Хүмүүс: Түвшинжаргал Баясгалан | |
Дуучин Т.Баясгалантай хайр сэтгэлээр холбогдсоны ачаар хэсэг хугацаанд олны анхааралд байсан ч салснаасаа хойш элдэв асуудалд орооцолдон, олны амны зугаа болсноор гэнэт сураггүй болсон яруу найрагч Мөнхбатын сураг гарч эхлэв. Тэрээр Мон-Ураны Наранхүүтэй нэр холбогдоод авсан дуучин Отгонгэрэл гэгч бүсгүйг эргүүлж, гэрийнх нь үүдийг сахих болжээ. Дуучин Отгонгэрэлийн хувьд С.Жавхлан, Т.Баясгалан нарын хамтаар СУИС-ийг төгссөн ч дорвитой уран бүтээл, нэрд гараагүй нэгэн. Б.Наранхүүтэй холбогдон сонин хэвлэлээр бичигдэж байсныг нь эс тооцвол бараг л хэний ч танихгүй дуучин. Гэтэл яруу найрагч ийнхүү лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Т.Баясгаланд гологдсоноосоо жил гаруйн дараа түүнийг амрагаараа тодруулахаар хичээх болсон нь жинхэнэ хайр уу, эсвэл... гэдэг нь бас л эргэлзээтэй юм.
www.factnews.mn