Камертоны Д.Болдын эгч “Хулан”-гийн Ж.Цолмон удган болж солонгост монголчуудыг хуйлруулж явна

2008/09/10
Share |
Хүмүүс: Д Болд | 
Камертоны Д.Болдын эгч “Хулан”-гийн Ж.Цолмон удган болж солонгост монголчуудыг хуйлруулж явна

Монголын хамгийн анхны тураах төвийг ажиллуулж, бизнесийнхээ шанг татаж, багагүй амжилт олж байсан “Хулан”-гийн Ж.Цолмон хатагтай өдгөө Солонгост амьдарч буй. Алдарт хуурч Жамъяан агсаны зээ тэрээр дуурийн дуучин Ж.Цэцэгээгийн ууган охин билээ. “Камертон”-ы Д.Болдын эцэг өөртэй төрсөн эгч, өвөөгөөрөө овоглодог нэртэй зартай энэ бүсгүй ганц бие амьдралаар олон жилийг ардаа орхиж, цөөнгүй эрчүүдтэй нэр холбогдож явсан. Хэсэгтээ л зарлалын самбар мэт хэвлэлээр бичигдэж, олны анхааралд өртөж амьдарсан түүний ажил, бизнес сүүлдээ төдий л гавилгүй харь оронд амьдрал хөөх болсон. Солонгост хараар ажиллаж буй Монголчууд түүнийг анддаггүй. Цагтаа СУИС-ийг дуулаач мэргэжлээр төгсөж, миссийн тэмцээнд хүртэл хүч үзэж байсан Ж.Цолмон “Бар хот” компани байгуулж, дуучин Ариунаа, жүжигчин. Энхтуул гээд Монголын урлагийн нэртэй бүсгүйчүүдтэй нөхөрлөж, олны нүдэнд ил амьдарсан нь ч залхаасан байж магадгүй. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч охиноо өсгөж, өндөр настай өвөөгөө асарч, багагүй ачаа үүрч явахдаа шинэлэг бизнесийг эхлүүлж, олон ч охид хүүхнүүдийг баярлуулсан. Одоогийн “Синди” тураах төвийн эзэн түүний шавь байсан агаад яваандаа бизнесийг нь эзэлсэн ч гэдэг. Юутай ч энэ хатагтайн тухай Монгол, Солонгос дамнан нэгэн халуухан шуугиан дэгдэх болсон нь бөө удган болсонтой нь холбоотой. Ойр дотныхон нь ярьж буйгаар тэрээр бөөгийн удамтай байсан бөгөөд онгод сүлдээ хүлээж авахгүй олон жил явсаар амьдрал, бизнес нь доройтсон гэнэ. Энэ бүхний эцэст бөөгийн онгодоо хүлээж авсанаар ажил, бизнес нь мэдэгдэхүйц сэргэж, од хийморьтой яваагаа бахархан ярьсан байна. Гэхдээ Ж.Цолмон энэ тухайгаа олноос ихэд нууцалж байгаа бөгөөд зөвхөн ойр дотныхондоо хуур татаж, онгодоо хөглөн, хувь заяа, ажил үйлсийг нь мэргэлж өгдөг аж. Тиймээс Солонгост ажилладаг Монголчууд эрэл сурал болж, чамгүй цаг зарж байж уулздаг гэнэ. Тэрээр нэг хэсэг хар ажил хийдэг байснаа больж, гоо сайхны салон ажиллуулан, тэнд ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүддээ үйлчлэх болжээ. Ийн хэсэгтээ л амьдралд хөл алдаж, хатуу хүтүүг үзэж явсан ч одоо л нэг амьдрал нь төвхнөх нь гэж ойр дотныхон нь сэтгэл, амгалан байгаа юм байна.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
otglokkzut S8us0Upkjftpwekktt, [url=http://dnwkaojftaxo.com/] dnwkaojftaxo[/url], [link=http://bxgpiebffdiy.com/ ]bxgpiebffdiy[/link], http://lsrgycirbrrt.com/
IP:146.185.234.48  2016-03-08 11:39:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.