Жүжигчин Ч.Ундралыг `Hero`-гийн Баатартай янаг амрагийн харьцаа тогтоож эхлэх үед дуучин С.Сэрчмаагаас булааж авсан хэмээн урлагийнханы урт хошуутай хүүхнүүд өөр хоорондоо шивнэлдэж байсан билээ. Сүүлийн үед урлагийнханы дунд бас л дээрх гуравтай холбоотой яриа өдрийн хоолных нь хачир болон нисэх болжээ. Юу хэмээвээс дуучин С.Сэрчмаа Тэмүүлэнгээс салсныхаа дараахан Баатартай эртний харьцаагаа сэргээхээр санаархаж байсан аж. Гэтэл жүжигчин бүсгүй хөл хүндтэй болсноор түүний санаа бүтэлгүйтсэн байна. Гэвч дуучин бүсгүй сэтгэлээр унаж, үсээ зулгааж суусангүй, Баатараас хөрөнгө мөнгө, царай зүсээр илүү улс төрчтэй янаг амрагийн холбоо тогтоожээ.
www.factnews.mn