Хүмүүс: Эгшиглэн | |
Өнгөрсөн долоо хоногт `B` продакшныхан сэтгүүлчдийг хүлээн авч уулзаж, 2008 оны уран бүтээлийнхээ тайланг тавьсан билээ. Гэвч энэ хэвлэлийн бага хуралд дуучин Эгшиглэн оролцоогүй нь түүнийг тус продакшинд харьяалагдахаа больчихсон юм биш биз гэсэн сэжигийг хэн бүхэнд төрүүлээд амжсан. Гэвч энэ бүхнийг дуучин Д.Болд эвтэйхэн аргалж Бид нэг онд хоёр эмэгтэй соло дуучны цомог гаргаад яахав гээд Эгшиглэнгийн цомгийг 2009 он хүртэл хойшлуулсан гэсэн хариултыг өглөө. Гэсэн ч зарим эх сурвалжууд залуу дуучин архи, зугаа цэнгэл хөөгөөд уран бүтээлдээ анхаарал хандуулахгүй байгаагаас түүний цомог ийнхүү бүтэн жилээр хойшлогдох гол шалтгаан нь болсон хэмээн тайлбарлаж байна.
www.factnews.mn