Л.Гүндалай гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорт буцаажээ

2008/09/08
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.Гүндалай гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг прокурорт буцаажээ

Маргаантай тойргуудыг эс тооцвол УИХ-ын гишүүд тангаргаа өргөж ажилдаа ороод байгаа. Тэгвэл тэднээс нэгийнх нь эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хууль хяналтын байгууллагаас тавьж магадгүй байна. Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайд холбогдох, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан. Энэ хэрэг өнөө хүртэл дуусаагүй, мөрдөн байцаалт нь түр зогсоод байгаа юм байна. Л.Гүндалай гишүүний эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ хууль хяналтын байгууллагаас УИХ-д удаа дараа тавьж байсан ч "ангийнхан" нь яаж ийж байгаад авч үлдсээр шинэ Парламенттай золгуулсан. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокуророос урьд нь тавьж байсан хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Улсын ерөнхий прокурорт буцаажээ. Энэ нь эрхэм гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн үг биш бөгөөд хууль хяналтын байгууллагаас хүсэлт тавьсан тохиолдолд дахин хэлэлцэх аж.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.