Арго багш өдөр бүр уулзалт зарлаад юу болов

2008/09/05
Share |
Хүмүүс: Б Арго | 
Арго багш өдөр бүр уулзалт зарлаад юу болов

26 орны хэл мэддэг хэмээн гайхуулдаг Арго багш сүүлийн үед өдөр бүр сэтгүүлчидтэй уулзах болжээ. Өнгөрсөн хавар л гэхэд мэргэжлээ сольж, хэсэг хугацаанд бөө болж үзсэн ч бүтэлийг олоогүй тэрээр хэлний сурах бичгээс өөр зүйлээр төдийлөн их мөнгө олж чадахгүйгээ ойлгосон бололтой. Тиймээс ч сэтгүүлчдэд хэт их хайр зарлаж, өдөр бүр нэг номын танилцуулга хийхийн зэрэгцээ хэлнийх нь боловсролд анхаарч эхэлсэн байна. Уг нь ч байнга л гадаад хэл мэдэхгүй гэх бэрхшээлтэй учирч байдаг сэтгүүлчдэд ч энэ нь хэрэгтэй болох нь гарцаагүй шүү. Харин байнга гурван нүүдлийн цаадахыг харж, нүүдэл хийдэг Арго багшийн хувьд ямар ашиг хүлээж байгаа талаар тэрээр эрх биш хоёрыг бодож, нэгийг тунгаасан нь гарцаагүй.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.