Өлсгөлөн зарласан ээжүүд ярих чадвараа алдаж байна

2008/09/09
Share |
Хүмүүс:
Өлсгөлөн зарласан ээжүүд ярих чадвараа алдаж байна

Сүхбаатарын талбай дээр цагдаагийн долоон ажилтны ээжүүд өлсгөлөн зарлан нэгнийх нь бие муудаж эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Тэдний биеийн байдлыг сайн дураараа үзэж, эрүүл мэндийг нь хянаж байгаа Эргүүл хамгаалалтын газрын эмч “өлсгөлөн зарлаад байгаа ээжүүдээс одоо хоёр хүнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна” гэж оношиллоо. Гэвч ээжүүд “ажил үүргээ гүйцэтгэж яваад буруутгагдаад буй үр хүүхдийнхээ барааг харахаас нааш тэмцлээ үргэлжлүүлнэ. Бидний эрүүл мэнд хамаагүй” хэмээсээр...

Өлсгөлөн зарлаж буй ээжүүдийн зарим нь хүнтэй ярих чадвараа хүртэл алдаад байна. Тэд өлсгөлөн зарлаад тав хонож байгаа билээ.

Мөн цагдаагийн ажилтнуудыг саатуулсныг эсэргүүцэн энгийн дөрвөн иргэн хуурай өлсгөлөн зарлаад байна.

Эх сурвалж: Gogo

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.