Ц.Элбэгдорж: МАХН, Ардчилсан намын даргыг элэг барьж байна

2008/09/08
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Ц.Элбэгдорж: МАХН, Ардчилсан намын даргыг элэг барьж байна

Єнгєрсєн баасан гаригт болсон Ардчилсан намын YЗХ-ын хурал халуухан болж єнгєрлєє. АН-ын YЗХ-ын хуралд 189 гишvvн ирснээс 183 нь санал хураалтад оролцож, 111 хvн хамтарсан Засгийн газрыг дэмжлээ. Хурлын vеэр АН-ын санал, бодлыг сонирхлоо.

Ц.Элбэгдорж: МАХН Ардчилсан намын даргыг элэг барьж байна
Миний байр суурь бол ємнє нь АН барьж байсан Yндсэн хуульд зааснаар УИХ-ыг 76 гишvvнтэйгээр бvрэлдvvлэх ёстой байдаг. УИХ бvрэлдээгvй байж Засгийн газрын тухай асуудал яригдаад байна гэж Ардчилсан нам ємнє нь мэдэгдэж байсан. Засгийн газрыг олонхи болсон нам нь бvрэлдvvлнэ гэж хуулинд заасан байдаг. МАХН-ын дарга vнэхээр ард тvмэндээ худлаа хэлээгvй, хулгай хийгээгvй, иргэдийн сонголтыг єєрчлєєгvй, хvйтэн зэвсэг хэрэглэж хvний амь нас сvйтгээгvй юм бол яагаад хулчийгаад байгаа юм бэ. Yнэхээр 45 суудалтай юм бол дангаараа Засгийн газар байгуулахаас юундаа хулчийв. Ардчилсан намыг зvгээр орхих хэрэгтэй. Хуулийнхаа дагуу Засгийн газраа байгуулаач. 2004 оны Засгийн газрын тухай яриад байх юм. Тухайн vед хоёр нам аль аль нь олонхи болж чадаагvй болохоор хуулийн дагуу эвслийн Засгийн газар байгуулж байсан юм.
Миний бодлоор хоёр эндvvрэл яваад байна.

Нэгдvгээрт: Хоёр намын дарга нарын ярьж байгаа шиг эвсч Засгийн газар байгуулснаар ард тvмний амьжиргааг сайжруулна, улс орны хєгжлийг дээшлvvлж томоохон тєслvvд хэрэгжvvлнэ гээд яриад байна. Yнэндээ vvн шиг худлаа юм байхгvй. Энэ бол долдугаар сарын 1-нд болсон vйл явдал болоод сонгуулийг будлиантуулснаа далдлах гэсэн нэг арга нь шvv дээ. Хvчтэй хяналт бол хамгийн сайн хамтын ажиллагаа. Энэ Засгийн газарт нэмэлт тохом хэрэггvй ташуур л хэрэгтэй байна.

Хоёрдугаарт: АН-ын гишvvдийн дотор манай намын гишvvд ажилгvй явж байна гэсэн яриа байгаа. Гэхдээ нэг хэсэг нь ажилтай болж болно. Гэхдээ АН ард тvмэндээ нэр хvндгvй болно шvv дээ. Бид нийт гишvvдийнхээ эрх ашгийг бодох хэрэгтэй. Олонхи нь олонхи шиг цєєнх нь цєєнх шиг байцгаая. МАХН манай намын даргыг элэг барьж байна л гэж би бодож байна. Зvгээр АН-аар нvvрээ тахалж ажиллах гэж байна. Ард иргэд vvнд бухимдаж байна. АН сvvлийн хоёр жил МАХН-аас нэр хvндтэй байгаа. Манай нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцохын тулд сєрєг хvчин хэвээр байх ёстой. Бид євєрт нь орох биш шахалт vзvvлэх хэрэгтэй байгаа юм. АН хажуу єрєє тvрээслэж байгаа хvн шиг байж болохгvй. Ард тvмний ємнєєс шаардлага тавих хэрэгтэй байна.
Надаас олон иргэн асууж байна. Биднийг одоо хэн хамгаалах вэ.
Ард тvмэн рvvгээ бууны ам харуулсан энэ нам харицлагаа хvлээгээгvй байхад бид хажууд нь суугаад байж болохгvй.

УИХ-ын гишvvн Гончигдорж: Албан тушаалын биш ажлын гэрээ байгуул
Энэ удаагийн Эвслийн Засгийн газар улс тєрийн хариуцлагатай гэрээ байгуулах ёстой. Энэхvv гэрээ ямар нэгэн албан тушаалын гэрээ байх ёсгvй зєвхєн хийх ажлынхаа гэрээг л байгуулах ёстой.
Yндсэн хуулиар олонхи болсон нам Засгийн газар байгуулна гэсэн заалт бий гэхдээ олонхи болсон нам бусад намтай хамтарч Засгийн газар байгуулж болохгvй гэсэн заалт байхгvй. Yндсэн хууль мэдэхтvн, сахихтун гэж тєгсдєг уриатай. Yндсэн хуулийнхаа дагуу нэгдэж байна.

АН-ын гишvvн Н.Оюунгэрэл: МАХН яагаад ард тvмэндээ хайртай болчихов оо
Yндсэн хуульд єнєєдєр олонхи болсон нам Засгийн газраа бvрдvvлнэ гээд заачихсан байгаа. Гэтэл єнєєдєр МАХН гэнэт ард тvмэндээ хайртай болчихов оо. Яагаад Ардчилсан намыг сугандаа хавчуулаад явах болов. МАХН ард тvмэндээ амласан 1.5 сая тєгрєгєє дангаараа Засгийн газраа байгуулаад єгчихєєр яагаад байгаа. Долдугаар сарын 1-нд болсон vйл явдлаас болоод таван хvн амиа алдсан. Yvнээс болоод олон хvн хоригдож байна. Энэ хvмvvсийн асуудал шийдэгдээгvй байхад эвсч нэгдэх асуудлыг ярьж байгаад гайхаж байна.

С. Дамдинсvрэн: Хоёр нам нэг хєнжилд орж болохгvй
Нэгдсэнээр ямар ч сайн зvйлд хvрэхгvй. Энэ нь таван хvний амь vрэгдсэн болоод, сонгуулийн будлианаа дарах гэсэн нэг арга. Би бодохдоо МАХН, АН нэгдэж эвслийн Засгийн газар байгуулж нэг хєнжилд орж байгаа нь Ардчиллын vнэт зvйлсийг vгvй хийх гэсэн нэг арга. Yvний vр дvнд хэдэн хvн албан тушаалтай болоод хэтэвч нь тvнтийгээд л єнгєрнє.

Ардчилсан эмэгтэйчvvдийн холбооны тэргvvн Б.Дэлгэрмаа: Дараагийн дєрвєн жил асар их зvйл хийх шаардлагатай
-Шинэ Засгийн газрыг МАХН-тай хамтарч байгуулах нь буруу гэж олон гишvvн ярьж байна. Та ямар бодолтой байна вэ?
-Эвсэх нь зvйтэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл ард тvмний эрх ашгийн тєлєє дараагийн дєрвєн жил асар их юм хийх шаардлагатай байна. Тиймээс хамтарвал илvv их зvйл хийх болно.

-Хувьсгалт намтай хамтарчихвал урьд нь яригдаж байсан сонгуулийн маргааны асуудал хаягдаж, дvнг 100 хувь зєвшєєрч байгаа хэлбэр гэх болсон?
-Сонгууль шударга явагдсан эсэх, єнєєдрийг хvртэл УИХ-ын 76 гишvvний энр тодрохгvй, парлментын гишvvд яагаад бvрдэхгvй байна гэдэг талаар єєрийн сууриа илэрхийлнэ. Баянгол дvvрэгт хяналт тавьдаг прокурорын байгууллага нь сонгогчдын саналын хуудсыг тоолоод сууж байгаа. Энэ бол болохгvй зvйл.

Хуралд оролцож байгаа гишvvдийн байр хамтарна, хамтрахгvй гэсэн хоёр хэсэгт хуваагдав. Зарим нэг нь зєв эсэх дээр эргэлзэж тээнэгэлзсэн хэвээр байсан юм. Ийнхvv шинэ парламент бий болсны дараа АН-ыг хувьсгалт намтай хамтарч Засгийн газар байгуулах болсон тухай хєгшин, залуугvй ам дамжуулан “Хоёр нам нэгдэж байгаа гэнээ. Алуурчин, хулгайч намтай нэгдэж байгааг харахад АН устаж байх шиг. Бид ч амьдрахад хэцvv л болох нь дээ” гэж айдас тvгшvvртэйгээр ярих.

Урьдны тvvх давтагдаж, АН замын дунд хаягдаж, бас л гологдсон хvvхний дvрд хувирч, тєрхємдєє буцах уу гэдгийг єнєєдєр хэлчих мэргэн цэцэн, vзмэрч алга. Дараагийн дєрвєн жилд том гэж алдаршсан хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулснаар Монгол Улс орон хєгжих vv, хэвээр vлдэх vv гэдэг таавар хэвээр байна. Гэвч цаг хугацаа бvхнийг харуулах биз.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun КастороР²Ð¾Ðµ масло применеР½Ð¸Ðµ и полезныРµ свойствР° Купить экстази МамлюткР° Методон в БогучарРµ Bad Orb Kaufen Sie Ecstasy Бошки в Шилке Ecstasy Alga сатып алы?ыз Купить БеладонР½Ñƒ Тула МГБ ЛНР: в ЛуганскРµ выявленР° закладкР° для украинсРºÐ¾Ð¹ ДРГ Marienberg Haschisch kaufen Купить НаркотиРºÐ¸ в БиробидР¶Ð°Ð½Ðµ LSD Aral sat?p al?n?z ?????LSD Купить закладкР¸ лирика в ПионерсРºÐ¾Ð¼ Марки в Абакане Joetsu????? Sanlucar de Barrameda comprar extasis ЗакладкР¸ шишки ак47 в ИзобильР½Ð¾Ð¼ buy Ecstasy in Mirabel СвойствР° лсд Wittenburg kaufe Amphetamin Csurgo megvesz amphetamin buy LSD in Trail Bruntal (Ceska republika) Koupit extazi Жетысай Купить Metadon Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР°Ð¼Ð¸ Soleure Kaufe MDMA ПередозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° алкоголРµÐ¼: ÑÐ¸Ð¼Ð¿Ñ‚Ð¾Ð¼Ñ ‹, Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия, первая помощь Zatec Koupit LSD Lutjenburg kaufe Amphetamin ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð¢Ð°Ñ€ÐºÐ¾Ð²Ð¸Ñ ‡Ðµ-сале Alzey Haschisch kaufen купить соли в омске Игорь Рабинер: «Игроки московсРºÐ¸Ñ… клубов нюхают кокаин, чтобы Ð²Ñ‹Ñ…Ð¾Ð´Ð¸Ñ‚Ñ Œ из запоя» Florenville Koop methamphetamine Героин Ð‘ÑƒÐ»Ð°ÐµÐ²Ñ‚Ñ ‹ сатып алу Peer acheter de la methamphetamine ЗакладкР¸ для книг в ТаганроР³Ðµ
IP:185.251.14.168  2018-06-06 09:04:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.