`Энvжин` компани БХБЯ-ны нэрийг барьж Чехийн банкнаас 2.4 сая ам.доллар зээлжээ

2008/09/06
Share |
Хүмүүс:
`Энvжин` компани БХБЯ-ны нэрийг барьж Чехийн банкнаас 2.4 сая ам.доллар зээлжээ

Тэд БХБЯ-ны Тєрийн нарийн бичгийн даргын гарын vсгийг хуурамчаар vйлдсэн байна-

Одоогоос таван жилийн ємнє “Хааны зам Вако” гэх Солонгосын 100 хувийн хєрєнгє оруулалттай компанид орон сууц захиалсан 94 иргэн 1.2 тэрбум тєгрєгєє залилуулсан хэрэг єнєєдрийг хvртэл шийдэгдээгvй байна. Энэ хугацаанд 94 хохирогчоос таван хvн нас барж, дєрєв нь орох оронгvй болжээ. Тэдний дийлэнх нь гадаад ажиллаж амьдрахдаа хураасан мєнгєєрєє захиалга єгсєн байна.

Одоогоор “Хааны зам Вако”-гийн эзэн Солонгосын иргэн Жон Жун Хеог, Пак Сон Бум нар Ганц худаг дахь урьдчилан хорих тєвд гурав дахь жилдээ саатуулагдаад байгаа юм. Тэдэнд холбогдох хэргийн шvvх хурал 2005 оноос эхлэн єнєєдрийг хvртэл нийт дєрвєн удаа товлогдсон ч шvvгдэгчийн хvсэлтээр удаа дараа хойшлогджээ. Учир нь шvvгдэгч Пак Сон Бум, Жон Жун Хеог нар єєрийн улсаас ємгєєлєгч авах хvсэлт гаргаад байгаа аж. Солонгосын иргэд Монгол Улсад бизнесийн визтэй орж ирээд хєдєлмєр эрхлэх хугацаандаа 94 иргэнийг, мєн хамтран бизнес эрхлэх гэрээг хуурамчаар vйлдэн 10 гаруй хvнийг залилжээ. Харин тэд монголчуудаас залилсан мєнгєн дээрээ маргалдан Пак Сон Бум нь Жон Жун Хеогоосоо 390 мянган ам.доллар авч сураггvй болсноор “Хааны зам Вако”-гийн хэрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байна. Энэ vеэр гадаадын иргэдэд залилуулснаа мэдсэн монгол иргэд шvvхэд гомдол гаргаснаар Солонгосын хоёр иргэнд эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж эхэлжээ. Удалгvй Пак Сон Бум, Жон Жун Хеог нарт холбогдох хэргийн анхан шатны шvvх хурал нийслэлийн Сvхбаатар дvvргийн шvvхэд болсон ч шvvгдэгчдийг гэм буруугvй гэсэн шийдвэр гаргасан байна. Шvvхийн шийдвэрийн дараа Солонгосын хоёр иргэн нутаг буцахаар болж, “Хааны зам Вако” компанийн дуусгаагvй орон сууцыг “Энvжин” компанийн захирал С.Энхтуяад хvлээлгэн єгчээ. Энэ vеэр хохирогч 94 иргэн “Энvжин” компанийн С.Энхтуяатай уулзахад “Удахгvй 96 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, та бvхнийг хохиролгvй болгоно” гэж амалжээ. Гэвч амлалтаас хойш гурван жил єнгєрсєн байна.”Энvжин” компанийн 96 айлын орон сууц энэ хугацаанд баригдаж бэлэн болсон ч захиалга єгч хєрєнгє оруулсан 94 єрхєд бус шинэ захиалагчдад худалджээ. Єнгєрсєн пvрэв гарагт “Энvжин” компанийн 96 айлын орон сууц ашиглалтад орж нээлт хийсэн. Тэнд хэвлэл мэдээллийн ажилтнууд битгий хэл энгийн иргэд орох хориотой хатуу хараа хяналтан дор 10 гаруй хvний бvрэлдэхvvнтэй хамгаалалтын албаныхан vvрэг гvйцэтгэж байв. Хачирхалтай нь “Энvжин” компанийн ашиглалтад єгсєн 96 айлын орон сууц нь “Хааны зам Вако”-гийн эзэн Солонгосын хоёр иргэний vйлдсэн эрvvгийн хэргийн хавтаст материалд багтан битvvмжлэгдсэн байдаг аж. Тэгэхээр хавтаст хэрэгт хавсрагдсан эд мєрийн баримтыг худалдаалж байгаа нь сонин. Мєн “Энvжин” компанийн захирал С.Энхтуяа 96 айлын орон сууцыг vргэлжлvvлэн барихын тулд хєрєнгє шаардлагатай байна хэмээн “Хадгаламж” банкнаас 460 сая тєгрєгийн зээл авч тєлєх ёстой хугацааг хэтрvvлжээ. Тиймээс єнгєрсєн долдугаар сард болсон “Вако”-ийн эздэд холбогдох хэргийн шvvх хуралд “Хадгаламж” банк нэхэмжлэгчээр оролцож байсан. Шvvх хурал ємгєєлєгч ирээгvй шалтгаанаар хойшилсон ч С.Энхтуяа “Хадгаламж” банкинд тєлєх ёстой 460 сая тєгрєгєє тэр сардаа багтаан дуусгажээ. Харин “Хадгаламж” банкны данс руу орсон 460 сая тєгрєг Чехийн “Экспорт” банкнаас зээлсэн 2.4 сая ам.доллараас гарсан байж. “Энvжин” компанийн захирал С.Энхтуяад Чехийн “Экспорт” банкнаас хуурамч бичиг баримт vйлдэн 2.4 сая ам.доллар зээлснийх, нь мєн 94 иргэнийг залилсных нь тєлєє саяхнаас Эрvvгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ. Учир нь “Энvжин” компанийн захирал С.Энхтуяа Чехийн “Экспорт” банкнаас 2.4 сая ам.долларын зээл авахдаа БХБЯ-ны Тєрийн нарийн бичиг байсан Ганхvvгийн гарын vсгийг хуурамчаар vйлдсэн байж. Энэ тухай “Хааны зам Вако”-гийн хохирогчдын ємгєєлєгч Д.Гэрэлтуяа ийн ярилаа.
-С.Энхтуяа БХБЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга асан Ганхvvгийн гарын vсгийг хуурамчаар vйлдэж, энэ компанид зээл олгоход татгалзах зvйлгvй, БХБЯ-наас батлан дааж байна гээд тодорхойлолт гаргасан. Ингээд Чехийн “Экспорт” банкнаас 2.4 сая ам.долларын зээл авч залилан хийсэн байсан. Харин БХБЯ-ны Тєрийн нарийн бичгийн дарга байсан Ганхvv ийм тодорхойлолт хийж єгєєгvй, гарын vсэг дуурайлган зуржээ гэж мэдээлсний дагуу энэ хэрэг шалгагдаж эхэлсэн. Шvvх хурал энэ сарын 10-нд товлогдсон. Гэхдээ энэ удаа гурван улсын тєлєєлєгчид оролцоно. Солонгосын иргэд шvvгдэгчээр, монгол иргэд хохирогч, Чехийн “Экспорт” банкны мэргэжилтнvvд нэхэмжлэгчээр оролцох юм. Гэхдээ єнєєдрийг хvртэл Чехийн “Экспорт” банк С.Энхтуяад залилуулсан гэдэгтээ итгэхгvй байгаа. Тиймээс 10-нд Чехийн талаас банкны арван мэргэжилтний бvрэлдэхvvнтэй ажлын хэсэг оролцохоор болсон. Тэд хуурамчаар бvрдvvлсэн баримтаас vvдэн БХБЯ-ыг зуучилсан гэж ойлгож байна. Мєн Солонгосын хоёр иргэн “бид 94 айлыг залилаагvй. Єєрсдєдєє байгаа бvх хєрєнгєє гаргаж барилга барьж байгаад санхvvгийн хvндрэлд орж С.Энхтуяад хvлээлгэн єгсєн. С.Энхтуяа буруутай” гэдэг. Гэтэл С.Энхтуяа нь Солонгосын хоёр иргэнийг буруутгадаг. Солонгосын иргэн Жон Жун Хеог сахарын євчтэй, бие нь тааруу байгаа. Тvvнийг эмчийн хяналтад байлгах шаардлагатай. Энэ хэрэг шийдэгдэхгvй ийм янзаар vргэлжлээд байвал гурван улсын харилцаанд сэв суулгаж магадгvй болоод байна.

Эх сурвалж: Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить Твердый Спайс СевастоР¿Ð¾Ð»ÑŒ ПередозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° РемантаР´Ð¸Ð½Ð¾Ð¼ – признакР¸, первая помощь, Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия СтерлитР°Ð¼Ð°Ðº купить Рафинад купить БеладонР½Ñƒ Малмыж Купить Первый Котлас Данный ресурс Ð·Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½ что делать Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Белёве xaxa24 в обход клоназеР¿Ð°Ð¼ фото купить Гашиш Томск Купить Кокаин в Жуковке Купить закладкР¸ спайс россыпь в Химки Дешёвые КристалР» ЗакладкР¸ и схожие товары на AliExpress Купить Пятку Югорск Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КамышлоР² Купить закладкР¸ россыпь в ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ стаф в Сегеже ЗакладкР¸ трамадоР» вСуздалРµ ПередозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° финлепсР¸Ð½Ð¾Ð¼: ÑÐ¼ÐµÑ€Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ доза и антидот Купить закладкР¸ шишки в Ижевске Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Перми купить Айс Болгар ЗакладкР¸ LSD в Дудинке Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Игарке Плюшка спайсовР°Ñ Цена на кокс в Иваново на Propartner ЗакладкР¸ марки в КарабанР¾Ð²Ðµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КрасавиР½Ðµ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в БолоховР¾Ð¼ Купить Шишки в Пермь Купить закладкР¸ экстази в КраснопРµÑ€ÐµÐºÐ¾Ð¿ÑÐº оспаривР°ÐµÑ‚ÑÑ купить Витамин Углич ВирусныРµ Ð³ÐµÐ¿Ð°Ñ‚Ð¸Ñ‚Ñ ‹ купить БеленькР¸Ð¹ Тамбов Купить россыпь в НоворжеР²Ðµ Купить закладкР¸ марки в ÐŸÑ€Ð¸Ð¾Ð·ÐµÑ€Ñ ÐºÐµ купить Кокос Кодинск
IP:188.72.126.15  2018-06-30 12:29:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.