Хүмүүс: Ш Сайхансамбуу | Р Гончигдорж | |
УИХ-ын хашир бурхинуудын нэг Р.Гончигдорж улс төрд толгой гашилгахаас гадна ойр орчиноо сүрхий ажиглан суудаг давхар ажилтай болжээ. Түүний энэхүү ажигч, гярхай зан гэнэт илрэх болсны шалтгаан нь Ш.Сайхансамбуу гишүүн гэнэ. Учир нь УИХ-ынхаа чуулган дээр огт гэмгүй сууж байтал нь Ш.Сайхансамбуутан гэнэт хүрч ирэн, гарыг нь чангаар атгаад, эелдэгээр үнсэж `хайраа илчилсэн` билээ. Чуулганы анхны өдөр халамцуу морилсондоо бантаж, ийнхүү эелдэгээр уучлалт гуйсан түүнийг ахиад бас ирээд үнсчих вий гэсэндээ Гончигоо дарга ийнхүү урьдчилан сэргийлж суух болсон хэмээн шинэхэн гишүүд хошигнож сууцгаана.
www.factnews.mn