О.Магнайг суллуулсан нь нам хоорондын тохиролцоо байсан уу?

2008/09/12
Share |
Хүмүүс: Ж Батзандан |  О Магнай | 
О.Магнайг суллуулсан нь нам хоорондын тохиролцоо байсан уу?

Иргэний хөдөлгөөний намын дэд дарга О.Магнай бие гэнэт муудаж, Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирснээс долоо хоногийн дараа түүнийг хаана байгааг нууцалж эхэлсэн билээ. Түүнчлэн Ганц худаг-ийн урьдчилан хорих газрын эмч О.Магнайг суллагдахаас хэдхэн хоногийн өмнө үзлэг хийхэд биеийн эрүүл мэндэд нь өөрчлөлт ороогүй байсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тиймээс түүнийг ийнхүү биеийн эрүүл мэндээр шалтаглан сулласан нь нам хоорондын тохиролцоо байсан гэж зарим эх сурвалжууд хардахад хүрээд байгаа юм. Тэр ч бүү хэл Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд намын дарга Ж.Батзандан О.Магнайг нэг ч удаа эргэж очоогүй, түүнийг өмгөөлж хамгаалсан үйлдэл хийгээгүй зэрэг нь анхнаасаа түүнийг энэ хэргээс цэвэр мултарч чадна гэдгийг мэдэж байсан мэт. Юутай ч цаашид түүний хэрэг хэрхэн үргэлжлэхийг харж суухаас өөр сонголт ард түмэнд үлдсэнгүй.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.