Т.Баясгалан хүүхдээ гаргахгүй байхаар шийдэв үү?

2008/09/04
Share |
Т.Баясгалан хүүхдээ гаргахгүй байхаар шийдэв үү?

Сүүлийн үед кёкюшүзан Д.Батбаяр олны анхаарлын төвд байгаа янаг амрагийн явдлаа үгүйсгэж, `Т.Баясгалан бид хоёр маш сайн найзууд` хэмээн мэдэгдэх болов. Гэвч түүний ойрын эх сурвалжууд Д.Батбаяр дуучин бүсгүйн атганд орж, бүхий л зүйлийг түүний хүссэнээр хийх болсон хэмээн мэдээлж байгаа юм. Түүнчлэн хамтран дуулагч асан С.Жавхландаа ухаангүй хайртай ч С.Жавхлан л надад ухаангүй хайртай байсан хэмээн ярьдаг дуучин бүсгүй анхны хайрынхаа эзэнтэй заавал нэг өдөр хуримаа хийнэ хэмээн өөртөө тангарагласан аж. Тиймээс ч кёкюшүзанаас олсон хүүхдээ авахуулахгүй гэж зүтгэсээр өдийг хүрсэн талаар эх сурвалжууд шуугиж байгаа. Гэвч янаг амрагийн явдлаасаа болж, улс төрийн салбар дахь байр суурь нь ганхах хэмжээнд хүрээд байгаа Д.Батбаяр ийнхүү дуучин бүсгүйтэй тогтоосон харьцаагаа улайм цайм үгүйсгэх болсон нь хурим болохгүй гэсэн дохиог өгөөд байх шиг. Тэгэхээр Т.Баясгалан хүүхдээ гаргахгүйгээр шийдсэн юм болов уу гэсэн хардалт эх сурвалжуудын дунд яригдаж байна. Юутай ч цаг хугацаа бүхнийг харуулах биз ээ.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.