Асашёорюу Дагвадорж Монголын үзэсгэлэнт түүхэн газруудыг үнэ цохин худалдан авч эхэллээ

2008/09/09
Share |
Асашёорюу Дагвадорж Монголын үзэсгэлэнт түүхэн газруудыг үнэ цохин худалдан авч эхэллээ

Монгол хүний ид хавыг дэлхийд гайхуулсан сумогийн их аварга маань энэ жил тун ч одтой яваа бололтой. Бэртэл гэмтэл гээд сүүлийн үед төдийлөн сайн барилдахгүй байсан Асашёорюу АСА группын зохион баигуулсан "Монгол башё"-д сайхан барилдаж эх орондоо түрүүлсэнд үзэгчид тун чиг сэтгэл хангалуун байсан. Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг аварга маань олон зуун саяар тоологдох их мөнгөөр авсан хэмээн яригдаж байсан ч анх удаагаа манайд зохион байгуулагдсан "Монгол башё" амжилттай сайхан болж өнгөрсөн. Тэмцээний тасалбар 60-200 доллараар үнэлэгдсэн ч шагийн үнээр 350 доллар хүрсэн гээд бодоход АСА групп энэ удаа тийм ч ашиггүй ажиллаагүй бололтой.

Гэхдээ сүүлийн үед барилдахаасаа илүүтэйгээр бизнесийн зах зээлд  анхаарлаа хандуулах болсон сумогийн их аварга маань монголдоо төдийлөн хөгжөөгүй байгаа аялал жуулчлалын салбарт хүч үзэхээр шийдсэн гэдэг нь үнэн бололтой. Төрсөн нутаг Хархориндоо монголдоо л хамгийн томд тооцогдох жуулчны бааз барьсан нь ихээхэн ашигтай ажиллаж аваргыг энэ бизнес рүү уруу татсан гэдэг. Үүндээ ч амташсан уу яасан тэрээр сүүлийн үед байгалийн үзэсгэлэнт газруудыг үнэ цохин худалдан авч эхэлжээ. Хэдхэн сарын өмнө Гачуурт тосгон дахь Шар тохойн амыг бүхэлд нь худалдан авсан аварга маань саяхан Сүхбаатар аймгийн Алтан овооны дэргэдэх Талын толгойг 130 саяар худалдан авчээ. Алдарт Тоорой бандийн нутгаар зочилж, Алтан овоон дээр гарч хийморио сэргээхийг хүсэхгүй монгол хүн гэж үгүй. Тэгээд ч Талын толгойг тойрсон морины тах хэлбэртэй. 100 гаруй галт уул гадныхны сонирхлыг татах ганц зүйл гэдгийг аварга аль хэдийн тооцоолсон нь лавтай. Үнэхээр ч Дарьганга нутаг нүд алдам тал, хулан зээрийн сүрэг, алдарт хийморийн овоо гээд үзэж харах юмтай энэ нутаг яахын аргагүй жуулчдын харц унагах газар. Гэхдээ алдарт Алтан овооны газар нутгийг өөрийн эзэмшилд оруулах нь амаргүй байсан нь мэдээж. Гэхдээ аварга тэнд өөрийн эзэмшлээ бий болгож чаджээ. Юутай ч тун удахгүй онгон талын их тал нутагт аваргын нэртэй асар том цогцолбор хотхон сүндэрлэх тодорхой болжээ. Ер нь аль ч бизнесийн салбарт цаг хугацаа гэдэг алдаж болдоггүй алтан зүйл болохоор аварга маань ч аль хэдийн их цогцолборынхоо зураг төслийн ажлаа эхлүүлсэн гэнэ.

Ямар ч гэсэн арлын оронд хөлсөө дуслуулж олсон мөнгөө эх орондоо зориулж яваа    аваргыг Сүхбаатарчууд ихэд талархалтай хандаж байгаа гэсэн.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun НаркотиРºÐ¸ в нячанге Звонок кокаин в камбоджРµ Ghb жидкий экстази Героин как сделать Купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы КнягиниР½Ð¾ Купить соль в ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ Купить Герасим БалабанР¾Ð²Ð¾ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ейске Купить Марка БилибинР¾ Купить закладкР¸ россыпь в МантуроР²Ðµ ЗакладкР¸ трамадоР» вЕгорьеР²ÑÐºÐµ Как В Брянск РайчихиР½ÑÐºÐµ смеси соли для ванн Ð‘ÐµÑ€ÐµÐ·Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ закладкР¸ порошки ЗвенигоР²Ð¾ Купить Гаштет Уржум Книга о пабло эскобарРµ Купить Шмаль Артём Купить Орех ТырныауР· Купить Витамин ГеоргиеР²ÑÐº Россыпь в ОстровнР¾Ð¼ Как заснуть под солью Как сделать соли нарко Купить Амфа Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ Ðº MDMA в ЛесосибР¸Ñ€ÑÐºÐµ Самая курящая страна в мире Отличие экстази от мдма Купить соли миксы ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Самара Анжеро-С
IP:185.251.70.153  2018-06-09 12:25:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.