Озэки Кайо, Ктоошюү, Баруто зэрэг сүмочидтай дотноссон монгол хүүхнүүд азтайгаа гайхуулан ам алдаад эхэлжээ

2008/09/03
Share |
Хүмүүс:
Озэки Кайо, Ктоошюү, Баруто зэрэг сүмочидтай дотноссон монгол хүүхнүүд азтайгаа гайхуулан ам алдаад эхэлжээ

Бүтэн жилийн өмнөөс сүр дуулиан болсон “Монгол башё” сүмогийн үзүүлэх барилдаан манай улсад дуулиан багатайхан намдуухан болж өнгөрлөө. Арга ч үгүй юм. Тэднийг ирэхээс хэдхэн хоногийн өмнө манай улс анх удаагаа олимпоос алтан медалийг ижилсүүлэн авч баярлаад үндэстнээсээ төрсөн олимпийн баатруудынхаа амжилтанд бахардан амьсгаадчихсан байсан юм чинь. Гэхдээ л хоёр хоног “Аса” циркийн суудал битүү хүнтэй байж өөрсдийн шүтэн биширдэг сүмочдоо амьд бодитоор нь харж сэтгэлээ баясгасан нь чамлахаар хэрэг биш юм. Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд хүч бяраа гайхуулж яваа монгол бөхчүүдийн урилгаар эх оронд маань айлчилсан Японы сүмочид монгол хоол, монгол нутгийн өнгө үзэмж, уудам тал, монгол хүний найрсаг зочломтгой занг үзэж сонирхсоноос гадна монгол охид хүүхнүүдийг ч мөн адил амталж үзэх хүсэлтийг дотроо тээж явсан нь мэдээж. Харин энэ хүслээ биелүүлж чадсан болов уу үгүй бол уу гэдэг сонирхолтой. Тэгвэл хоёр хоногийн барилдааны маргааш шууд нутаг буцсан Японы мэргэжлийн сүмогийн Озэки Кайо “Сэтгэгдэл их өндөр байна. Харин Монголын өргөн уудам нутгаар аялж үзэх зав гараагүй нь харамсалтай” хэмээн хэлсэнээр олны анхаарлын төвд байсан сүмочид маань олигтой монгол хоол ч амсаж үзэлгүй нутаг буцаа юу даа гэж бодогдуулсан юм. Гэхдээ тэд бас ч гэж сэтгэл хоосонгүй нутаг буцсан байж мэдэх яриа нөлөө бүхий хүмүүсийн дунд хөвөрч явна. Бат-Эрдэнэ аварга ид барилдаж байх үедээ аавынхаа нутаг Архангай аймагт ирэхэд нутгийн хөгшчүүд нэг бүсгүйг зориуд түүн рүү явуулсан гэдэг домог шиг яриа байдагийг уншигчид санаж буй биз ээ. Аваргаас бөхийн удам тээсэн үрийг нутагтаа үлдээхийн тулд хангай нутгийн хашрууд тийм ухаан зарсан ч гэж ярилцдаг. Түүн шиг манайхан Аралын орны хүчирхэг сүмочид руу ирээдүйд сүмогийн дэвжээнд ноёлох үр удмыг нь тээж үлдээх зорилго тээсэн ганц нэг монгод бүсгүй явуулсан гэх яриа байх юм. Хэдийгээр энэ явдлыг хаа хаанаа их нууцалж байгаа боловч Японы сүмочдын суусан онгоц хөөрч амжаагүй байхад л тэдэнтэй ойртон дотноссон тухайгаа бие биедээ сайрхан гайхуулсан хүүхнүүд аль хэдийнээ ам алдаад эхэлсэн сураг байна. Загварын охидын ертөнцөд тарж буй шуугианаас үзвэл монголчуудын хайр талархалыг ихэд хүлээдэг Японы сүмогийн Озэки Кайо, нэрийн хуудас болсон аварга биетэнүүдийг дотоод сэтгэлдээ нууцхан мөрөөдөж явдаг бүсгүйчүүд амьдаар нь харан баясаад тэсгэлгүй зүүдээ ярьсан ч байж болох талтай. Гэхдээ Японы сүмочдыг очсон газар болгонд охид хүүхнүүд хөлөө хугалчих нь холгүй араас нь гүйдэг уламжлал Монголд ч гэсэн давтагдсан нь лавтай хэмээн уг спортод ойр байдаг хүмүүс хэлж байгаа юм. Магадгүй Монголд түр ирээд явсан Японы сүмочдоос хэн нэг нь хэсэг хугацааны дараа манай хүргэн болохоор хүрээд ирэх ч юм бил үү. Эсвэл олон жилийн дараа жинхэнэ самурай удмын цустай ясны сүмоч хөвгүүн Монголоос төрөн гарч Арлын орны дэвжээг эзэгнэх ч юм бил үү, хэн мэдлээ. Цаг хугацааны оноо саалтанд иймэрхүү зүйл болбол “Монгол башё”-гийн ач тус хэмээн талархан дурсахаа мартахгүй юм шүү.

эх сурвалж: Ноцтой мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.