Шинэ Оросын гадаад бодлогын таван үндсэн зарчим

2008/09/08
Share |
Хүмүүс:
 Шинэ Оросын гадаад бодлогын таван үндсэн зарчим

Гүрж дэх зөрчил мөргөлдөөн намжсаны дараахан ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев улс орных нь гадаад харилцааг тодорхойлох бодлогын үндсэн шинэ таван зарчмыг зарлалаа.
Москвагийн өнөөгийн эрх баригчдын үзэл баримтлал барууны зарим орны тэргүүн нарын эмээж буй шинэ хүйтэн дайныг өдөөхгүй нь лав. Хүйтэн дайн үзэл санаа, эрх мэдэл, сүр хүчний төлөөх тэмцэл байсан бол Кремлийн тэргүүний дэвшүүлж буй шинэ таван зарчим үндэсний ашиг сонирхлыг хамгаалахад илүүтэй чиглэгджээ.
Шинэ бодлогод багтсан орос иргэдийг хамгаалах, улсын нэгдмэл эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавих зэрэг нь XIX зууны үеийн Оросын удирдагчдын гол баримтлалтай дүйж байгаа бөгөөд Сталин болон түүний залгамжлагчдын бодлогын дэргэд аядуу зөөлөн нь мэдээж. Тиймээс ч улстөрийн зарим ажиглагч, тоймчдын үзэж буйгаар Орос сүүлийн бус бүр түрүү зууны үеийн замаа сонгож байна. Энэ нь дээр дурдсанаар үндэсний эрх ашиг, сонирхлыг гол чиг шугамаа болгож, гадаад ертөнцөд нээлттэй бодлогыг эрхэмлэх юм. Ерөнхийлөгч Д.Медведевийн шинэ зарчмуудад, тухайлбал, Ираны эсрэг нөлөө бүхий бусад улсын адил дипломат дайн зарлах тухай онцгойлон тусгаагүй нь үүнийг нотолно. Мөн эрчим хүчний гэрээ, тунхгуудын талаар дурдаагүйг тэмдэглүүштэй.

Танил дүрэм-шинэ бодлого

Д.Медведевийн Оросын телевизийн гол гурван сувгаар танилцуулсан гадаад бодлогын үндсэн шинэ таван зарчмыг танилцуулъя.

1.Олон улсын хууль, дүрмийг мөрдөнө
“Тусгаар орнуудын харилцааг дээдэлсэн олон улсын хууль, дүрмүүдийн үндсэн зарчмуудыг ОХУ дагаж мөрдөнө. Тэдгээр зарчмын хүрээнд л бид бусад улстай харилцаа, хамтын хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.”

2. Олон ургальч үзлийг дэмжинэ
“Дэлхий нийт олон ургальч үзлийг эрхэмлэх ёстой. Туйлшрал, ноёрхлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг улсын саналаар бүхнийг шийддэг тогтолцоотой эвлэрэх аргагүй. АНУ шиг эрх мэдэл, нөлөө бүхий улс ч бүхнийг бие даан шийдэх ёсгүй. Ийм дэлхий ертөнц тогтворгүй бөгөөд зөрчил мөргөлдөөнд сүйднэ.”
3. Ганцаардахгүй
“ОХУ ямар ч улстай сөргөлдөхийг хүсэхгүй. Олон улсын тавцанд ганцаардаж, бие даасан бодлого баримтлах бодол Оросын талд байхгүй. Боломж, гарц байгаа цагт бид Европ, АНУ-тай бусад орны адил найрамдалт харилцаатай байхыг эрмэлзсээр байх болно.”

4. Иргэдээ хамгаална
“Иргэдийнхээ амь нас, эрх ашгийг хаа байгаагаас нь үл шалтгаалан хамгаалах нь нэн тэргүүний үүрэг. Гадаад харилцааны бодлогосоо ч үүнийг орхигдуулахгүй. Мөн хилийн чанад дахь бизнесийнхээ орчин, үйл ажиллагааны аюулгүй байдлыг сахин хамгаална. Эдгээрт халдах гэсэн хэн нэгний өдөөн хатгалгын эсрэг хариу барина.”

5. Хамтын ажиллагааг илүү эрхэмлэнэ
“Орос дэлхийн бусад улсын адил өөр өөр ашиг сонирхолтой онцгой бүс нутгуудаар хүрээлэгдсэн. Эдгээр бүсэд бидэнтэй найрсаг харилцаатай, түүхэн уламжлалаар холбогдсон цөөнгүй улс бий. Орос орон цаашдаа эдгээр бүс нутгийг хөгжүүлэх, найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хөрш зэргэлдээх орнууд болон бусад түншүүдтэйгээ хамтран ажиллах болно.”
“Онцгой бүс нутаг” гэж Оростой хиллэдэг орнуудыг хэлж байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад Д.Медведев “Мэдээж хэрэг. Гэхдээ өөр орнууд ч бий” гэж хариулжээ. Харин “Ирээдүй зөвхөн биднээс шалтгаалахгүй. Анд нөхөд, хамтрагчдаас маань их зүйл хамаарна. Тэд сонголт хийх эрхтэй” гэж онцолсон байна.

Далд санаа хийгээд дүгнэлт

Олон улсын хуулийг дээдэлнэ:
Уг зарчим хэнд ч таатай сонсогдоно. Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сард Аюулгүйн зөвлөлийн 1808 тоот тунхагт Орос гарын үсэг зурсан. Эл баримт бичигт “Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон бүр Гүржийн бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнх нь бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ” гэсэн заалт байдаг нь барууныханд Оросыг буруутгах эрх олгож байгаа юм. Харин Оросын тал өнгөрөгч сарын 7-8-нд Ємнөд Осет руу халдсан Гүржийн үйлдлийг олон улсын хууль дүрэм зөрчсөн алхам, тиймээс ч тус улс дахь орос иргэдийг хамгаалахын тулд аргагүйн эрхэнд зэр зэвсэгтээ тулсан гэж мэдэгдэж буй. Чухам хэнийх нь зөв, буруу вэ гэдгийг хэлэлцэх эрт ч олон улсын хууль, дүрэм, санамж бичиг, гэрээ, тунхаг сэлтийг ягштал дагаж мөрдөх нь эргэлзээтэй, ээдрээтэй асуудал юм.
Ноёрхлыг хүлээн зөвшөөрөхгүй:
Энэ нь олон улсын байдал, төлвийг АНУ болон холбоотнууд нь тодорхойлохыг огтхон ч сайшаахгүйгээ Орос шуудхан илэрхийлснээс ялгаагүй. Гадаад хэргийн сайд Сергей Лавров эл зарчмын тухай мөн өгүүлсэн. “Цаашид оршин тогтнох чадвартай эсэхийг нь шүүх тэргүүн эгнээний шинэ улсууд НАТО-д хэрэгтэй шиг байна” гэсэн тэрбээр Украин, Гүржийн тус эвсэлд элсэх санаархлыг эсэргүүцэж, нэг үгээр ёжилсон нь илт.
Сөргөлдөхийг хүсэхгүй:
Эхний зарчим шиг энэ нь мөн л эргэлзээтэй. Орос шиг хүчирхэг гүрний хувьд үндэсний эрх ашиг нь нэн тэргүүнд тавигдана. Тиймээс хүссэн, хүсээгүй санал зөрөлдөх зүйлс хойшид ч өч төчнөөнөөрөө бий. Дэлхий нийт хүсэл, шаардлагатай нь эвлэрэх цагт л их гүрнүүдийн сэтгэл ханадаг. Харин үгүй гэвэл аюул байсаар л байна.
Иргэдээ хамгаална:
“Хаа байгаагаас нь үл шалтгаалан” гэсэнд асуудлын гол оршино. Гүржийн нутаг руу цэргээ оруулсныг нь шүүмжилж, буруушаагчдын амыг Оросын эрх баригчид иргэдээ хамгаалах гэсэн эл үгээр таглахыг хичээж байв. Гэтэл Ємнөд Осет, Абхазаас өөр оросуудын олноороо аж төрдөг туурга тусгаар улсын бүс нутаг цөөнгүй. 1954 оноос хойш Украины харъяанд байгаа Крымийг дурдаж болно. Украин НАТО-гийн гишүүн боллоо гэхэд Москва тус улс дахь орос иргэдээ мөн л Гүржийн нутаг дахь иргэдээ “хамгаалсан” шиг “хамгаалах” уу?
Ашиг сонирхлын хүрээнд нэгдэнэ:
Шинэ бодлогод багтсан эл сүүлийн зарчимд асуудлын гол тусгагдсаныг Ерөнхийлөгч Д.Медведев нуусангүй. ОХУ хамтрагчидтайгаа тогтоосон харилцаагаа өргөтгөж, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ урьдынхаас ч илүү ганхаж эхэлсэн байр сууриа бэхжүүлж, нөлөөгөө сэргээхийн тулд нээлттэй замаар бусад улсуудтай харилцахаа илэрхийлэв. Харин замаасаа гажвал уг санаа нь хожмын олон зөрчил мөргөлдөөний эхлэл байж мэдэхийг Кремлийн удирдагчид мэдэж байгаа гэдэгт найдъя.
“BBC”

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Antonia Photography kamagra thailand customsParty spokesman Ilias Kasidiaris and fellow lawmakers Ilias Panagiotaros and Nikos Michos stormed out of the court to cheers of ”bravo” from supporters. They kicked and shoved journalists out of the way before hailing a taxi. womens viagra australiaThe new app is exclusive to TalkTalk Mobile customers and while it’ll work on virtually any Android phone out there - running Android 2.2 Froyo or higher - you’ll need to have a TalkTalk SIM card in your phone. viagra pichThe European Parliament in Strasbourg, France, has approved comprehensive tobacco regulations to curb smoking in Europe. The rules include a ban on menthol cigarettes and new restrictions on electronic cigarettes. prescription drugs tiersI had. There had been a trio of ghastly landscapes, by a painter named Egbert van der Poel, different views of the same smouldering wasteland: burnt ruined houses, a windmill with tattered sails, crows wheeling in smoky skies. An official looking lady had been explaining loudly to a group of middle-school kids that a gunpowder factory exploded at Delft in the 1600s, that the painter had been so haunted and obsessed by the destruction of his city that he painted it over and over.
IP:188.143.232.19  2016-02-18 09:15:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.