Хүмүүс: Л Ундралбат | Отряд Гүндэгмаа | Хашбаатар Цагаанбаатар | |
Бээжингийн Олимпоос Монголчууд хоёр алт, хоёр мєнгєн медальтай ирсэн нь олимпт оролцсоноос хойшхи 44 жилд vзvvлээгvй єндєр амжилт бєгєєд энэ ялалтын дуулиан нь єнєєдрийг хvртэл тасарсангvй.
Олимпийн алт мєнгєн медалийн эздээ урамшуулсан бай шагналыг нь гардуулсан ёслол хvлээн авалтууд ар араасаа болсоор байна. Дэлхийд данстай буудлагын шилдэг тамирчдын нэг О.Гvндэгмаа Олимпоос алтын дайтай мєнгєн медаль авч ирсэн. Тамирчны алдар хямдхан олддоггvй гэж энэ медаль ч тийм амар олдоогvй бололтой. Тэр тусмаа Олимпийн vеэр О.Гvндэгмаагийн дасгалжуулагч Л.Ундралбат, хамтран амьдардаг найз залуу нь болох Цагаанбаатар хоёр хэд хэдэн удаа ам мурийжээ. Афины олимпийн хvрэл медальт МУГТ X.Цагаанбаатар Монголын тамирчдын салхийг хагалж 8 дугаар сарын 9-нд барилдсан ч эхний тойрогтоо євдєг шороодож хоосон хоцорсон. Энэ vед нь ханилсан хань нь болохоор О.Гvндэгмаа Х.Цагаанбаатарт сэтгэл санааны дэмжлэг vзvvлж байнга хамт байжээ.
Харин дасгалжуулагч Л.Ундралбат нь энэ байдал нь О.Гvндэгмаагийн амжилтанд муугаар нєлєєлж болзошгvй гэж болгоомжилж Х.Цагаанбаатарыг Монгол уруу буцсан нь дээр юм биш vv гэж сануулжээ. Л.Ундралбатын vгэнд ороод X.Цагаанбаатар Монгол уртуулгаа буцна ч. гэж юу байхав. Бээжинд vлдэж Олимп vзэхийн завсар О.Гvндэгмаагаа ч манасаар О.Гvндэгмаагийн тоглолт дуусаж мєнгєн медаль авахад нь цуг Монголдоо ирсэн. Бээжинд байх хугацаандаа X.Цагаанбаатар О.Гvндэгмаагийнхаа дасгалжуулагчтай муудалцаж бvр О.Ундралбатыг барьж зоджээ. Мэдээж Л.Ундралбатаас 10 хол давсан дvv X.Цагаанбаатар бяр хvчээр илvv байлгvй яахав. Тэнд байсан Бээжин дэх ЭСЯ-ныхан Х.Цагаанбаатарын буруу ш дээ. Авгайг нь салгаж авч суучихаад дараа нь бvр барьж авч зодоод байхдаа яахав дээ" гэлцэж байна.
Эх сурвалж: Сэрүүлэг