Цагдаагийн дэд хурандаа иргэдийн 20 гаруй сая төгрөгийг залилжээ

2008/09/11
Share |
Хүмүүс:
Цагдаагийн дэд хурандаа иргэдийн 20 гаруй сая төгрөгийг залилжээ

Эргүүл тусгай хамгаалалтын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Баярмагнай нь 2005 оноос хойш нэр бүхий дөрвөн иргэний хашаа байшинг худалдаж өгөх нэрийдлээр хувьдаа 20 гаруй сая төгрөг завшжээ. Тэрээр дээрх хэргийг үйлдэхдээ өөрийн албан тушаалыг ашигласан төдийгүй өөрийн эхнэр н.Мөнхцацралтай хамтарсан байна. Мөн тэрээр Хан Сүндэр Оргил ХЗХ-ын хоршооны эзэн бөгөөд мөн л цөөнгүй хохирогчидыг бий болгоод байгаа аж. Н.Баярмагнай нь иргэдийн хашаа байшингаа барьцаанд тавьж, бизнес эрхлэх гэсэн хүслийг ашиглан, хууль ярьж, үл хөдлөх хөрөнгийг нь өөрийн нэр дээр шилжүүлэн залилан хийдэг байжээ. Түүнтэй холбогдох хэргийн шүүх хурлыг нэмэлт мөрдөн байцаалтанд шилжүүлээд байна.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.