Олимпийн медальтнуудын зургийг зєвшєєрєлгvйгээр ашиглаж байна

2008/09/09
Share |
Олимпийн медальтнуудын зургийг зєвшєєрєлгvйгээр ашиглаж байна

Бээжин-2008 зуны олимпийн наадмаас манай Vvнтэй зэрэгцэн албан байгууллага, бизнесийнхэн гавьяа байгуулсан тамирчдын зургийг зєвшєєрєлгvйгээр реклам сурталчилгаандаа ашиглаж байгаа аж. Тамирчдын зураг болон олимпийн хорооны таван цагираг, лого зэргийг ашиглах тохиолдолд тухайн байгууллагаас зєвшєєрєл авах буюу заавал хамтран ажиллах гэрээ байгуулах дvрэмтэй байдаг байна. Сvvлийн vед энэхvv дvрмийг ихээхэн зєрчиж байгаа талаар МVОХ болон бусад спорт хороодууд мэдэгдэл хийлээ. Жишээлбэл, Мобиком, Юнител компаниуд олимпийн таван цагирагийг зар сурталчилгаа нэрийн дор хэрэглэсэн бол, "Хvмvvс", "Єглєєний сонин"-гууд олимпийн хоёр аваргийн зургийг плакат болгон захиалагчдаа єгч буй томоохон зєрчил гаргажээ.

Энэ асуудалтай холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудад зєвшєєрєл авч ажиллахыг МVОХ-оос уриалж байгаа юм байна. Дашрамд дурьдахад Олимпийн аварга Н.Тvвшинбаярыг допинг хэрэглэсэн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Олимпийн хорооны маркетингийн албаны дарга Н.Цогтсайхан "Олон улсын олимпийн хороо"-ноос Н.Тvвшинбаярыг барилдаж дууссан тэр єдєр допингийн 4007 сорьц шинжилгээ авсан. Шинжилгээний дvн нэг хоногийн дараа гарахад допингийн шинжилгээ илрээгvй. Тиймээс энэ допинг хэрэглэсэн гэдэг мэдээлэл худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн тайлбар єгєв. баг тамирчид хоёр алт хоёр мєнгєн медалийг эх орондоо авчирсан билээ.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.