Эмч нарын авлига гэж юуг нь хэлээд байгаа юм бол доо

2008/09/06
Share |
Хүмүүс:
Эмч нарын авлига гэж юуг нь хэлээд байгаа юм бол доо

Эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн эмч хийгээд эмнэлгийн ажилчдыг авлигачид хэмээн цоллох нь бий. Эд ямар манай улс төрийнхөн болон бусад албан хаагчид шиг хэтэвчээ зузаалах биш дээ. Сайндаа л чихрийн цуглуулга, ундаа дарсхан л өвчтөний баярласан сэтгэлийн илэрхийлэл болгон авдаг нь нууц биш. Харин авлигач хэмээн цоллочихоод тэдний ажлын хүнд хэцүүг тэр бүрий хүмүүс мэддэг гэж үү. “Гэмтэл согогийн сэргээн засварлах үндэсний төв” буюу олны нэрлэж заншсанаар “Шинэ гэмтэл”-д зөвхөн Улаанбаатар төдийгүй Монгол даяар аль ихээр өвдсөн болон гэмтсэн хүмүүс үйлчлүүлдэг гэдгийг бид бүхэн мэдэх.
Тэдний сэхээн амьдруулах тасаг, хагалгааны тасгууд хүнээр байнгын дүүрэн байх бөгөөд алтан гартай эмч нарын харцыг дагуулж харсан өвчтөний ар гэрийнхэн үүд сахисан ийм дүр зургийг Улаанбаатарт ганцхан Гэмтлийн эмнэлгээс харж болох. Өөрөөр хэлбэл, эндээс цус нулимсыг харж болох. Сэхээн амьдруулах болон хагалгааны тасгаас нэг бол морг, нөгөө бол жирийн тасагт өвчтөнүүдийг шилжүүлнэ. Хагалгааны шарх хийгээд гэмтэлдээ шаналсан өвчтөнүүдийн ёолон гаслах чимээ шөнийн турш үл тасрах, тэнд жирийн явж үзэгдэх нэг ч хүн үгүй, таяг тулах, хүнээр түшүүлэх эсвэл тэргэнцэр дээр явах хүнийг л харж болно. Гэмтлийн эмнэлгийн бүхл ажилчид жижүүртэй’ шөнөө үл цурам хийж, хүний өтгөн шингэн гээд аль болохгүй зүйлтэй зууралдана. Улаанбаатарын хэмжээнд хамгийн их ачаалалтай байдаг эмнэлэг бол энэ эмнэлэг. Ийм л хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсээ авлигач гэх нь арай хэтийдсэн хэрэг болов уу. Үнэхээр өчүүхэн төдий зүйлийг авсан хүнийг авлигач гэдэг бол болох л байх. Харин хэдэн зуун саяар нь авдаг улсаа юу гэж нэрлэхээ бид өнөөдрийг хүртэл мэдээгүй л явна. Тэднийгээ бол даргаа гээд л хөл хугалах шахна. УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар тодорсон даруйдаа өөрөө чагнуур зүүж үзээгүй шахам байж Эрүүл мэндийн нэгдсэн төвүүдийн дарга нарыг ажлаас нь халж эхэлсэн. Энэхүү байдлыг эсэргүүцэн өвчтөн хийгээд эмч гэж юу байдгийг мэдэрсэн эмнэлгийн эмч ажилтан нар хүртэл ажил хаяж байв даа. Харин эрхэм гишүүн маань эмнэлгийн дарга нарыг ажлаас халж эхэлсэн тухайгаа өнөөх л авлигатай холбон тайлбарлаж ба,йсныг бид бүхэн санаж байгаа. Сайд нь ийнхүү авлигач хэмээн цоллож байхад өвдөж зовж үзээгүй зарим нь ч аргагүй биз ээ. Тэр олон туршлагатай, алтан гартай эмч нараа хална гэдэг ард түмний өмнө нүгэл үйлдэж байгаатай адил зүйл гэдгийг тухайн цагт сайд байсан нөхөр чухам ойлгосон болов уу. Хөөрхий эмч нарын авдаг авлига чухам ямар үнэтэйг энд тооцоход инээдтэй. Эрхэм авлигачдын нэг аяга хоолны үнэнд хүрэхгүй зүйл шүү дээ. Тэгэхээр эмч нарын авдаг авлига гээд юугаа яриад байгаа юм бол доо. Ташрамд дурьдахад, өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулиудаас хамгийн дэг журамтай хийгээд сургалтыг ягштал биелүүлдэг сургууль бол АУИС гэдэгтэй хэн маргах билээ. Яагаад гэвэл тэдний гарт хүний эрдэнэт амь байдаг гэдгээ ойлгосон учраас тэр. Түүнээс бус та дарга болоод хүн алахгүй, та урлагийн сургуульд ороод буруу дуулж, бүжиглэлээ ч таныг хүн муулна уу гэхээс та хүн алахгүй. Та малын эмч болсон ч мал ална уу гэхээс хүн алахгүй. Тэд мал алж, буруу дуулж, бүжиглэсэндээ ямар ч хариуцлага хүлээхгүй. Тэгэхээр хамгийн их хариуцлагыг өнөөх чихрийн цуглуулга, дарсны авлигачид үүрдэг ажээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.