Гурав тасарсан Ардчилсан нам гvрвэлийн дайнд хvрэх vv

2008/09/08
Share |
Гурав тасарсан Ардчилсан нам гvрвэлийн дайнд хvрэх vv

"Ах" намынхан єнгєрсєн лхагва гаригт бага хурлаа хийж, Ардчилсан намтай хамтарч Засгийн газраа байгуулах нь зєв хэмээх шийдвэр гаргасан. Стандартын бус Эвслийн Засгийн газар байгуулахаар болж буйгаа намын дарга С.Баяр ил цагаан хэлэв. Ингээд болоогvй нам доторхи хатуу чанад бодлогоор далайлгаж, эсрэг саналтай гишvvдээ нам дарж чадлаа. Олонхио дарамталж гаргасан шийдвэрээ Ардчилсан намынханд нэг vгээр бол Алтан гадасынханд барьж "та нар дотоод асуудлаа хурдан шийдэж, хариугаа" єг гэсэн санаагаа илэрхийлэв. Тэр дагуу нь Ардчилсан намынхан Vндэсний зєвлєлдєх хороо баасан гаригт яаралтай хуралдав. Хуралдах ч гэж дээ хэрэлдэв. Тэдэнтэй тэдэнгvй Засгийн газар байгуулах бvрэн чадамжтай хэрнээ заавал Ардчилсан намынхныг дотор нь хагаралдуулах бодлого хэрэгжvvлэх болов. Эцэстээ энэ нь хариуцлагаас бултах гэсэн арга байж ч мэдэх.

Ямар ч байсан Ардчилсан намынхан Хувьсгалт намын тавьсан саналыг хvлээн авах эсэхээ шийдэх гэж бараг зодоондоо тулав. Энэ хурлыг нээж намын дарга Н.Алтанхуяг илтгэл тавьж, МАХН-ын бага хурлаас гаргасан шийдвэрийг уншиж танилцуулна билээ. Тус намын Vндэсний зєвлєлдєх хороо cap хvрэхгvй хугацаанд хоёр ч удаа хуралдаж, Засгийн газарт орж ажиллах, сонгууль болон сонгуулийн дараа болсон vйл явдлын талаар хэрvvлийн vг шидэлцэв. 189 гишvvн ирснээс нэлээд нь хурлыг хаяж гарсан гэх боловч олонхи нь буюу 111 нь Засаг хамтарч "барихыг" дэмжсэн байх юм. Хурал хаяж гарсан зарим гишvvнийг санал єгсєнд тооцсон ч гэх хvн байгаа.

Уур ундуутай хаалга савж гарсан гишvvдийн амнаас "Онц их хурал зарлаж, намын даргаа дахин сонгоно" гэсэн vг гарч байлаа. Vндэсний зєвлєлдєх хорооны хуралдаанд гаднаа ч дотроо ч ардчилалтай гэдэг Ардчилсан намынхан хоёр ч биш нэлээд олон хэсэг болсноо "зарлав".
Могой гурав тасравч гvрвэлийн дайтай гэдэг. Харин Ардчилсан нам гурав хуваагдаад юуны ч дайнд, юунд ч хvрч чадахгvй байх вий.

Зогсолтгvй ажиллах ёстой тєрийн машин гацаанаас гарсны дараа шинэ Засгийн газраа хэрхэн байгуулах вэ гэдэг дээр намуудын удирдлагууд сэнтийн тохироогоо vргэлжлvvлэн явуулах болов. Тохироогоо баталгаажуулахын тулд хоёр том нам хамтрах эсэх асуудлаар ээлж дараалан хуралдлаа. Єнгєрсєн баасан гаригт АН-ын Vндэсний зєвлєлдєх хорооныхон хуралдаж, хамтрах эсэх асуудал дээр санал зєрєлдсєн. Ширvvхэн яриа єрнvvлж, багагvй маргалдсан юм. Тус хурал 15 цагт эхлэх байсан ч гишvvд нь товлосон цагаасаа хоцорч ирцгээлээ. Намын шинэхэн дарга Н.Алтанхуяг "Ах" намтай хамтрах болсон учир шалтгаанаа хурлын эхэнд дэлгэрэнгvй тайлбарлав.

Засгийн эрхийг хувааж эдлэх нь ард тvмний амьдралыг дээшлvvлэхэд чиглэсэн. Мєн хамтарч ажилласнаар ээлжит сонгуулийн дvнг 100 хувь зєвшєєрсєн хэрэг биш ажээ. Тэрээ МАХН-ын бага хурлаас гарсан шийдвэрийг уншиж танилцуулсны дараа сэтгvvлчдийг танхимаас гарахыг хvсэх vед нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнэ "Хэвлэлийнхнийг гаргах шаардлагагvй. Нээлттэй байя" гэж хэлсэн нь гал дээр тос нэмэв. Хэвлэл мэдээллийнхнээс гадна Vндэсний зєвлєлдєх хорооны гишvvн бус намын гишvvд ирсэн байсан бєгєєд чухал асуудал хэлэлцэж байгаа учир хаалттай хуралдах нь зvйтэй гэж vзэн тэднийг ч хурлын танхимаас гаргав.

Дээрх асуудлыг нэг тийш нь болгохоор санал хураах болоход намын дарга асан Ц.Элбэгдорж "Хувьсгалт намтай хамтарч ажиллах дээр санал хурааж болно. Эхлээд ямар зарчмаар хамтрах вэ гэдэг дээр санал хураах нь зvйтэй" гэсэн санал гаргав. Тvvний дэвшvvлсэн уг саналыг намын удирдлагууд нь хvлээн зєвшєєрєхєєс татгалзаж, зєвхєн Засгийн газраа хамтарч байгуулна гэдгээр л санал хураана гэж эсэргvvцлээ. Намын удирдлагууд болон дарга асан Ц.Элбэгдорж нарын саналыг сонссон хурлын гишvvд хоёр талцан маргалдаж, хурлаа хаяснаар, санал хураалтаа vргэлжлvvлэх боломж хязгаарлагдав. Гишvvдийн зарим нь санал хураалт явуулж дууссан тул хvчинтэй гэх. Гэвч ямар нэг албан ёсны мэдээллийг хэн ч єгсєнгvй. Vндэсний зєвлєлдєх хорооны зарим гишvvн АН Засгийн газар байгуулахад МАХН-тай хамтрана гэдэг ихэс дээдсийн "шидэт vгтэй" санал нэгдэхгvй гэдгээ илэрхийлэн эсэргvvцэж, их бухимдаж, эрс эсэргvvцэж байлаа. Хурлын vеэр зарим хvнээс цєєн асуултад хариу авав.

Н. Алтанхуяг: Сонгодог сєрєг хvчин гудамжинд байдаг юм

Єнгєрсєн сонгуулиар манай нам даанч харамсалтай 30 хvрэхгvй суудал авсан. Гэхдээ манай нам 30 хvрэхгvй суудал авсан хэдий ч юу хийж чадахаа ард тvмэндээ харуулах ёстой. Ингэхийн тулд Засгийн газарт багтаж ажиллах хэрэгтэй байгаа юм. Манай намд хийж чадаагvй зvйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр. Ард тvмнээ хангалттай сайхан амьдруулж чадаагvй байна. Vvний тєлєє бид хамтдаа нэгдэж, тэмцэх хэрэгтэй байна. Ємнєх Хамтарсан Засгийн газрын vед бид хvvхдийн мєнгийг олгосон. Улсын мєнгийг нэмэгдvvлсэн гэх мэт олон ажил хийсэн. Гэхдээ бас шийдэж чадаагvй олон асуудал байгаа. Бид авлига, Ашигт малтмалын асуудал гээд шийдэгдээгvй болон шийдэж чадаагvй олон асуудал байгаа. Vvнд нэгнийгээ буруутгаж болохгvй Сонгодог сєрєг хvчин гудамжинд байдаг юм. Зvгээр сайн шvvмжилснээрээ асуудлыг зєвєєр шийдэж, ард тvмний амьдралыг дээшлvvлж чаддаггvй юм. Тиймээс бид эвсч, нэгдэх хэрэгтэй байна.

Бид цєєнх гээд Засгийн газарт багтах гээд явах биш. Олонхи гээд Засгийн газраа байгуулах гээд явж байх хэрэгтэй.
АН эвслийн Засгийн га¬зарт орохдоо дєрвєн зvйлийн шаардлага тавих болно. Нэгдvгээрт, Ард тvмнийхээ тєлєє юу хийж чадах вэ. Эрдэнийн хувь, Эх орны хишгийг ард тvмэндээ єгье.
Сvvлийн найман жилд манай Засгийн газар юу хийв. Чамаар хийлгэхгvй, чамаар хийлгэхгvй гэсээр байгаад юу ч хийж чадаагvй алдсан. Бид сандал ширээний тєлєє биш, ард тvмнийхээ тєлєє юм хийх хэрэгтэй байна шvv дээ.
Хоёрдугаарт, Эрдэнийн хувийг ажил болгон хэрэгжvvлье гэвэл ямар бvтэцтэй байх талаар.
Гуравдугаарт, Боловсон хvчин, дєрєвдvгээрт, АН-ыг дахиад хулхидахгvй гэсэн баталгаа байна уу. Хэдэн жилийн настай парламент вэ. Хуулиар хамтарсан Засгийн газар байгуулж байгаа намуудын хоооронд итгэлцэл буюу баталгаа гаргасан хууль оруулах гэсэн шаардлага тавих болно.

Хамтарсан Засгийн газарт АН орсноороо ардчиллын vнэт зvйлээс татгалзаж байгаа хэрэг биш юм шvv. Хамтарсан Засгийн газар байгуулснаар ард тvмний амьдрал дээшилнэ, АН-ын нэр хvнд єснє. Гэхдээ ингэснээр манай нам сонгуулийн vр дvнг хvлээн зєвшєєрєєд ч байгаа хэрэг биш гэхдээ зєвшєєрєхгvй гээд ч яах юм билээ. Сонгуулийн vр дvнг зєвшєєрєхгvй явсан энэ хоёр сарын хугацаанд бид юу хийв, юу ч хийж чадаагvй. Тиймээс хамтарсан Засгийн газраа байгуулцгаая.

Монгол улсын гавьяат жvжигчин А.Сосорбарам

-Хувьсгалт намтай хамтарч Засгийн газар байгуулах эсэх талаар авч хэлэлцэж байгаа. Vvнтэй санал нэгдэж байна уу?

-Vгvй. Булхай, луйвар хийж парламентад олонхийн суудал авчихаад дангаараа Засгийн газар байгуулах ёстой. Vндсэн хуульд ч тийм заалт байгаа. Гэтэл юунаасаа айгаад хамтрах гээд байгаа юм бэ.

-Танай намаас сонгогдсон зарим гишvvн, шинэ дарга хамтрах асуудал бол туйлын зєв зам гэж vзэж байгаа шvv дээ?
-Тэгж яриад байгаа. Засгийн газарт орж ажиллахыг хvсч, сэнтий зvvдэлж яваа нєхєд тэр хувьсгалт намдаа элсч, намаасаа татгалзсан нь дээр. Албан тушаал хєєцєлдєж, хувийнхаа амьжиргаагаа дээшлvvлэхийг л хvсч байна гэж бодож байна. Ер нь, тийм сонирхолтой хvмvvс нь МАХН-ын гишvvн болох нь зvйтэй тєдийгvй дээх нь vед байсан МАХН-ын залуу vе, дайчин туслах нь болох хэрэгтэй.

Тэрээр дээрх vгийг тун их уцаарласан байдалтай ярив. Арга ч vгvй биз. Єнгєрсєн парламентад МАХН, АН-тай хамтарч засаг барих vедээ тохирсон тохироо, хэлсэн амлалтаасаа няцаж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг дvрмийн бус мэх ашиглан хугацаанаас нь ємнє євдєг шороодуулж байсан гашуун тvvх бий. Улирч хоцорсон тvvх дахин давтагдах бий гэх айдас хэн бvхэнд байгаа ойлгомжтой. Гэвч хамтрах асуудлыг зєв хэмээн сайшааж, намын даргынхаа гаргасан шийдвэрийг дагах хvмvvс ч цєєнгvй байгаа юм.

эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.