Мєнгє vнэртэж, айдас дагуулсан ''Vдийн цай'' хєтєлбєр

2008/09/08
Share |
Хүмүүс:
Мєнгє vнэртэж, айдас дагуулсан ''Vдийн цай'' хєтєлбєр

"Vдийн цай" хєтєлбєр хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийтдээ 12.7 тэрбум тєгрєг зарцуулжээ. Vнэхээр толгой эргэм тоо. Харамсалтай нь, энэ мєнгєний тооны тєлєє хvvхдvvдийг vл ойшоон улайран шунагсад олон болсон нь гэхэд хилсдэхгvй.

Анхандаа энэ хєтєлбєрийн зорилго нь сурагчдын эрэлт хэрэгцээнд нийцэж, сурах эрмэлзлийг нь дээшлvvлэхээс гадна сургууль завсардалтыг бууруулж сурах орчныг нь сайн бvрдvvлэх явдал гэж мэргэжлийн хvмvvс тайлбарлаж байсан. Гэтэл одоо хєтєлбєрийн зорилго нь хэн нэгэн хялбар аргаар мєнгє олох болчихоод байна.

"Vдийн цай" хєтєлбєр цаашдаа бvх хvvхдийг хамруулах тєдийгvй "Vдийн хоол" болох тухай тєр засгийн эрхмvvд ярих болж. Гэтэл vvнээс ємнє анхаарах, шийдэх асуудал зєндєє байгааг хэн ч ойшоохгvй яваад гайхах юм. Зєвхєн мєнгийг нь шийдчихвэл бvх асуудал бvтчих мэт єрєєсгєл ойлголт байгаагаас л vдийн цай нь хvvхдэд хоол биш хор болоод байгаа юм биш vv. Наад захын жишээ гэхэд єнєєдєр гурилын vнэ єнгєрсєн жилийнхээс бараг 50 хувиар нэмэгдчихээд байна. Гэтэл тєр засаг нь тєсєвлєсєн хєрєнгєє нэмэх талаар ганц vг дуугарсангvй. Юутай ч есдvгээр сарын 1-нээс "Vдийн цай"-гаа єгєєд байгаа л гээд байна. Нийслэлийн хоёрдугаар дунд сургуульд єнгєрсєн баасан гаригт очиж “Vдийн цай"-г нь сонирхлоо. Гэтэл цайны боов байхгvй, хvvхдvvд зєвхєн ундаа уугаад л "Vдийн цай" болох нь тэр. Тавдугаар ангийн хэсэг сурагч "Жижиг талх нь амтгvй, жижигхэн байдаг. Тараг нь л гайгvй" гэж хэлэв. Харин нэгдvгээр ангийн сурагчид "Єнєєдєр ундаанаас єєр юу ч єгєєгvй" хэмээн гомдоллов.

Нийслэлийн 20 гаруй сургуулийн цайны боов нийлvvлдэг "Атар єргєє" XXK гэхэд гурилын vнийн єсєлттэй холбогдуулан нэг хvvхдийн цайны боов хэдэн тєгрєгєєр гарч байгаа тооцоог хийж байгаа гэж ярьж байлаа. Єнєєдєр юмны vнэ єдрєєс єдєрт нэмэгдээд байхад нийлvvлэгч байгууллагууд гэрээний дагуу гээд л алдагдал хvлээж бvтээгдэхvvнээ нийлvvлэв гэж дээ.

БСШУЯ-ны бага дунд боловсролын газрын дарга Н.Энхбат:
"Уг хєтєлбєрийг амжилттай хэрэгжvvлэхийн тулд нэг хvvхдэд зориулах мєнгєний хэмжээг нэмэх шаардлагатай болоод байна. Шинэ Засгийн газар байгуулагдаад энэ асуудлыг даруй шийдэх байх аа. "Vдийн хоол" хєтєлбєрийн тухайд энэ жилдээ битгий хэл ойрын гурван жилдээ хэрэгжих боломжгvй. Сургуулийн хоолны газрыг єргєтгєхєєс эхлээд маш олон ажил байгаа. Єдєр бvр хоол єгдєг боллоо гэхэд хэддvгээр ангиас эхлээд авах вэ гээд л маш их хєрєнгє шаардагдана. Одооноос бэлтгэл ажил хийгдэж 3-4 жилийн дараанаас л хэрэгжих байх" гэж хариуллаа.

Энэ хєтєлбєр хэрэгжиж эхэлснээс хойш хяналт тавих эрх бvхий байгууллагууд бvгд л шалгалт хийсэн. ЕБС, нийлvvлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд зєрчилтэй гарсан учир гээд торгоод л єнгєрдєг. Торгуулийн мєнгє нь эргээд улсын тєсєв, тэр хяналтын байгууллагад ордог л байх. Гэхдээ гарах ёстой хамгийн гол vр дvн болсон "Vдийн цай" нь сайжрахгvй єнєє хvрч байна. Vvний цаана хvvхдийн эрvvл мэнд, хоол тэжээлийн аюулгvй байдал гээд ноцтой асуудал байсаар байхад огт дурдагдахгvй єнгєрдєг. Ингээд "Vдийн цай" хєтєлбєртэй холбоотой илэрсэн зєрчлvvдийг жагсаавал.

Баримт 1
Vндэсний аудитын газраас хийсэн шалгалтанд бvдэрсэн

Энэхvv аудитын шалгалтаар ЕБС-ийн 610 сургуулийг хамарсан. Эдгээр сургуулиуд "Vдийн цай"-д зарцуулах 195.4 сая тєгрєгийг хєрєнгє бэлтгэх, хандив єгєх, ой тэмдэглэх зэрэгт єєр зvйлд зарцуулсан нь илэрчээ. Мєн бага ангийн сурагчдын vдийн цайны цэсэд орсон бvтээгдэхvvний сонголтыг зєв хийгээгvй, нэг тєрлийн хvнс олон дахин олгодог зэрэг нийтлэг зєрчилтэй байжээ. Ингээд мєнгийг зvй бусаар хэрэглэсэн гээд 323 сургуульд 336.2 сая тєгрєгийн торгууль ноогдуулаад л єнгєрсєн. Нийслэлийн аудитын газраас зургаан дvvргийн 57 сургуульд зарцуулагдаагvй 116.6 сая тєгрєгийг эргvvлэн тєлvvлсэн.

Баримт 2
Улсын мэргэжлийн хяналтын газрын шалгалтыг давсангvй

Мэргэжлийн хяналтынхан 351 сургуульд "Vдийн цай" хєтєлбєр хэрэгжиж байгааг шалгажээ. Энэ шалгалтаар нийт сургуулийн 71.4 хувь нь бvтээгдэхvvнээ зориулалтын бус тээврийн хэрэгслээр хvргэдэг бол 4.7 хувь нь явганаар зєєдєг болохыг тогтоосон. Мєн сургуулиудын 47.6 хувь нь хvvхдvvдэд єгєх хvнсний бvтээгдэхvvнээ єдєр бvр авдаг. 23.8 хувь нь таваас долоо хоногийн нєєцєє бэлтгэж, хадгалдаг. 28.5 хувь нь 14-єєс дээш хоногийн нєєцєє нэг дор авчирдаг байжээ. Гэтэл бvх сургуулийн 75.5 хувь нь хvнсний бvтээгдэхvvн хадгалах зориулал¬тын хєргєгчгvй байсан байна. Ингээд бодохоор бага насны хvvхдvvд vнэхээр аюулгvй хvнс хэрэглэж чадахгvй байгаа нь харагдаж байна.

Баримт 3
Авилгалтай тэмцэх газар БСШУЯ-нд санал хvргvvлэв

Тус газраас ерєнхий боловсролын зарим сур¬гуулийн "Vдийн цай"-тай мєн л танилцсан. Євєрхангай, Хэнтий аймаг, "Амгалан" цогцолбор, нийслэлийн I, VI гээд арав гаруй сургуульд хєтєлбєрийн хэрэгжилт харилцан адилгvй байсан. Иймээс "Vдийн цай" хєтєлбєрийг хэрэгжvvлэхтэй холбогдон БСШУЯ, Эрvvл мэндийн сайдын хамтарсан тушаал нь боловсронгуй биш, хамгийн наад зах нь сургуулиудын захирлууд хvнсний бvтээгдэхvvн нийлvvлэх аж ахуй нэгжийг ямар ч сонгон шалгаруулалтгvйгээр ажиллуулдаг нь ашиг сонирхолын зєрчил vvсгэж байгааг сануулжээ. Зориулалтын гал тогоогvй, vдийн цайны цэсийг долоо хоногоор гаргадаггvй, гаргасан ч цэсэнд дурдсан бvтээгдэхvvнээ єгдєггvй, амтгvй, чанаргvй зэрэг олон зєрчил мєн л илэрсэн талаар санал хvргvvлээд єнгєрсєн.

Баримт 4
Эцэг эхчvvдийн хийсэн шалгалт

Захиалсан бvтээгдэхvvн нь хvvхдvvдийн ємнє ирэхдээ "илбийн" юм шиг єєрчлєгддєг нь энvvхэнд гэнэ. Дархан-Уул аймгийн "Поликом" ХХК тараг єгнє гэчихээд чацарганы шvvсээр, "Дархан сондор" ХХК сvv нийлvvлнэ гэчихээд vзэмний шvvс єгсєн байх жишээтэй. Дундговь аймгийн Мандалговь сумын эцэг эхчvvдээс "Vдийн цай"-нд єгсєн "06" чипсийг мэргэжлийн хянал¬тын байгууллагад шалгуулахаар авчирчээ. Тэр чипс нь бензиний vнэр шингэсэн, хугацаа дуусч, vйрсэн байсан байна. Мєн хатсан талхан дээр гурван хэрчим зайдас єгсєн тухай эцэг эхчvvд гомдол мэдvvлжээ. Аймгийн тєвєєс алслагдсан сумын сургуулиуд єдєр бvр хvнсээ татахгvй нь ойлгомжтой. Харин бяцхан хvvхдvvдийн нvдийг юугаар хуурч байгаа бол гэхээр шууд айдас тєрлєє. Сургуулийн удирдлага "Vдийн цай" -г зєвхєн хvvхдэд ямар нэг юм єгсєн гэсэн нэр хэмээх тєдийд ойлгоод байна.

Баримт 5
Засаг дарга нар ч "Vдийн цай"-ны бизнест хєл тавьсан

БСШУЯ, Эрvvл мэндийн сайдын тушаалд "Сургуулийн захирал аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээг 2-3 сарын хугацаатай байгуулах ёстой" аж. Гэтэл энэ ажилд Засаг дарга нар ч оролцож хєгєє чирчээ.
Баянгол дvvргийн 13, 20, 46 "Монгени" цогцолбор сургуулиудын ємнєєс нийлvvлэгч компанитай нь хийх гэрээг засаг дарга П.Цогтбаатар баталсан. Сонгинохайрхан дvvргийн сургуулиудын бэлтгэн нийлvvлэгчээр "Сvv" ХК-ыг сонгох захирамжийг Засаг дарга Л.Найдан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зургаан сургуулийн ємнєєс Засаг дарга нь хийсэн байх жишээтэй. Энэ бол "Vдийн цай" хєтєлбєрт олон зуун сая тєгрєг тєсєвлєгддєг нь овжин захирал, Засаг дарга нарын нэгэн тєрлийн бизнес болчихсны наад захын жишээ энэ гэлтэй. Гэхдээ шалгалтад хамрагдаж илэрсэн нь энэ болохоос биш улсын хэмжээнд юу болж байгааг хэн мэдэж байгаа билээ.

Хєдєє орон нутаг сумдад бол сумын Засаг дарга, сургуулийн захирал, тэдний эхнэрийнх нь бизнес болсныг нуух аргагvй. Зах зээлийн нийгмийн vед чанартай, тєр засгаас тавьж байгаа шаардлагад нийцсэн, хvvхдэд идvvштэй зvйл бол яахав. Ганцхан Ерєнхий сайд асан М.Энхболдын пиджакаа тараг болгон байж сvртэй эхлvvлсэн "Vдийн цай" нь тєр засгийн бvх шатны ажилтнуудын хэтэвчээ зузаалдаг бизнес болчихоод байгаа нь л харамсалтай. Єєртєє соруултай ундаа сайндаа л 100 тєгрєг, жижиг булочко 100 тєгрєг. Гэтэл vvнийг бєєний vнээр авна. Засгийн газраас тєлєвлєсєн нэг хvvхдийн "Vдийн цай"-ны 400 тєгрєгєєс хэд нь засаг дарга, сургуулийн захиралын халаасанд vлдэх вэ. Энэ бол хамгийн энгийн бодлого. Єдєр бvр vдийн цай ууж байгаа бага ангийн хvvхдvvд цээжээр бодчихно.

Ийм л хvмvvс єнєєдєр vдийн цайг "Vдийн хоол болгоё" гэж хашгираад байгаа хэрэг. Тэдэнд мєнгє vнэртээд байгаа нь тэр.
Хvvхдvvдийн "нvдийг гурилаар хуурч" ард тvмний мєнгєєр бизнес хийж, хvvхэд багачуудын эрvvл мэндээр тоглож байгаа албан тушаалтнуудаа энэ тєр яах бол.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.