Олимпийн тосгоныг нэрвэсэн сексийн галзууралд манай тамирчид автсан уу?

2008/09/03
Share |
Хүмүүс:
Олимпийн тосгоныг нэрвэсэн сексийн галзууралд манай тамирчид автсан уу?

Ямар ч улсын Олимпийн тосгон тоглолтын бүх хугацааны турш сексийн галзууралд автдаг талаар олон орны хэвлэлүүд янз бүрээр бичиж байна. Хаашаа л харна булчин шөрмөс нь гүрвэлзсэн тэгш бие хаатай эсвэл хагас нүцгэн хувцастай тамирчид хүрээлж байдаг болохоор эрүүл саруул ямар ч хүн сэрэл тачаалаа дарахад бэрх байдаг юм байх. Сөүлийн олимпийн үеэр Британийн усанд сэлэгчид арай дэндүү завхайрсан учраас тус улсын олимпийн хороо тамирчиддаа хатуу сануулга өгөн байрлаж буй өрөөнөөсөө гадуур секс хийхийг хориглосон тогтоол хүртэл гаргажээ. Харин Бээжин ийм хориг хийх нь хүчилтөрөгчийг хаахтай адил гэж үзээд нэгэнт хориглож дийлэхгүй юм чинь ядаж аюулгүй секс хийцгээ хэмээн хэдэн зуун мянган бэлгэвчийг тамирчид болон хөгжөөн дэмжигчиддээ үнэгүй тараан цацжээ. Олимпийн үеэр тамирчид хэрхэн сексийн галзууралд автдаг талаар 1992 оны Барселоны олимпоос хойш тасралтгүй оролцсон Английн ширээний теннисчин Мэттью Рис өгүүлэхдээ “Сексийн марафон зөвхөн Барселон төдийгүй Сидней, Афин, Бээжинд ч гэсэн үргэлжилсэн. Тамирчид тэмцээнд оролцон амжилт үзүүлсэн үзүүлээгүй хамаагүй тэмцээн дуусмагц шууд бие физиологийн хэрэгцээндээ захирагддаг. Тиймээс Олимпийн тосгонд буй бүх хүмүүс сексийн галзууралд автдаг. Хендлөнгийн хүмүүс тэмцээний дараа тамирчдын өрөөнд юу болдогийг төсөөлж ч чадахгүй. Түүний дэргэд Содом буюу Гоморро юу ч биш. Харин гэр бүлтэй болон шашин шүтлэгийн улмаас завхайрлыг буруушаадаг тамирчид ороо нь орсон мэт авирлах тамирчдын ор хөнжлийн ажлын чимээ шуугианаас залхан гомдол мэдүүлж байдаг юм” гэж ярьсан нь эрхгүй анхаарал татна. Олон орны судлаач эрдэмтэд олимпийн наадмын үеэр тамирчид ийнхүү сексийн галзууралд автдаг шалтгааныг олохоор багагүй хугацаанд судалсан юмсанж. Харин судалгааны үр дүнд “Ямар ч улсын тамирчид Олимпийн наадмын өмнө тэмцээн уралдаанд хамаг анхаарлаа хандуулан хатуу чанд дэглэм сахиж удаан хугацааны турш өөрийн хүсэл тачаалыг огоорон тэвчдэг. Иймээс тэмцээн уралдаан дуусав уу, үгүй юу л солио өвчин туссан юм шиг секс хийгээд архи, согтууруулах ундаа руу шунахайран дайрч ордог. Тэгээд ч гэр орноосоо хол, найз нөхөд төрөл төрөгсөд нь дэргэд нь байхгүй учраас ийнхүү дураараа дургихад нь улам ч амар болдог. Нэг ёсондоо дөрвөн жилийн турш бүхнийг тэвчсэн бие махбодь амтлах хүрэлцэх дур хүсэлд автдаг” гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж. Тэмцээний дараа тамирчдын алт мөнгөн медаль болон бусад шагналууд эсрэг хүйсний тамирчдын нь зүрхийг уярааж, өөртөө татах түлхүүр болж өгдөг гэхээр манай тамирчид иймэрхүү зуршилд автахгүй байж чадсан боловуу гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байгаа юм. Эрэгтэй тамирчид алтан медаль хүртмэгцээ аль ч орны эм хүйстэй тамирчдын шүтээн болон хувирдаг гэдэг үнэн бол манайханд ч бас галзуурах боломж байсан гэдэг нь харагдаж байгаа биз ээ. Ойрхон болсон олимпийн бас нэгэн нууцтай ойртон танилцахад иймэрхүү эротик дүр зураг тодорч байгаа юм.

Эх сурвалж: Ноцтой мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.