З.Алтай: Яагаад олонх нь олонх шиг байж чаддаггvй юм бэ

2008/09/08
Share |
З.Алтай: Яагаад олонх нь олонх шиг байж чаддаггvй юм бэ

Эвслийн Засгийн газрын талаар парламент дахь цєєнхийн тєлєєлєл болсон УИХ-ын гишvvн 3.Алтай, С.Оюун нартай ярилцлаа.

-Хамтарсан Засгийн газар байгуулах саналыг та дэмжих vv?
-С.Баяр даргын Эвслийн Засгийн газар байгуулъя гэх саналыг уншсан. Тvvхэн цаг цєчид бие биедээ саад тээг тавилгvй хамтарч ажиллах сайн л хэрэг. Хоёрын хооронд сєрєг хvчин байж нєгєєдєє ялих шалихгvй юмаар хориг тавьж тєр, Засгийн ажилд саад хийх хэрэг алга. Тиймээс ч хамтарсан Засгийн газрыг олон хvн дэмжиж байгаа байх. Єєрєєр харвал энэ нь хууль зєрчсєн vйлдэл. УИХ хуулиа л дагах ёстой байгууллага. Эвсэх нь Vндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зєрчиж байна. Нэгэнт 39 болон тvvнээс дээш суудал авсан нам дангаараа Засгийн газраа байгуулна гэх заалт байгаа. Гэтэл энэ заалтын эсрэг сєрєг хvчин, цєєнх болсон намтайгаа хамтраад Засгийн газар байгуулна гэдэг байж болох уу. Аль улсын парламент сєрєг хvчнээ vгvйсгэж, олонх болсон нам цєєнхтэйгєє эвсэн Засгийн газар байгуулж байсныг мэдэхгvй юм.

-Vнийн єсєлтєєс эхлээд нэн даруй хэлэлцэх бэрхшээл олон байгаа учир эвсэх нь зэв шийдвэр гэдгийг хоёр намын дарга нь хvлээн зєвшєєрч байгаа?
-Эвсэх нь эерэг тал ихтэй. Энэ vнэн. Гэхдээ эвсэхгvйгээр хяналт тавьж, ажлаа хийх боломжтой. Засгийн газартаа оруулахгvй бол ажилд чинь тээг тавина, хойш чангаана гэх сєрєг хvчин байхгvй гэж ойлгож байгаа. Аль ч нам монголын ард тvмний тєлєє гэх ганцхан зорилготой. Би цєєнх болчихлоо, чи мєн ажлаа явуулна байх даа, унагана даа гэсэн муу санаа намуудад байхгvй байлгvй дээ. Яагаад єнєєдєр сєрєг хvчин нь сєрєг хvчин шиг, олонх нь олонх шиг байж чадахгvй байгаа юм бэ. Заавал хамтарч Засгийн эрх барих гээд байгааг ойлгохгvй байна.

-Хяналтгvй парламент болох нь гэх болгоомжлол байна?
Парламент гэдэг сєрєг хvчинтэй байж аливаад хяналт тавьдаг, тєрийг цэвэр байлгадаг, улс орныг хєгжvvлдэг л vvрэгтэй. Одоо бие биедээ тавих хяналтгvйгээр эвсэж, нэгдэнэ гэхээр иргэд "Овоо шvv дээ, болж дээ" гэмээр боловч цаагуураа хяналтгvй тєр болчихоод байна. Наанаа сайхан юм ярьж цаанаа албан тушаал, эрх мэдлийн хуйвалдаан хийнэ шvv дээ. Хэн тэдэнд хяналт тавих вэ. Гудамжинд яваа иргэд лав хяналт тавьж чадахгvй. Цєєнхгvй, сєрєг хvчингvй парламент гээд бод доо. Цєєнх нь бие даагч З.Алтай эсвэл над дээр нэмэгдээд Д.Энхбат орж ирэх юм байна л даа. Гэхдээ цєєхvvлээ байна, хяналт тавьж чадахгvй байх гэж бодохгvй байна. Илvv сайн хяналт тавихын тулд иргэний нийгмийнхэнд хандана. Мєн тєрийн бус байгууллагууд, ард иргэдтэйгээ хамтрана. Мэргэжлийн салбар, чиглэлийн эрдэмтэд ч бидэнтэй нэгдэх байх. Тэдний оролцоотойгоор Иргэний зєвлєл байгуулж тєрд хяналт тавих боломж бий.

-Засгийн газрыг цомхотгох, яамдын тоог цєєрvvлэх тухай удаан ярьж байна. Хэр оновчтой вэ?
-12 яамыг ес болгох яриа байгаа. Ес байтугай цєєрvvлж болно. Ард тvмний бvтээсэн баялгийг баялаг бvтээдэггvй хvмvvс, албан тушаалтнууд дэмий юманд зарж байна. Тєсвийнхєє 50 хувийг элдэв хэрэггvй арга хэмжээнд зориулах юм. Ийм улс орон хєгждєггvйг тvvхэн жишээ нотолсон. Тєсвийнхєє 20-иос дээш хувийг тєрийн арга хэмжээнд зарцуулвал буруу замаар будаа тээж байгаа нь тэр. Иргэд, татвар тєлєгчдийн мєнгийг та нар юунд зарцуулах гэж байна гэдэгт иргэд маш чанга хяналт тавих хэрэгтэй. Манайхан засгийн мєнгє, улсын мєнгє гэх хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгvй юм. Улсын мєнгє гэж юу байдаг юм бэ. Татвар тєлєгчдийн л мєнгє шvv дээ. Бидний vйлээ vзэж олсон мєнгє. Тvvнийгээ юунд зарцуулахыг Засгийн газар бус иргэд єєрсдєє мэддэг байх ёстой. Би энэ нєхєдтэй салахгvй vзнэ гэж бодож байгаа. Ийм байж болохгvй.

С.ОЮУН: ЕРЄНХИЙ САЙД ТАНХИМДАА ХЭНИЙГ УРИХ НЬ ТYYНИЙ ЭРХ
-AH, МАХН хамтарсан Засгийн газар байгуулах нь тодорхой боллоо. Та дэмжиж байна уу?

-Яагаад болохгvй гэж. Инфляц, vнийн хєєрєгдєл хоолой дээр тулсан бэрхшээл боллоо. Ажлын байрыг нэмэгдvvлж, иргэдээ єндєр цалинтай болгох шаардлага байна. Олон жил ярьж буй ашигт малтмал, уул уурхайн салбараа тvшиж бид хєгжинє. Хэрэлдэж, бие биенээ шvvмжилж байхаар эвсэж, нэгдээд хамтрах л хэрэгтэй. Томоохон тєсєл хэрэгжvvлэхэд Эвслийн Засгийн газар чухал. Ойлголцохгvй бол ард тvмэн л хохирно.

-Сандал суудлын тєлєє л эвслээ гэх хvмvvс байна?
-Хардах нь зvйн хэрэг. Суудал хуваахаасаа илvv аль аль нь намынхаа эрх ашгийг хойш тавих хэрэгтэй. Намын явцуу эрх ашгийг ємнєє тавибал улс орон хєгжихгvй. Бид урагшлахгvй олон жил явлаа.

-Хариуцлагаа хэн vvрэх вэ?
-Аль аль нь vvрнэ. Хамтдаа л хариуцлага хvлээнэ.

-МАХН, АН-ын хамтрах шийдвэр Vндсэн хууль зєрчих учир Цэцэд хандана гэх гишvvд ч байна?
-Олонх болсон нам, Ерєнхий сайд болсон хvн танхимдаа хэнийг урих нь єєрийнх нь эрх. Засгийн газарт нь орох орохгvй нь ч нєгєє намынхны эрх.

-Танай нам хvчтэй цєєнх байж чадах уу?
-Бид улс орны эрх ашигт нийцсэн шийдвэрvvдийг дэмжинэ. Vгvй бол шvvмжлэнэ. ИЗН анхнаасаа л бусдад нээлттэй, хариуцлагын тогтолцооны тєлєє явсан.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Êóïèòü çàêëàäêè ìåòàäîí â Îïî÷êå ïîïîëíåíèå ÷åðåç îùàäáàíê Ìîñêâà Ìàðüèíî êóïèòü Êîêàèí MQ ×êàëîâñê êóïèòü Cocaine Курение шишек Ìîñêâà Õàìîâíèêè êóïèòü Ìåòàäîí, ÷èñòîòà 99% Ìîñêâà Ðîñòîêèíî êóïèòü çàêëàäêó Êîêàèí HQ Êðàñíûé ×èêîé êóïèòü çàêëàäêó áîøêè Ôðèäëè êóïèòü Ìåòàäîí Âèëëèñòîí êóïèòü çàêëàäêó áîøêè Çàêëàäêè òðàìàäîë âÊèíãèñåïïå Âñåâîëîæñê êóïèòü ×èñòåéøèé êîêàèí 98% Ýêâàòîðèàëüíàÿà âèíåÿ êóïèòü øèøêè Как сделать из 5 йода 3 àëåêñàíäð øóëüãèí mdma è çàèêàíèå Âûøà êóïèòü çàêëàäêó ãàøèø Íàâàøèíî êóïèòü çàêëàäêó Ãåðîèí íàòóðàëüíûé Ìûòèùè êóïèòü Ìåôåäðîí [Êðèñòàëëû] Купить закладкР¸ методон в ПодпороР¶ÑŒÐµ Âåëèêèé Óñòþã êóïèòü çàêëàäêó ëèìèò êèâè êîøåëüêà íà ïîïîëíåíèå Ìîñêâà Äàíèëîâñêèé êóïèòü çàêëàäêó Ìàðèõóàíà [KILLER KUSH] Ìîñêâà Ëåâîáåðåæíûé êóïèòü Øèøêè White Widow Ñàÿíîãîðñê êóïèòü çàêëàäêó LSD 220 mkg Спиды в спб закладкР¸ buy bitcoin Ôëàóóä êóïèòü øèøêè Ìîñêâà Îðåõîâî-Áîðèñîâ
IP:188.68.3.180  2018-08-24 18:10:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.