Д.Арвин: Хууль засч, худлаа хэлдэг хvмvvс манай намд л байгаа

2008/09/09
Share |
Хүмүүс: Дашжамц Арвин | 
Д.Арвин: Хууль засч, худлаа хэлдэг хvмvvс манай намд л байгаа

МАХН-ын бага хурал болон Ардчилсан намын Vндэсний зєвлєлдєх хорооны хурлаас гаргасан шийдвэрээр Засгийн газрыг хамтарч байгуулахаар болсон. Ємнєх парламентад намууд хамтарч Их эвслийн Засгийн газар байгуулсан боловч улс оронд ашигтай, нийгмийн амьжиргааг ээшлvvлэх бодлого хэрэгжvvлж чадаагvй билээ.
Ээлжит сонгуульд олон суудал авсан Хувьсгалт нам яагаад Ардчилсан намыг сугандаа хавчуулж явахыг хvсч, хамтрах болов гэж МАХН-ын зарим гишvvн ундууцаж эхлэв. Хоёр нам засгийн эрхийг хувааж барих болсон талаар УИХ-ын гишvvн Д.Арвинтай ярилцлаа.

-Єнгєрсєн долоо хоногт МАХН, Ардчилсан намынхан хуралдаж Засгийн газрыг хамтарч байгуулах нь зєв гэсэн шийдвэрт хvрсэн. Ингэхэд та хамтарч Засгийн газар байгуулах нь зєв гэж vзэж байна уу?
-Буруу. Миний хувьд хоёр нам хамтарч Засгийн газар байгуулахын эсрэг байр суурьтай байгаа. Энэ удаагийн сонгуульд МАХН-д 45-46 суудал єгч єндєр итгэл хvлээлгэсэн. Ингэж байхад хамтарна гэсэн шийдвэр гаргаж, Ардчилсан намыг сугандаа хавчуулах гээд байгааг ойлгохгvй байна. Намын бага хурал дээр суух vедээ Ардчилсан намын хуралд сууж байгаа мэт сэтгэгдэл тєрлєє. Манай намын дарга Баяр Ардчилсан намыг магтаад, мандуулаад байх юм. Тун гайхалтай.

-Хамтарчихвал нийгмийн амьжиргааг дээшлvvлэх тал дээр илvv ашигтай, vр дvнтэй шийдвэр гаргана гэж vзэж байгаа шvv дээ?
-Ємнєх дєрвєн жилд Vндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулсныхаа дараа хэдэн ч удаа засгаа солив. Тухайн vед юу болж байсныг ард тvмэн мэдэж байгаа. Єнєєдєр хэн нэг нь хариуцлага хvлээж чадахгvй бие бие рvvгээ тvлхэж байгаа болохоор ээлжит сонгуульд аль нэг намтай хариуцлага тооцож ажиллах нь зvйтэй гэж vзсэн сонгогчид МАХН-ыг УИХ дахь олонхи болгосон гэж бодож байна. Би ч гэсэн сонгуулийн сурталчилгаагаа хийж байхдаа дараа нь хэн нэгэнтэй хариуцлага тооцоход амар болно гэдгийг ярьж байсан. Гэвч єнєєдєр олонхи болсны ашиг гарсангvй. Ер нь, иргэдийнхээ амьжиргааг дээшлvvлэх тал дээр нэгдмээр байгаа бол хамтарсан хамтраагvй кнопоо дарна биз дээ.

-МАХН-ын удирдлагууд бага хурлаар Ардчилсан намтай хамтрах тухай асуудлыг авч хэлэлцэхээ урьдчилж мэдэгдсэн vv?
-Энэ талаар огт ярьж байгаагvй. Гэнэтхэн л намын дарга, удирдах зєвлєлийнхєн ийм шийдвэр гарган, бага хурал зарлаж хамтрах асуудлыг ярьж эхэлсэн. Уг нь, УИХ дахь МАХН-ын бvлгийн гишvvдтэй ярьж, авч хэлэлцээд дараа нь шийдэх ёстой. Гэтэл хэнд ч хэлээгvй байж ийм асуудал оруулж ирсэн нь буруу.

-Бага хурал болохын ємнєх єдєр гишvvд хамтрах асуудлыг мэдсэн юм байна. Ер нь, ямар байр суурьтай байсан бол?
-Ардчилсан намтай хамтарч Засгийн газар байгуулах гэж байгааг сонссон гишvvд бvгд л эсэргvvцэж байсан. Бараг л "Бурхан шvтээнээ дуудаж, гэгээ минь ийм зvйл байж болохгvй. Хэзээ ч хамтарч болохгvй" гэж эсэргvvцэж байлаа. Харин маргааш єглєє нь бага хурал дээр тэс єєр болчихсон индэр дээрээс "Намын даргын зєв. Хамтарч Засгийн газраа байгуулъя" гэж шарвацгаасан даа. Тэгж хуурамч дvр гаргах шаардлага байсан юм байгаа биз. Хамтрах шийдвэрийг гаргуулах тал дээр дэмжлэг vзvvлж байгаа хvмvvсийг харж байгаа байх. Нєгєє л жижvvрийн хэдэн сайд нар байгаа. Аль ч Засгийн газарт орж ажилладаг, байнгын сэнтийтэйгээ зууралдаж vлддэг Нямдорж, Улаан гээд амьжиргаагаа улс тєрийн албан тушаалаар дээшлvvлдэг, албан тушаалаа бизнес болгосон хvмvvс МАХН-д байсаар л байна.

-Эсэргvvцсэн байр сууриа хадгалж vлдсэн хэчнээн гишvvн байна вэ?
-Нэлээд хэдэн гишvvн байгаа. Тухайлбал, Тэрбишдагва, Энхтvвшин, Су.Батболд гээд олон хvн бий. Хурал хаяж гарах, маргалдаж байсан хvмvvс ч байгаа. Ер нь, нэгэнт хамтарч засаг барих л байсан юм бол нам болж талцан сонгууль явуулж парламентад єрсєлдєх хэрэг байгаа юм уу. Сонгууль болох vед хоёр гурван нам болж, сэнтий хуваах болохоор нэгдэж ард тvмнээрээ тоглох хэрэг байхгvй. Ингэж байхын оронд хоёр намаа нэгтгээд нэг болгох хэрэгтэй. Эсвэл хамтрах гээд байгаа хэсэг нь аль нэг намдаа багтаж, харьяалалтай намаасаа татгалзах шаардлагатай. Монголын ард тvмэн, сонгогчид чинь улстєрчдийн тоглоом биш.

-Ээлжит сонгуульд булхай луйвар хийж парламентын гишvvн болсон хvн цєєнгvй байгаа гэж ярих болсон?
-Vнэний ортой л vг. Манай нам тийм зvйл хийгээгvй гэж тас гvрийгээд хvний намыг муулаад яах билээ. Єнєєдєр хууль засдаг, хулгай хийдэг, худлаа хэлдэг хvмvvс МАХН дотор л байна. Ээлжит сонгуулиар луйвар хийж гарч ирсэн хэд хэдэн гишvvн байгаа. Ардчилсан намынхан сонгуулийн тєв байгууллагын даргыг огцруулах, СЕХ-г шинэчлэх асуудлыг ярьж эхлэх vед УИХ-ын гишvvн Нямдорж тvр бvлгийн хурал дээр эсэргvvцсэн vг хэлж дэмжvvлээгvй. Тэрээр "Хэрвээ сєрєг хvчнээс ирсэн СЕХ-ны асуудлыг хvлээн зєвшєєрєх юм бол дахин сонгууль явагдах болно шvv. Тиймээс булхай луйвар хийж гарч ирсэн хvмvvс дахин сонгогдох боломжгvй" гэсэн. Ийм vг хэлчихээр нєгєє булхай хийж гарч ирсэн хvмvvс нь айж сандран СЕХ-ны асуудлыг авч хэлэлцэхээс татгалзсан юм. Сэтгvvлчид МАХН-аас нэр дэвшиж УИХ-ын гишvvн болсон хvмvvсийн хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд харуулах хэрэгтэй. Єнєєдєр хуулиар олгох ёстой 0.7 га газраа аваагvй олон хvн байгаа. Гэтэл єчнєєн га газрыг гадаад дотоодын хvмvvст зараад байгаа хvн байна. Тэд нарыг л олон нийтэд харуулах хэрэгтэй.

-Нэг хvнийг тахин шvтэх, тvvнээс хараат байх vзэгдэл илрээд байх шиг?
-Ээлжит сонгуульд ялалт байгуулсан нь Засгийн газрын тэргvvн, намын дарга Баярын гавьяа, тvvний хэлсэн vг, гаргасан санааг дэмжээд байгаарай гэж манай намынхан ярьж байгаа. Бараг л бурхан гэж шvтэж байна. Ингэж болохгvй. Баяр дарга анх Засгийн газрын тэргvvн болох vедээ хариуцлагын тогтолцоог бий болгож, нийгмийн амьжиргааг єєд нь татах ажил хийнэ гэж байсан. Гэвч тэр амлалтаа биелvvлж чадаагvй. Хулгайч луйварчидтай нэгдээд байх л шиг. Луйвар хийдэг, тєсвийн мєнгєнєєс хумсалдаг хvмvvсийг албан тушаалд томилоод л байна. Бадамжунайг хотын ерєнхий менежер болгочихсон байгаа нь гайхалтай. Тvvнээс єєр эрдэм мэдлэгтэй, боловсролтой хvн байгаа шvv дээ. Хэрэв тvvний хэлсэн vгийг дагаж, дэмжээд байх юм бол єнєє нэг хvний засаглал руу эргэн орно.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Êóïèòü ñêîðîñòü â Ãðîçíûé ãàøèø åâðèê êóïèòü ÑÊ Êðèñò Áåëûå Òîììîò Ñâåòîãîðñê êóïèòü MDMA Pills - BLUE Гашиш купитьиР² подольсРº Õàêàñèÿ êóïèòü çàêëàäêó Ìåôåäðîí â ìåëêèõ êàìíÿõ/ìóêå êóïèòü Øèøêè Äîëãîïðóäíûé Çàèíñê êóïèòü çàêëàäêó Cocaine Premium: Peru Ìîñêâà Áóòîâî Ñåâåðíîå êóïèòü Ìàðêè LSD Çàêëàäêè êîêàèí â Àíäðåàïîëå Êèðèøè êóïèòü çàêëàäêó Êîêàèí HQ Êóïèòü Ãàøèø, IBIZA/AMNESIA â Ìîñêâå, Ñïá | 5 ELEMENTSHOP MOSKOW Îðëîâñêàÿ îáëàñòü êóïèòü Ãèäðîïîíèêà Afgan Kush Спайс в СосновоР±Ð¾Ñ€ÑÐº Êîòåëüíèêè êóïèòü Cocaine Premium: Peru êóïèòü Àçîò Þãîðñê Çàêëàäêè íàðêîòèêè â Òîïêå Êûøòûì êóïèòü VHQ Cocaine 98,8% Ecuador Купить закладкР¸ бошки в Гатчине êóïèòü çàêëàäêè â Ãàâðèëîâíå-ÿìå Áîáðîâ êóïèòü Ìàðèõóàíà [Hillary Clinton Kush] Ñåâåðñê êóïèòü çàêëàäêó Mephedrone: Ìóêà HQ ñòàô â Âîëüñê Êåäðîâûé êóïèòü Ãåðîèí â êàìíÿõ Rouge ecstasy armani 400 Êóïèòü çàêëàäêè ýêñòàçè â Êàìáàðêå Êíÿãèíèíî êóïèòü çàêëàäêó ãàøèø Êàìåííîãîðñê êóïèòü çàêëàäêó ãèäðîïîíèêó Ìåæãîðüå êóïèòü çàêëàäêó Mephedrone: Êðèñòàëëû VHQ ßðàíñê êóïèòü Ecstasy Rolls Royce Áóäâà êóïèòü çàêëàäêó Ãèäðîïîíèêà Afgan Kush Êóïèòü çàêëàäêè øèøêè â Âûøíåì Âîëî÷êå Íåâåëüñê êóïèòü Molly: MDMA HQ Òþêàëèíñê çàêëàäêè Ìåòîäîí â Óñòü-èëèìñêå êóïèòü Ýêñòàçè Êîìñîìîëüñê Àðñåíüåâ êóïèòü MQ Cocaine Mexico
IP:185.252.186.176  2018-08-11 16:21:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.