“Женко” Баттулгад ухаангүй дурласан Отгончимэг гэгч хүүхэн хулгай, зодооны хэргээр байцаагдаж байна

2008/09/03
Share |
Хүмүүс: Х.Баттулга | 
“Женко” Баттулгад ухаангүй дурласан Отгончимэг гэгч хүүхэн хулгай, зодооны хэргээр байцаагдаж байна

“Женко” Баттулгыг Бээжин хотод олимп үзээд, жүдогийн алт, мөнгө, хүрэл медальтануудад цэцэг гардуулж байх үед Улаанбаатар хотод түүний хайртай амраг гэж өөрийгөө нэрлэсэн Отгончимэг гэгч бүсгүй бөөн мундар хутгаж орхижээ. Мань бүсгүй эдүгээ хулгай, зодооны хэрэгт холбогдчихоод байгаа бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс хулгайн хэргийг нь, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс зодооны хэргийг нь шалгаж байгаа юмсанж. Ялангуяа хулгайн гэмт хэрэг нь ихээхэн “но”-той юмсанж. Тэрбээр нэг залуугийн мөнгө төгрөг, эд зүйлсийг хулгайлчихаж л дээ. Тэгтэл дараахан нь нөгөө залуу нь тааралдангуутаа түүнийг барьж аваад машиндаа чирж оруулаад хүчиндчихсэн юм байх. Бусдад хүчиндүүлсэн Отгончимэг цагдаад хандалгүй хаачихав. Гэвч цагдаа шалгаад үзтэл тэр өөрөө хүний юм хулгайлсан буруутай болж хувирчээ. Ингээд бараг л дүндээ дүн болчихоод байгаа юм байх. Гэтэл бас болоогүй. Түүнтэй хамт хулгай хийсэн нэг эмэгтэй эдүгээ “Ганц худаг”-т хоригдож байгаа бөгөөд тэрбээр Отгончимэгийг хулгайн хэргээсээ арга заль хэрэглэж байгаад мултарчих вий гэж айсандаа “Миний хам хэрэгтэн Отгончимэгийг хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж өгөөч” хэмээн дахиад өргөдөл гаргасан байна. Үүний хажуугаар Отгончимэг ногоортол архи ууж яваад найз бүсгүйгээ нэвширтэл балбаж орхижээ. Тэрбээр бааранд балайртал архидаад найз бүсгүй дээрээ ирж “Баарны төлбөр аймаар их гарчихлаа. Чи муу новш баарны төлбөр хий. Тэгэхгүй бол сайнаа үзэхгүй шүү” гэж томорчээ. Найз бүсгүй нь хариуд нь “Чадахгүй” гэсэн байна. Тэгтэл Отгончимэг шүдээ ярзайлгаад, гараа зангидаад, аймаар чанга дуугаар “Ална аа” гэж хашгираад найз бүсгүйгээ түс тас, пис пас хийтэл аймшигтайгаар зодож орхижээ. Энэхүү зодоон нь хөндлөнгөөс харсан хэнд ч болов аймаар юм харагдсан юм байх. Энэ нь найз бүсгүйн нь бие дээр үүссэн шарх сорвиор хүртэл батлагдаж байгаа юмсанж. “Боевик” Отгончимэг эдүгээ Сүхбаатар дүүргийн цагдаад байцаагдаж байгаа юм байна. Харин ийнхүү хоёр гурван хэрэгт орооцолдсоныхоо дараа тэрбээр зүрхний хайрт “Женко” Баттулгаас аврал эрнэ хэмээн пээдийж байгаа юмсанж. Тэр сав л хийвэл “Би Баттулгын нууц амраг. Түүний хүүхдийг би тээж яваа. Би хоёр сартай жирэмсэн. Тэгэхээр намайг “Женко” аврахгүй өөр хэн аврах юм бэ” гэж томордог аж. Гэхдээ “Женко” Баттулгыг сайн мэдэх нэгний хэлсэнээр бол энэ хүүхэн нь хоёр гурван жилийн өмнөөс Баттулгыг эргүүлдэн өөрийгөө түүний нууц амраг мэтээр худлаа ярьж явдаг ичгүүргүй нэгэн ажээ.

эх сурвалж: Ноцтой мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.