Т.Дээгий шөнийн цэнгээний газраар хоноглох болжээ

2008/09/10
Share |
Хүмүүс: Т Дэлгэрмөрөн | 
Т.Дээгий шөнийн цэнгээний газраар  хоноглох болжээ

Нэгэн үе Жулианнагаас саллаа хэмээн бор сархаданд хүчтэй орсон ч, нийллээ хэмээн шилнээсээ бусдыг дийлэгч найзаасаа хэсэг хугацаанд хагацаж, фенүүд болоод гэрийнхнийхээ санааг амраагаад байсан дуучин Т.Дэлгэрмөрөн сурсан зангаа тавихгүй нь бололтой. Охиноо асран, сайн эцгийн үүргийг хэсэг хугацаанд чадварлаг гүйцэтгэсэн дуучин залууд ойр дотныхон нь ам сайтай байсан. Гэвч тэрээр саяхнаас бүгдийн итгэлийг алдаж, эргээд л шөнийн клубуудээр хэсүүчлэх болсон байна. Ямар сайндаа л хамтлагийнхан нь Түүнийг биднээс асуугаад байх шаардлагагүй, баарнаас хай хэмээн уцаарлах вэ дээ. Түүнчлэн хаана өнгөтэй өөдтэй баар байна, тэнд хоноглож, томоохон хөрөнгө оруулалт хийх болсон түүнийг хамгаас хайртай гэдэг Жулианна нь ч гэртээ тогтоон барьж чадахгүй байгаагийн цаад учир юу юм бол доо.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.