Дуучин Маралжингоо: Надад мөнгөний төлөө ажиллах шаардлага байхгүй болохоор дуртай ажлаа л хийж байна

2008/09/10
Share |
Дуучин Маралжингоо: Надад мөнгөний төлөө ажиллах шаардлага байхгүй болохоор дуртай ажлаа л хийж байна

-Анхны бие даасан цомгоо гаргасанд баяр хүргэе. Өөрийн цомгоо хүлээж аваад хэр их баярлав даа?-Баярлалаа. Яг ингээд цомгоо бариад зогсож байхдаа сэтгэл их хөдөлж байна. Ямар ч гэсэн надаар овоглогдсон нэгэн шинэ цомог гарлаа. Фенүүд маань ч их талархан хүлээн авч байх шиг байна. Анхны цомог маань 11 дуутай. “Хүлээсэн учрал”, “17 нас” хоёроос бусад нь бүгд шинэ дуунууд байгаа.Шинэ клипүүд ар араасаа ундраад бүх юм шинэ сайхан л байна.
-Дарж байгаад гэнэт бөөнөөр нь гаргаад ирэхээр нь их гайхлаа. Танай продакшны бодлого байв уу даа?
-Энд нэг их бодлого бариад байсан зүйл байхгүй л дээгээд байх зүйл байхгүй л дээ. Зүгээр л би дуртай ажлаа л хийсэн.Түүнээс биш ямар нэгэн бизнес хийх бодол байсангүй.Ер нь дуулах нь миний хобби болохоор тэр хүслээ биелүүлж байна гэж хэлж болно. Одоогоор надад цомгоо борлуулаад мөнгө олоод байх шаардлага алга. Би аз жаргалтай байна.
-Тэгэхээр чи тийм их баян хүн үү?
-Яг тийм утгаар нь яриагүй л дээ. Би юу хүснэ түүнийгээ л хийнэ. Одоохондоо гэдэг үгийг түрүүчийн яриандаа нэмээд оруулчихья. Түүнээс биш баяндаа тэгж яриагүй юм шүү.
-Нэг хэсэг СУИС-т сурч байснаа алга болчихсон. Одоо хаана сурч байна вэ?
-Би их олон сургуульд сурсан ш дээ. СУИС-д эстрад дуулаачийн ангид сурч байгаад КУДС-д хөгжмийн найруулгын чиглэлээр хэсэг сурсан. Одоо сэтгэл зүйн чиглэлээр суралцаж байна. Ямар нэгэн зүйлд сонирхол буураад ирэхээр нь замын дундаас хаячихдаг нь миний нэг муу тал, Гэхдээ би юу хүсч байна, түүнийгээ л хийдэг болохоор юм юмыг сурах гэж үзэж байна даа.
-Олон туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг үг бий шүү дээ?
-Хэдийгээр ийм үг байдаг ч миний хувьд эрх чөлөөтэй, санаснаараа амьдрах нь хамгийн чухал нь. Гэхдээ би залуу байна. Надад суралцах цаг зөндөө байна. Өнөөдөр хоббигоороо дуулаад явж байгаа ч хэзээ нэгэн цагт дуучин гэсэн нэрийг бүтэн авч чадах байх аа.
-Маралжингоогийн гоё сайхан болж байгаагийн нууцаас хүн бүхэн хуваалцахыг хүсдэг?
-Үүнд нэг их нууц гээд байх юм байхгүй л дээ. Жаахан турснаас биш нөгөө Маралжингоо хэвээрээ л байгаа. Хүмүүсийн яриад байсанчлан мэс засал хийлгэсэн зүйл байхгүй гэдгээ дахин хэлмээр байна. Энэ чинь миний гурван жилийн хөдөлмөр шүү дээ. Нэг л өдөр ийм болчихсон юм шиг яриад байгааг ойлгохгүй байна. Хэдийгээр хүмүүс наанаа тэгж ярьж байгаа ч цаанаа өөрсдөө ч гэсэн тэгж өөрчлөгдөхийг хүсч байдаг байхгүй юу. Тэгээд л сонирхоод яриад байгаа юм. Залхуурахгүй хичээллэ. Тэгж байж л үр дүн гарна. Түүнээс биш мэс засал хийлгээд, эм тан уугаад турчихдаг, гоё сайхан болчихдог юм биш. Хүн болгон тодорхой хугацааны дараа өөрчлөгдөж л байдаг шүү дээ. Мэдээж дуучин болох гэж байгаа хүн гадаад имижддээ анхааралгүй яахав. Цаашдаа ч анхаарна гэж бодож байгаа.
-Дараагийн цомог ямар стилээр гарах бол. Төлөвлөсөн зүйл бий юу?
Үүнийг ёстой би таашгүй гэж хэлмээр байна./инээв.сур/ Ер нь харьцангуй миний уран бүтээлүүд өөр өөр байдаг л даа. Клипүүд маань ч их олон янзаар хийгдэх байх. Манай продакшны олон хүний санаа ороод ирэхээр шинэ сайхан бүтээл олон гарах байх даа. Түүнээс биш төлөвлөөд байсан юм байхгүй.
-Харж байхад чиний бүжгийн хөдөлгөөн нэлээн дутмаг юм шиг байсан?
-Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Яг үнэнийг хэлэхэд би ёстой тэр бүжгийн хичээл заалгаж байгаагүй. Бага байхын сэтгэлийн хөдөлгөөнөө өөрийнхөөрөө илэрхийлээд сурчихсан. Гэхдээ дуулаад явж байхад бүжиглэх шаардлага гарах юм шиг байна. Бүжиглэж сурна гэж бодож байгаа.
-Тодорхой хэмжээгээр олонд танигдаад ирэхэд хүмүүсийн харьцаанд өөрчлөлт ордог. Энэ нь анзаарагдаж байна уу?
-Одоохондоо нэг их анзаарагдсан зүйл алга. Гэхдээ үнэхээр тэгдэг бол ёстой найз нөхдийн тар нь танигдана биз дээ. Нэг талаар тэр чинь хүнийг танихад хэрэгтэй юм биш үү. Жинхэнэ найз нөхөд сайн муу явсан ч хажууд түшэж нөхөрлөж чаддаг болохоор нэг их санаа зовохгүй байна.Цаг хугацаа л харуулах байх.
-Мэдээж хайр дурлалын асуудлыг энд орхигдуулж болохгүй. Дурлаж үзэв үү?
-Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, юмыг жаахан хөнгөнөөр шийдчих гээд байдаг зантай. Тийм болохоор 18 насан дээрээ юм бүхнийг цагаанаар харж төсөөлж байна. Тэгтлээ их дурлаж үзсэнгүй. Яахав дээ шохоорхлын гэмээр хайртай учирсан. Дотно биш ч гэсэн үерхдэг банди бий. Харин уран бүтээл дээрээ бол амьдрал дээр байгаа энэ олон жишээнээс харж түүнээс суралцаж тусгадаг гэх үү дээ. Одоогийн байдлаар ажил, сургууль, ээж гэсэн машрутаар амьдрал маань явж байна.
-В пордакшнтай хэр удаан хугацааны гэрээ хийсэн бэ. Мэдээж уран бүтээлээсээ тодорхой хэмжээний хувь хүртдэг биз дээ?
-Манай продакшны жүжигчид бүгд тодорхой хугацааны гэрээ хийсэн байгаа. Тэр хугацаандаа уран бүтээлээ хийнэ. Цаашид сунгах эсэхийг нь тухайн үедээ шийднэ. Уран бүтээлийн хувьд В продакшн бүх асуудлыг зохицуулж явдаг болохоор яг ямар хувь авдаг гэх мэтийн асуудлыг энэ удаа нууцалмаар байна.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.