О.Чулуунбат, Л.Гvндалай, С.Эрдэнэ нарыг АТГ шалгаж байна

2008/09/09
Share |
Хүмүүс: О Чулуунбат |  Л Гүндалай | 
О.Чулуунбат, Л.Гvндалай, С.Эрдэнэ нарыг АТГ шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мєрдєн шалгах хэлтэст одоогийн байдлаар УИХ-ын гишvvн болж тангаргаа єргєєд байгаа хоёр хvн шалгагдаж байна. Тэдний нэг Л.Гvндалайн УИХ-ын гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх асуудлыг єнгєрсєн жилийн арванхоёрдугаар сард УИХ-д тавьсан ч єнєє хvртэл шийдэж єгєєгvй учраас гацаанд ороод байгаа ажээ. Харин О.Чулуунбатыг Монголбанкны ерєнхийлєгчийн алба хашиж байх vеийнх нь асуудлаар єнгєрсєн хавраас эхлэн шалгасан мєрдєн байцаалтын нэмэлт ажиллагаа явагдаж байгаа гэнэ.
УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнийг мєн тус газарт шалгаж байгаа юм. Гэхдээ тэдний сэжиглэгдэж шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгvй мэдээлэл єгєхєєс АТГ-ынхан татгалзав. Учир нь, мєрдєн байцаалтын ажиллагаа дуусаагvй учраас зарим мэдээллийг нууцлах учиртай юм. АТГ-т гэмт хэргийн сэжигтэн болоод шалгуулж байгаа хvмvvсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг нь яагаад болиулаагvй талаар тус газрын Мєрдєн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад "Бид сонгуулийн ємнє дєрвєн хvний нэрийг татуулах саналаа СЕХ-нд хvргvvлсэн. Эрvvгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгааг хэлсэн. Мєн энэ хvмvvсийг нэр дэвшvvлсэн намуудад нь ч нэр дэвшигчээ татах, солих тухай сануулга хvргvvлсэн. Харамсалтай нь, vр дvн гарсангvй" гэв. Дээрх гурван эрхмээс гадна Эх орон намаас нэр дэвшиж єрсєлдсєн С.Отгонбаярын нэрийг СЕХ-нд хvргvvлсэн ажээ. Тvvний хэргийг АТГ шалгаж дуусаад нийслэлийн прокурорт хэргийг шилжvvлсэн байна. С.Отгонбаярт Эрvvгийн хуулийн 263 дугаар зvйлийн хоёрт зааснаар эрvvгийн хэрэг vvсгэжээ.

Энэ зvйл ангиар тvvнийг яллавал тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хvртэл хугацаагаар хасч хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсвэл таван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.

Мєн тус газарт хандан СЕХ-ны дарга Б.Баттулгыг шалгуулахаар Ардчилсан намын Ерєнхий нарийн бичгийн дарга хандсан билээ. Энэ хэргийг шалгах явц ямар байгаа талаар тодруулахад АТГ-ынхан "Б.Баттулгын талаархи гомдол, мэдээлэл нь манай газарт хамаарахгvй юм би¬лээ. Тийм учраас цагдаагийн газраар шалгуулахаар болж УМБГ-т шилжvvлсэн" гэв.

Эрх мэдэл, албан тушаал бvхий эрхмvvдийн холбогдсон гэмт хэргийг шалгахад УИХ-ын гишvvний халдашгvй эрх саад болж байгааг АТГ-ын удирдлагууд онцлон ярьж байна билээ. Мєн Л.Гvндалай, С.Отгонбаяр нарын холбогдсон гэмт хэрэг шийдэгдэлгvй цаг алдсан, зарим нь одоо ч хэзээ шийдэгдэх нь тодорхойгvй байгаа талаар тодруулахад тус газрын Мєрдєн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат цаг хугацаа их зарцуулахаас єєр аргагvй байгаагаа тайлбарласан юм. Тэрээр "Олон удаагийн vйлдэлтэй, их хэмжээний мєнгєтэй холбоотой хэрэг болохоор татварын, гаалийн жирийн нэг байцаагчийн хэрэг шийдэж байгаа шиг бага цаг хугацаанд бvх юм тодорхой болоод шийдэгдчих боломжгvй байна" гэж хариулав.

Тус газрын мєрдєн шалгах хэлтсийнхний хvлээн авсан гомдол мэдээлэлд холбогдсон хvмvvсийн 91 нь тєрийн, улс тєрийн албан хаагч байсан гэнэ. Vvнд УИХ-ын гишvvн сайд, дэд сайд, яамдын тєрийн нарийн бич¬гийн дарга, газар, агентлагийн дарга нар ч байсан ажээ.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.