Хүмүүс: О Чулуунбат | |
УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг 20 сая төгрөгийн авлига авсан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа билээ. О.Чулуунбат тэдний тавьсан хүсэлтийн дагуу мэдүүлгээ өгөөд эхэлсэн байна. Тэрээр мэдүүлгээ өгөхийн зэрэгцээ хөрөнгө оруулгын мэдүүлгээ ч хэвлэлээр зарлаад эхэлжээ. О.Чулуунбат Монголбанкны захиралаар зургаан жил ажиллах хугацаанд 120 тэрбум төгрөгийн орлого оруулсан бөгөөд үүний 60 тэрбум нь зарлага, 60 тэрбум нь цэвэр ашиг байсан гэнэ. Мөн үүнээсээ нэг тэрбумыг улсын төсөвд тушаасан байна. Түүнчлэн тэрээр өөрийг нь арав, хорин сая төгрөгийн авлига авсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн үзэж байгаа аж. Учир нь арав, хорин саяар нь авлига өгдөг нөхрийг монголоос эрээд олохгүй хэмээн О.Чулуунбат ярьжээ.
www.factnews.mn