Ш.Сайхансамбуу: Нам дотроо ч, бүлэг дотроо ч би дандаа цөөнх болчихоод байна

2008/09/11
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
Ш.Сайхансамбуу: Нам дотроо ч, бүлэг дотроо ч би дандаа цөөнх болчихоод байна

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

-Хам­тар­сан Засгийн га­зар байгуулах санал хэлэл­цүүлсэн на­мын­хаа Бага ху­ралд эсрэг санал өгсөн хүний нэг нь та байна лээ. Хамтарч ажиллах нь буруу гэж үзсэн шалт­гаанаа ху­ваалцахгүй юу?
-Би эсрэг байр сууриа илэрхийлсэн. Яагаад гэвэл АН, МАХН хоёр 2004 оны сонгуулийн дараа нэгдсэн шүү дээ. Яахав, шалтгаан нь хоёу­лаа олонх болоогүй тул нэгд­сэн. Ер нь монгол хүний тө­рөлхийн зан араншин гэж нэг юм байна. МАХН 87 жилийн түүхтэй, АН 17 жилийн түүх­тэй. Хүмүүс нь биесээ мэддэг. Гэтэл ажил хэрэг дээрээ өнөөх монгол хүнийхээ зан­гаар таарч тохирдоггүй, сам­рал­даж, толхилцдог. Өнгөрсөн дөрвөн жилийг ер нь бол арай л гэж дуусгасан шүү дээ. Одоо яг тийм он жилүүд эхлэх гэж байна. Яг тэр байдал дав­таг­дах нь гэж л би бухимдаад байгаа юм.

-Нөгөө талаасаа олонх болсон нам дангаараа Засаг барихаас татгалзах нь хууль зөрчсөн хэрэг гэж хүн бүхэн ярьж байгаа. Дэлхийн жи­шигт ч хэрхдэг талаар ба­римт одоо гарт алга, шаард­лагатай гэвэл олж өгье гэж С.Баяр дарга хэлж байна лээ?
-Хуулиа зөрчиж байгааг хүн бүхэн л мэдэж байгаа. Үнэндээ МАХН 45 суудал авчихаад Засаг барих бүрэн эрхээсээ татгалзаж байгааг би өөрөө УИХ-ын гишүүн болоод орж ирсэн энэ цаг үедээ л харж байна. Аягүй бол ийм тохиолдол ганцхан Монголд л анх удаа гарч байгаа байх. (Инээв) Олонх болчихоод цөөнхөө дуудаад нэгдсэн тохиолдол дэлхийн жишигт байдаг эсэхийг би мэдэхгүй юм. Гэхдээ энэ хоёр намын харилцааг юу болохыг, зо­рилго нь юу байсныг ганцхан жилийн хугацаа л харуулна.

-Ингэж нэгдэх л байсан юм бол сонгууль явуулах ямар хэрэг байсан юм бэ гэсэн асуулт ургаж байгаа?
-Яг тийм. Яах гэж олонх болох гэж тэгж их зүтгэв ээ. Завханы хувьд бол бид гурван суудлаа авчирсан. Бид Завхан аймгийн тэр их том газар нутгаар олон өдөр шөнө явж, нойр хоолоо хассан. Багуу­даар хүртэл явсан шүү дээ. Зорилго, чиглэл, хөтөлбөрөө танилцуулсан. Одоо Завха­наас миний сонгогчид "Олонх боллоо гэж найдах юм алга, шал дэмий сонгууль хийсэн байна..." гэж ам асууж байна. "Бидний энэ байдлыг цааш нь дамжуулж хэлж ярих газар байдаг юм уу" гэж жирийн иргэд бухимдлаа илэрхийлж л байна. Ингэж илэрхийлж бай­гаа хүмүүс МАХН-ынх ч, АН-ынх ч. Одоо АН ч хамтрахыг эсэргүүцэж, хуралдаж бужиг­нах дээрээ тулж байгаа юм байна шүү дээ. Тэгээд эхэл­бэл нөхцөл байдал маш хэцүү болно. Аливаа намын энгийн гишүүд гэдэг бол санаснаа шууд хэлдэг, хамгийн бодит, горьдлогогүй дүгнэлттэй бай­даг хүмүүс шүү дээ. Тэдний нэгдлээр нам бүрэлддэг онц­логтой. Одоо Байнгын хо­рооны дарга, дэд даргыг сон­гох гэж ер нь бүх л юм тохи­роогоор явагдаж байна. Үгүй ер нь үүрээ эвдүүлсэн шор­гоолж шиг л бужигнаж байна. Яасан ч сайд, даргын суудалд дуртай байдаг юм бэ. Яах гэж дурлаж байгааг би ойлгож байна л даа. Надад бол тэгэх шаардлага байхгүй. Би хийх юмаа хийж, үзэх юмаа үзэж, жирийн амьдрал дундаас гарч ирсэн хүн. Ингэж нийлж Засаг байгуулах нь АН-ын ч, МАХН-ын ч буруу. Үнэхээр хуучин коммунист нам ямар байдаг билээ МАХН тийм л байна. Хүмүүсээ уралдуулах өрсөл­дүү­лэх юм алга. Зүгээр л, санал байна уу байхгүй, бат­лах уу тэгье гээд л явж байна. Бөөн зардал гаргаж гарга­чихаад тэгээд тохиролцож байна гэж хачин ажил хийгээд. Би дахиад хэлье. Өмнөх дөр­вөн жилийн л амьдрал дав­тагдах нь. Тэр дөрвөн жилийг ард түмэн ядарч зүдэрч байж давсан юм шүү. "За одоо л аль нэгийг нь олонх болгоод ач буяныг нь үзье" гэж сая сон­голт хийсэн гэж бий ойлгож байгаа.

-Эсрэг саналтай байгаа­гаа та Бага хурал дээр илэр­хийлсэн юм уу, зүгээр л санал хураахад нь эсрэг талд гар өргөсөн юм уу?
-Би илэрхийлээд ч хэрэг алга. 210 шахам хүний 15 нь л эсэргүүцсэн. Би цөөнх бол­сон. Тэгэхээр би юу яриад ч хэнд ч хэрэггүй л байхгүй юу.       

-Эсвэл МАХН дангаараа Засаг байгуулах боловсон хүчингүй юм уу?
-Харин ч МАХН-д л хан­галттай боловсон хүчин бай­гаа. Ер нь би хамтрах гээд дай­раад байгаагийн учрыг олох­гүй байгаа юм. Энэ хамтрах эсэх асуудлыг жирийн ард иргэд бол ойлгохгүй л дээ. Өө ингээд нийлээд, эвтэй найр­тай сайхан ажиллах юм байна гэж л бодно. Гэтэл дөрвөн жилийн өмнө хамтарч Засаг байгуулаад, 62-ын бүлэг бай­гуулаад буюу нэг бүлэгтэй хүртэл ажиллаж үзлээ. Тийм цаг үедээ л таараагүй. Одоо хоёр бүлэгтэй. Тэдний дунд гомдолтой улсууд их бий. Албан тушаал хөөцөлддөг, түүний төлөө өчнөөн жил зүтгэсэн, арай гэж нэг юм энэ сонгуульд ялсан олон хүн байна.

Тэд их хохирно. Хохирох болохоор дуугүй суугаад байх­гүй л байх. "Шал дэмий юм болж байна..." гээд хоо­рондоо ярилцаад л байна. Тэгээд ил гаргаад, үзэл бод­лоо хэлээч гэхээр бүгд л хулчийгаад, хойшоо суугаад. Ерөөсөө горьдоод л байна л даа. Горьдлого нь тасрахгүй байна.

-Харин тэр олон горь­дог­сод Засагт багтахгүй, хүс­сэндээ хүрэхгүй үлд­чихээр АН-тай нэгдээд урагш алхуу­лахгүй гэж үзээд хамтрахад тулаад байна гэж танайхан намын­хаа удирдлагыг ярьж байна лээ?
-Би С.Баяр даргаас өөрөөс нь "Та яагаад ингэж байгаа юм бэ?" гэж асуу­сангүй. Нам толгойлж байгаа хүн юу бодож байгааг мэ­дэх­гүй нь. Ер нь бол цаад та­лаа­саа их дарамт шахалт байгаа гэж би харж байгаа л даа. Бас ч гэж 28 суудал авчихсан АН дөрвөн жилийг зүгээр суугаад өнгөрөөмгүй л байгаа шүү дээ. Эрх мэдэл эдэлмээр байгаа. 

-Хамтарч Засаг бай­гуу­лах гээд байгаа нь танай намын хариуцлагаас бул­тах гэсэн арга гэх тайл­бар ч бий?
-45 суудал гэдэг бол юу ч хийвэл хийхээр хүчтэй олон. Гэтэл тэр боломжоос татгал­заж байгааг тайлбарлана гэ­вэл энэ сонины хуудас хү­рэхгүй л дээ. Юу хийсэн нь удахгүй харагдана.

-Таны хэдэнтээ давтаж байгаа жилийн дараахь тэр дүр зураг ямар харагдаж байна вэ?
-Дандаа ингээд эвтэй байх­гүй. Тэртэй тэргүй жи­лийн дараагаас МАХН дан­гаараа Засгаа барина. Эд нар нэгдээд нэгдээд Улаан­баа­тарын утаа байдгаараа л байна, автобусны үнэ нэмэгд­дэгээрээ л нэмэгдэнэ. Ямар ч үр дүн гарахгүй. Одоо дэлхий даяар улаан буудай, хүнсний ногоогоо хурааж байгаа. Үүний дараа юмны үнэ дахиад жинхэнэ нэмэг­дэнэ. Ийм дэлхийн зах зээлийг төр зохицуулж дийл­дэггүй юм. Гэтэл чадахгүй байж "Бид нар хамтарчих л юм бол чадна шүү дээ" гэж худлаа ярьж нэгдэх ямар хэрэг байна. Гэхдээ дэлхийн зах зээлээс хамаарахгүй болтол, өөрсдөө үйлдвэр­лэдэг болох бодлого хэрэг­жүүлбэл өөр, үндэс суурийг нь тавих хэрэгтэй. Харам­салтай нь тэгж чадах эсэх нь одоогийн бодлоос нь шалт­гаалахгүй. Чадах эсэхийг нь ёстой бүү мэд. Харах л хэ­рэгтэй. Би жирийн Монгол хүний амьдралын бэрхшээл, гачаал зовлонг дэндүү сайн мэднэ. Одоо тэгээд энэ засаг, төр нь байгуулагдаг. Тэртэй тэргүй тэднийг томилох чуул­ган дээр нь би асуух юмаа асуу­на, захиас хүсэлтээ хэл­нэ.

-Чуулган гэснээс та тан­гараг өргөсөн чуулганаар Р.Гон­чигдорж гишүүний гарыг яагаад үнсчихсэн бэ?
-Үнсээгүй шүү дээ. Би зүгээр духандаа хүргэсэн.

-Бүр ч дор юм болж. Адилхан гишүүд байж яагаад духандаа хүргэж байгаа юм бэ?
-Тэр хүн чинь миний багш байхгүй юу. Намайг политех­никийн сургуульд сурч бай­хад математикийн багш бай­сан. Бүтэн хоёр жил хичээл заасан. Р.Гончигдорж багшийг юм ярьж байхад Л.Гүндалай бид хоёр наана нь мар­галд­сан. Тэгж яриаг нь тасал­дуулсан маань багшийгаа эсэргүүц­сэн мэт элдэв санаа бодол байгаагүй шүү гэдгээ илэрхийлж тэгсэн юм. Очиж уучлалт гуйж бай­гаа царай нь тэр. Сэтгүүлчид дээр, ард суудаг болохоор үнсэж гэж харсан хэрэг. Хү­мүүс юу л гэж бодно, дураа­раа л болог л дээ.

-Танай Удирдах зөвлөл өдөр бүр хуралддаг болсон юм биш үү?
-Тийм юм шиг байна. Бид ямар Удирдах зөвлөлд ажил­лаж байгаа биш. Тэд хурал­даж байж л дараа нь бусдын ажил эхэлдэг юм шиг байна шүү дээ. Энэ түшээд ер цаг барьдаггүй хүмүүс юм байна. Би өглөө 08 цагт босчихоод хүлээгээд л байдаг, хүлээ­гээд л байдаг. 11, 12 цаг болтол чимээ ч байхгүй. Тэгснээ л гэнэт юу болов гэмээр шуураад л хурал хуй болох юм. Миний өмнө ажил­лаж амьдарч бай­сан маань тэгж эрт эхлэхгүй бол бол­доггүй байсан ажил. Их эрх мэдэлтэй Удирдах зөвлөлтэй болох дүр зураг харагдаж байна. Уржигдар л гэхэд намын бүлэг дээр УИХ-ын дэд даргад санал оруулах талаар ярьсан. Гэтэл шууд, бараг тодорхой, ганц хүний нэр оруулж ирээд л баталж байгаа юм. Би бас эсрэг саналтай байсан. Нам дотроо ч, бүлэг дотроо ч би дандаа цөөнх болчихоод байна. Яахаараа тохирсон яриагаа оруулж ирээд л баталдаг юм бэ гээд парламентад гурав дахь ч удаагаа сонгогдоод байгаа Тэрбишдагвыг нэр дэвшүүлсэн. Зүй нь хоёр, гурван ч хүний нэр оруулж өрсөлдүүлэх ёстой. Тэглээ гээд яахав дээ, цаанаасаа дохио зангаатай Н.Энхболд нь л дэмжигдсэн. Ер нь бол жаахан ардчиллын зарчим байх хэрэгтэй. Тэр ардчилал гэдэг зүйлийг энэ намд бага боловч оруулна гэж би бодож байгаа.

-Сая Бага хурлын дараа М.Энхболдын үед сүү­мэл­зэж байсан ардчилал С.Баярын үед бөхлөө гэсэн дүгнэлт гарч байсан?
-Ер нь хүмүүсийн шинэ, хуучин гэдэг нь ач хол­бог­долгүй шүү дээ. Чадалтай хүнээр чаддаг юмыг нь хийл­гэх ёстой. Гэтэл намын бод­лого гээд л тас цохиод, тул­гаад байвал хэцүү л юм байна. Тэр мөхөл, сэхэл гээд бай­гааг М.Энхболдын АН-аас Засгаа авсан үе С.Баярын АН-тай хамтарч Засаг бай­гуулах гэж байгаатай холбож тайлбарлаж байгаа юм болов уу гэж харж байна. Мөхөл байж уу, сэхэл байж уу гэдэг нь удахгүй тодорно.

-С.Баяр даргын АН-тай хамтрах санал анх гарч ирэхэд л танай намынхан эрс эсэргүүцэж байна гэж яригдсан. Нөгөө Гунгаа­дорж, Содном гуай нарын АН, МАХН-ын дарга нарт хандсан албан бичиг өгсөн үеэс гэсэн үг. Хамтрахыг эрс эсэргүүцэж байсан хүн өнөөдөр шинэ Засгийн гэ­рээ тохиролцооны бичиг баримт боловсруулах аж­лын хэсэгт оржээ. Тэднийг намын даргатайгаа тохи­рол­цонгуутаа 360 хэм эргэ­жээ гээд л яригдаж байна?
-Ерөөсөө намын Бага хур­лын урд өдөр нь хүмүүс бүгд хамтарсан Засгийг эсэр­гүүцэж байсан. "Ёстой нэг­дэх­гүй шүү, бид үнэхээр зовж байж олонх болсон. Биднийг олонх болгосон ард иргэдээ хүндлээгүй явдал болж таарна. Орон нутгийн сон­гуулиар бид очоод юугаа ярих юм бэ..." гэж л ярьцгааж байсан. Өнөөдөр ч хүн бүхэн бухимдаж байгаа. Э.Мөнх-Очир намын Бага хурал дээр өөрийнхөө бодлыг "Би үнэ­хээр нэгдэхгүй гэж хатуу байр суурьтай байлаа. С.Баяр даргын илтгэл буюу тайл­барыг үзээд сонсоод би ухаар­лаа. Тиймээс С.Баяр даргыг дэмжлээ..." гэж хэлс­нийг би сонсоод л сууж байсан. С.Баяр дарга бол амлалтын 1.5 саяасаа айгаад л нэгдэж байх шиг байгаа юм. Түүнийг өгөхийн төлөө МАХН дангаараа ажиллаж болно. Би бизнесийн талаас нь С.Баяр дарга улс төрийн талаас нь харж байж болно л доо. Ер нь бол албан тушаал хашаад үзье гэж давхилдаж байгаа улсууд их байна. Гэхдээ түүнийхээ төлөө зарчмаа л алдахгүй байх ёстой. Гэтэл олонх болчихоод цөөнхтэй нийлж байгаа нь зарчим алга.

-Ирэх дөрвөн жилд яаж ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Би бүх сум, багаар яв­сан. Тэнд юу хэрэгтэй байгааг алган дээрээ байгаа мэт харж байна. Өөрийнхөө хөрөнгө оруулалтаар ч маш их ажил хийнэ. Хамгийн гол нь дэд бүтэж хэцүү байна. Энэ дөр­вөн жилийн хугацаанд Завхан аймгийн бүх газрыг гэрэл цахилгаантай болгоно. Одоо гар дээр 2800 орчим хүний өргөдөл, хүсэлт байна. Энэ жилдээ багтааж бүгдийг нь шийдэж өгнө. Алдархаанд гурилын үйлдвэр барьж бай­на. Цаана нь буудайг нь тариалж байгаа. Ямар ч бай­сан гурилтай, замтай, гэрэл­тэй болгоод өгнө.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить закладкР¸ метадон в Кузнецк-8 купить морфин ЗаозёрсРº Нижняя Тура купить Ecstasy - UPS купить КристалР» Киренск НаркотиРºÐ¸ на ибице Абакан купить Mephedrone: КристалР»Ñ‹ VHQ ÐšÐ¾Ð¼Ð¼ÑƒÐ½Ð°Ñ € купить кокаин Купить закладкР¸ бошки в Себеже МагнитоР³Ð¾Ñ€ÑÐº купить АмфетамР¸Ð½ Ð—Ð°ÐºÐ°Ð¼ÐµÐ½Ñ Ðº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Лучший эйфоретР¸Ðº Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Гашиш [AB] КурильсРº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон VHQ Полесск купить кокс Бошки в Вольске ЗакладкР¸ россыпь в Микуне ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси спайс Купить закладкР¸ спайс в Ð—Ð°Ð²Ð¸Ñ‚Ð¸Ð½Ñ ÐºÐµ ПермскиР¹ край купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Купить МефедроР½ Щёлково Батайск купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Euro HQ Hash (ЧЕРНЫЙ) ЗакладкР¸ методон в СосновкРµ Ваддува купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Crystal [Import] Суши Микс ЧТУП Самара купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone (4mmc, мяу) Ð—Ð°Ñ€ÐµÐ³Ð¸ÑÑ ‚рироват ь джаббер аккаунт Мещовск купить METHADONE Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Томмоте купить СК Крист Белые Верхняя Салда Амурск купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ТриптамР¸Ð½Ñ‹ Салаир купить HQ Гашиш NO NAME ЗакладкР¸ метадон в ЗеленодР¾Ð»ÑŒÑÐºÐµ ДагестаР½ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш Кимры купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ эйфоретР¸Ðº MDMA Буй купить Метадон, чистота 99% ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Немане ÐŸÑ€Ð¾Ð»ÐµÑ‚Ð°Ñ €ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ в мелких камнях/м
IP:193.93.192.55  2018-09-08 14:09:28
Qnijtrwl , http://quiderpbipa.e-monsite.c om/blog/exclusively-for.html exclusively_for, http://ntedtampsurta.e-monsite .com/blog/how-to-search-someon e-on-tinder.html how_to_search_someone_on_tinde r, http://ciaposlame.e-monsite.co m/blog/pof-sunnyrah.html pof_sunnyrah,
IP:81.22.46.64  2018-12-16 08:14:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.