Хүмүүс: Д Загджав | |
УИХ-ын сонгуулиар хэл амтайхан гарч ирсэн Хан-уул дүүргийн экс засаг дарга Д.Загджав өдөр, шөнөгүй завгүй ажиллаж, үүндээ ч шинэхэн гишүүдийг урвуулаад байгаа сурагтай. Учир нь тэрээр өдөржин ордон дотуур холхиж, харин шөнө нь ангийн нөхөдөө уруу татан, покер гэгч тоглоомыг УИХ-ынханы дунд дэлгэрүүлэх шиг болж байна. Нөгөөдүүл нь Д.Загджаваа барж иддэггүй ч уг тоглоомонд хачин их шимтэж, байдагаа барьж, шөнө бүр түүн рүү гүйх болсон талаар баттай эх сурвалж мэдээллээ. Мэдээж, хөрөнгө бэлээ гайхуулах дуртай манай гишүүдийн хувьд бооцоо ч бас нэлээд дээгүүр тавигддаг аж. Тэгэхээр ч Д.Загджав энэ байдлаараа ирэх дөрвөн жилийн турш бусдынхаа хамаг хөрөнгийг хамж дуусах нь бололтой.
www.factnews.mn