийн тухай ярилцья. Ер нь тамирчин хүн өөрийнхөө бэлтгэлжилтийг хянаад сурчихдаг гэдэг. Таны хувьд олимпод орох үед бэлтгэл ямар түвшинд хүрээд байв?
-Би 2006 онд ид формондоо ороод байгааг мэдэрч байсан. Германы "Химийн цом"-д түрүүлснээс хойш Чех, Туркийн тэмцээн, оюутны ДАШТ-д бүгдэд нь түрүүлсэн. Тэр үед рингэн дээр гарахад яг л өөрийн ажлаа хийж байгаа юм шиг тайван, өөртөө итгэлтэй болоод байсан. Би энийг ялах ёстой, илүү гээд л тоглож байсан. Тиймээс олимпийн үеэр яг үүн шиг формондоо орохыг их хичээсэн. Ер нь тамирчин хүний хувьд эхний тоглолт хамгийн хүнд байдаг. Эхний тоглолтод рингээ мэдрэхгүй байх, биеэ барих зэрэг байдал ажиглагдаж байсан. Харин дараагийн тоглолтоос бие тавираад сайхан болсон.

-О.Гүндэгмаа, Н.Түвшинбаяр хоёр та нарыг тэмцээнээ эхлээд удаагүй байхад алт, мөнгөн медаль авсан. Энэ нь та нарын тоглолтод яаж нөлөөлөв?
-Монголчууд олимпоос алт, мөнгөн медаль авсанд бид ч ялгаагүй баярлаж, сэтгэл хөдөлж байсан. Гэхдээ энэ талаар аль болох бодохгүйг хичээж, өөрийн тоглолтдоо л гол анхаарлаа хандуулсан. Сэтгэл хамаагүй хөөрчихвөл дараа нь рингэн дээр гараад тоглож чадахгүй болчихно. Тамирчид чинь тэмцээний үеэр их юм бодож болохгүй, хэцүү шүү.

-Олимпийн өмнө АНУ-ын "SI" сэтгүүл таныг олимпийн аварга болно гэсэн таамаг дэвшүүлсэн байсан?
-Надад бол хүнд байсан л даа. Уулзсан хүн бүр медаль авна, аварга болно шүү гэж хэлнэ. Энэ бүхэн их дарамт болдог юм билээ. Сэтгүүл дээр тэгээд гарчих дэмий юм билээ. Тэрийг уншчихаад монголчуудынхаа итгэлийг алдахгүй юмсан, хожигдолгүй явсаар алтан медаль авах юмсан гэж их бодсон. Хожигдсон ч гэсэн эцсийн мөч хүртэл ялалтын төлөө тэмцэх юм шүү гэж өөртөө хэлж байлаа.

-Жин хэр хассан бэ?
-Сая олимпод орохдоо 5 кг хассан.

-Цаашдаа жин өгсөж 57 кг-д орох бодол бий юу?
-Тухайн үеийн байдлаас шалтгаалаад жин өгсөж ч магадгүй. Миний хувьд 57 кг-д орсон ч нуруугаар намдахгүй.

-Сугалаа боломжийн байв уу?
-Сугалаа гайгүй таарсан шүү. Миний жингийн шилдэг дөрөв нь дөрвөн өөр группт орсон байсан. Бүгд ялаад байвал мөнгөн медалийн төлөө хоорондоо тоглохоор байсан юм. Гэтэл миний хэсэгт байсан Оросын С.Водопьянов эрт ялагдчихсан. Уг нь тэрэнтэй тоглоно гэж тооцож байлаа. Ер нь олимпийн боксын тэмцээн аваргуудад халтай болсон. Ноднин Чикагогийн ДАШТ-ий 11 аваргын долоо нь аваргаа хамгаалж чадалгүй мултарсан.

-Тоглолтын завсарлагаар багш нар ихэвчлэн юу гэж зөвлөх вэ?
-Үеүдийн хооронд нэг минут амардаг. Тэр хугацааг зөв зохицуулахгүй бол болохгүй. Тоглолт дуусаад амьсгаадаад ядарчихсан үед эхлээд 30 секунд амраах ёстой. Тэгэхгүй бол хэлсэн юмыг хүлээж авахад хүнд байдаг. Харин амьсгаа нь дарагдаад амраад ирэхээр үлдсэн 30 секундэд нь зөвлөгөө өгдөг. Энэ үед юу болж байна, аль нь болохгүй байгааг хэлж өгнө. Мөн өрсөлдөгчийн сул, давуу тал, тоглолтын тактикийн талаар зөвлөнө.

-Хамгийн хэцүү тоглолт аль нь байв?
-Хоёрын даваанд Ирландтай хийсэн тоглолт хүнд болсон. Их хүчтэй, эвгүй боксчин байна лээ. Хоёулаа адилхан хойд гараараа цохихоор би хойшоо бараг гүйж байсан (инээв).

-Шөвгийн дөрөвт үлдээд медалийн болзол хангасны дараа тайвширсан уу?
-Би хүрэл медалийн болзол хангасан ч гэсэн тайвшралгүй цаашаа тоглох ёстой гэж бодож байсан. Миний тэмцээн 24-нд дуусна, тэр болтол юу чаддагаа үзүүлж, олимпийн сүүлийи өдөр болтол тоглоно гэж бодсон. Энэ тэмцээнд би тав ялах ёстой гэж бодсоноос медаль авчихлаа гэж өөрийгөө тайвшруулаагүй. Гэхдээ мэдээж медаль авсандаа баярлалгүй яахав.

Чикагогийн ДАШТ маш том сургамж болсон
-Тамирчид, ялангуяа боксчид чухал тоглолтын өмнө нойр хүрдэггүй гэж ярьдаг. Таны хувьд ямар байв?
-Ноднингийн ДАШТ-ий аваргын төлөө тоглолтын өмнө би ерөөсөө унтаж чадаагүй. Нүдээ анихаар л бокс бодогдоод, нөгөө орос нөхөр тийм тоглолттой, маргааш тэгж тоглоно, хожвол аварга болно гээд элдэв юм бодогдоод ерөөсөө унтаж чадаагүй. Хүн чинь ийм зовлонг биеэрээ үзэж байж ойлгодог болохоор сая олимпод тийм юм бодолгүй нам унтсан. Ноднингийн ДАШТ надад маш том сургамж болсон юм болов уу.

-Олимпод явахаас өмнө Кубын боксчин хамгийн эвгүй гэж ярьж байсан. Та ч өмнө нь Кубын боксчинтой тоглож үзээгүй. Аваргын төлөө тоглосон Кубын боксчин өмнөх даваануудад өрсөлдөгчөө илт давуу ялахыг хараад манай Бадар-Ууганд нэлээд эсэргүүцэл үзүүлэх байх гэж бодож байлаа. Үүнийг хэр судлав? Ер нь аваргын төлөө тоглолт ямархуу болов?
-Тэр куба их хүчтэй, тэсэрсэн цохилттой боксчин байсан. Хөлийн ажиллагаа муутай бол түүнд алуулах юм билээ. Шахаж ажилладаг, битүү хамгаалалттай, өрсөлдөгчөө өөрийн зайндаа оруулаад нүдчихэж байгаа харагдсан. Харин миний хувьд хөлийн ажиллагаа сайн, бас гайгүй мэдрэмжтэй. Тиймээс Кубын боксчинд баригдахгүй юм байна даа, энэ намайг онож цохиж чадахгүй гэж бодсон. Өмнөх даваанд таарсан Молдавын боксчинтой төстэй тоглолттой. Би молдавтай тоглохдоо багшид тоглоомоор “Би энийг биендээ хүргэхгүй ээ” гэж хэлж байсан. Ер нь тиймэрхүү стилийн хүнтэй тоглоход надад амар байдаг юм. Тиймээс Кубын боксчныг ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан.

-Финалд ялсны дараа ямархуу байдалтай байв?
-Би ялчихаад рингэн дээр эргэж унасан юм билээ. Тухайн үед энийгээ ч сайн мэдэхгүй байсан. Дөрөвдүгээр үед хөл их ядарч, бараг суучих гээд л байсан болохоор тоглолт дуусангуут өөрийн эрхгүй унасан байх. Тэрийгээ сүүлд харсан чинь инээд хүрээд болдоггүй.

-Ялалт байгуулсныхаа дараа рингний хажуугийн камер руу хараад юм хэлээд байсан. Тэр үед телевизийн дуу давхцаад бид нар сонсож чадаагүй. Яг юу гэж хэлсэн юм бэ?
-Надтай уулзсан хүн бүр энэ тухай асууж байгаа. Гэхдээ би хэлэхгүй байгаа юм (инээв). Аавдаа хүртэл хэлээгүй. Ямар ч байсан Монголоороо бахархсан юм ярьсан.

-Тухайн үед сэтгэлийн хөөрлөөр ингэж хэлэв үү, эсвэл урьдаас төлөвлөж байв уу?
-Ер нь ингэж хэлнэ гэж бодож байсан.

-Олимпийн үеэр Монголд бөөн баяр болж байлаа. Бүгд баяраа тэмдэглэж талбайдаа цуглараад л. Энэ талаарх мэдээллийг авч байв уу?
-Монголд юу болж байгааг ерөөсөө мэдээгүй. Манай багш бидэнд "Та нар битүү вакум орчинд байна шүү. Минии хүүхдүүд сэтгэл санаагаа сарниулж, тэмцээнийхээ уур амьсгалаас гарч болохгүй, тэмцээндээ л гол анхаарлаа хандуул" гэж хэлсэн. Бид нар ч бэлтгэл, тоглолт, амралт гэсэн хуваариар явсаар ирсэн дээ.

-Одоо тэмцээн дуусахаар сэтгэл уужирч байна уу?
эгэлгүй яахав. Ялангуяа тамирчин бүрийн мөрөөдөл болсон олимпийн наадамд түрүүлсэн болохоор бүр ч сайхан байна. Ер нь монголчууд надад их найдаж байсан. Би ч "Бөртэ чоно"-ын үеэр "Та нарынхаа итгэлийг алдахгүйн тулд хичээнэ ээ, Монгол хүр бүрийн хүслэн болсон олимпийн алтан медаль авахын тулд өөртөө байгаа бүхнээ зориулж, эцсийн мөч хүртлээ тэмцэнэ" гэж хэлсэн. Тэр итгэлийг алдаагүйдээ маш их баярлаж байгаа.

-Одоо олимп, дэлхийн медальтай боксчин болно гэсэн зорилгоо биелүүлчихлээ. Өөр ямар зорилго үлдэв?
-Энэ амжилтаа цаашид хадгалж явах үүрэг ногдож байгаа. Нас залуу   байна. Монголчуудаа дахиж баярлуулах нас хангалттай байна. Одоогоор олимпийн хошой медальтай монгол тамирчин алга. Бас боксын спортоор дэлхийн аварга төрөөгүй байна. Хүн чинь амжилтандаа ханана гэж байдаггүй. Тиймээс илүү дээшээ явж, илүү их амжилт гаргахыг зорьж байна.

-Олимпийн үеэр мэргэжлийн боксын том промоутерууд ирж тамирчдыг шинждэг гэсэн. Хэрвээ танд мэргэжлийн бокст орох санал тавибал хүлээж авах уу?
-Мэргэжлийн бокст орох талаар бодож байгаагүй юм байна. Хэрвээ ийм санал ирвэл сайн судалж байж шийдвэрээ гаргах байх.

-Олимпод орсон нөгөө гурван боксчныхоо талаар ямар бодолтой байна?
-Манай монголчууд тамирчдынхаа тоглолт бүрийг үзэж байсан. Би хувьдаа тэднийг сайн тоглосон гэж бодож байгаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд олимпийн үеэр нөгөө хэдийнхээ талаар бодох сөхөөгүй явлаа.

-Энэ удаагийн олимпийн боксын тэмцээн шүүлтийн хувьд харьцангуй гайгүй боллоо гэж ярихыг сонссон. Өөрөө газар дээр нь очоод тоглосон хүний хувьд юу хэлэх вэ?
-Гайгүй шударга болж байна лээ. Манай боксын дүрэм олимпийн өмнөхөн өөрчлөгдсөн. Шинэ дүрмээр оновчтой мөртлөө даацтай цохилтод оноо өгдөг болсон. Тиймээс тамирчдын авсан оноо их бага гарсан. Хүчтэй цохилтод оноо өгч байсан. Урьд нь хүрээд өнгөрөхөд л оноо өгдөг байсан. Тэр нь манайханд их эвгүй. Хятад зэрэг орны боксчид хурднаа ашиглаад нэг зөөлхөн хүрэхэд л оноо авчихна. Манайхан тэр үед "Хүчтэй цохилт аваагүй, нүүрэнд бээлий хүрээгүй байхад хожигдчихлоо" гэж тоглоомоор ярьдаг байсан юм. Одоо харьцангуи гайгүй болж.

Боксоор хичээллээгүй бол бөх болох байсан
-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Төрж, өссөн нутаг Төв аймаг гэл үү?
-Тийм. Манай аав Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн. Би ч багадаа их очдог байлаа. Бас Мөнгөнморьт сум руу их очно. Гоё байгальтай газар. Зундаа очиж самар, жимс их түүнэ. Харин сүүлийн үед бараг очиж чадсангүй дээ. Төв аймаг орох нь битгий хэл гэртээ ч хоёр хонож чадахгүй шахам байсан даа. Намайг олимпод явахаас өмнө Төв аймгийн засаг дарга Энхбат ах хүлээж аваад "Манай аймгаас олимпийн мөнгө, хүрэл медальтай тамирчин төрөн гарсан. Одоо алт л авчихвал их сайхан байна" гэж хэлж байсан.

-Цагаан сарын үеэр Өмнөговь явлаа гэхийг чинь сонсоод энэ нутгийх юм болов уу гэж бодож байлаа.
-Манай гэр бүлийн хүн Өмнөговийнх. Өмнөговийн Ханбогд суманд энергийн төв гэж байдаг. Тэнд очиж эрч хүч авсандаа их бэлгэшээж явдаг. Бас цагаан сарын өглөө Хийморийн овоон дээр гарч хулгана жилийн эхний нарыг харсан. Ер нь тамирчид их шүтлэгтэй шүү.

-Танай өвөө чамайг бага байхад олимпийн аварга болно гэж ярьдаг байсан гэсэн.
-Манай ээжийн аав Дорлигсүрэн гэж хүн байсан. Өөрөө барилддаг хүн байсан юм. Намайг бага байхад ирээдүйн аварга гээд их эрхлүүлнэ. "Миний хүү барилдсан ч, зодолдсон ч дэлхийн аварга болно" гэж их магтана. Намайг сахилгагүйтээд хэрэг хийчихээд ирсэн ч ээж, ааваас их өмөөрдөг байсан.

-Бага байхдаа барилддаг байсан уу?
-Жаахан байхдаа их барилддаг байсан. Нутагтаа болсон өсвөрийн барилдаанд үзүүрлэсэн удаатай. Боксыг сонгоогүй бол чөлөөтөөр явах байсан байх.

-Бадар-Ууган гэсэн нэр чинь их бэлгэдэлтэй санагддаг. Нэрийг чинь хэн өгсөн бэ?
-Аав, ээж хоёр ярилцаж байгаад өгсөн гэсэн. Манай эрэгтэй дүүг Бадар-Эрдэнэ гэдэг.

-Эхээс хэдүүлээ билээ?
-Гурвуулаа. Би айлын том нь. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй.

-Тамирчид амжилт гаргахаар их олон дасгалжуулагчтай болчихдог. Таны хувьд боксын "А" заасан анхны багш хэн бэ?
-Яах аргагүй Д.Ганзориг багш. Боксын талаар юу ч мэдэхгүй жаахан хүүхэд анх Д.Ганзориг багш дээр ирж байлаа. Одоо ч гэсэн цуг явж л байна. Багшдаа маш их баярлаж явдаг. Цаашдаа илүү олон шавь гаргаж, сайн тамирчин төрүүлэх биз ээ.

-Боксын хажуугаар сурдаг уу?
-Одоогоор зөвхөн бокстоо анхаарлаа хандуулж байна. ДАШТ-ий дараа олон сургуулиас урилга ирж байсан. Гэхдээ тэр үед сурсан бол ийм амжилт гаргахгүй ч байсан ч байж магадгүй шүү дээ.

-Цаг, зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Эцэст нь манай сониноор дамжуулан хүмүүст талархал илэрхийлэх боломж танд олгоё.
-Юуны өмнө Монголынхоо хүн бүрт баярласнаа илэрхийлье. Монголчууд маань тамирчдаа үнэхээр сайхан дэмжсэн. Эх орондоо ирэхэд халуун дотно хүлээж авсан. Миний энэ амжилт бол маш олон хүний хамтын хөдөлмөр. Төр засгаас их дэмжсэний үндсэн дээр тамирчид маань сайхан амжилт гаргалаа. Мөн МҮОХ, БТСУХ, ШШГЕГ, "Сүлд" спорт хороо, "Эрдэнэт" үйлдвэр, ИНЕГ, Монголын баг, тамирчдыг иж бүрэн хувцсаар хангасан Үндэсний хөрөнгө оруулалтын банк байна. Дээр нь мэдээж Монголын олимпийн боксын холбоо. Манай холбоо үнэхээр сайн ажиллаж чадлаа. Д.Цогбаатар ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Үйтүмэн ах, дасгалжуулагчид, шүүгчид, эмч Ч.Насанбат ах, бүх тамирчдадаа баярлалаа гэж хэлье. Энэ бол бид бүхний хамтын амжилт юм шүү гэж хэлмээр байна. Манай боксын хамт олон үнэхээр эвтэй найртай ажилласны хүчинд энэ амжилт ирлээ. Цааш цаашдаа энэ эрчээ алдалгүй ажиллаж, илүү олон медаль авахын төлөө хичээнэ.

Эх сурвалж: Таван цагираг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas купить Гердос Алексин купить Спид АндреапР¾Ð»ÑŒ купить КристалР»Ñ‹ Зея Implementing Push Notifications on iOS with Firebase Лирика в Якутске купить хмурый кайф Лысьва купить JWH Покров Форум осташкоР²Ð° ЗакладкР¸ марки в Кургане купить Кокос ПетровсРº купить Герман Майкоп Купить закладкР¸ в Спасске купить Хмурь Петушки 28ps biz в обход блокироР²ÐºÐ¸ через роскомзР°Ð·Ð¾Ñ€ Гашиш трава Купить закладкР¸ в Ревде купить соль в Ð½Ð¾Ð²Ð¾Ñ€Ð¾ÑÑ Ð¸Ð¹ÑÐºÐµ АкустикР° Pride Как зайти на сайты onion купить Герыч Порхов Список сайтов Ð·Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½Ð½Ñ‹Ñ… рф ТаблеткР¸ Ð¼Ð¸Ñ‚ÑÑƒÐ±Ð¸Ñ Ð¸ желтые Pihkal 2 часть скачать на русском купить Греча Горячий Ключ ЗакладкР¸ экстази в Корсаке купить кодеин Жиздра купить Иней Аткарск Legal forum ru курить Ð¿ÐµÑ‚Ñ€ÑƒÑˆÐºÑ ƒ
IP:5.8.47.151  2018-02-17 13:54:50
jaoiopmser ЗакладкР¸ белгороР´ Купить BARCELONA ÐœÐ¾Ñ€Ð¾Ð·Ð¾Ð²Ñ Ðº Купить АмфетамР¸Ð½ в ДятьковР¾ Купить Героин Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ Ðº ЗакладкР¸ героин в ЗаволжьРµ как слезть с баклосаР½Ð° Купить Герик ÐžÐ»Ñ‘ÐºÐ¼Ð¸Ð½Ñ Ðº жидкий гашиш НаркотиРºÐ¸ в ЛенинскРµ СнотворР½Ð¾Ðµ сонекс отзывы как быстро Ð²Ñ‹ÑÑƒÑˆÐ¸Ñ‚Ñ Œ амфетамР¸Ð½ гашиш россия пуберти нейм куда переехаР» Капли нафтизиР½ наркотиРº для вашего носа КЕТАМИН купить в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ аптеке без рецептоР² приколы про кокаин мефедроР½ кристалР»Ñ‹ купить МониторР¸Ð½Ð³ игровых сервероР², раскрутРºÐ° сервера cs Курган 45 биз через роскомзР°Ð·Ð¾Ñ€ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Лобне ех Ð·Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð»Ð¸ диметокР°Ð¸Ð½ LCD панели в Ижевске ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ белый порошок Экстази мытищи купить купить лсд ск купить в омске привентР¸Ð½ Видео как изготовР¸Ñ‚ÑŒ амфетамР¸Ð½ Купить НаркотиРºÐ¸ в КузнецкРµ спайс закладкР¸ в краснодР°Ñ€Ðµ Купить НаркотиРºÐ¸ в Балахне ИскусстР²ÐµÐ½Ð½Ñ‹Ðµ садовые цветы legalrc biz search Реагент в ГурьевсРºÐµ табак для кальяна в севастоР¿Ð¾Ð»Ðµ Купить Ганжа Узловая
IP:141.101.132.246  2018-04-28 08:58:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.