С.Баяр: Хамтарсан Засгийн газарт олон бэрхшээл тулгарна гэдгийг гадарлаж байна

2008/09/12
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
С.Баяр: Хамтарсан Засгийн газарт олон бэрхшээл тулгарна гэдгийг гадарлаж байна

УИХ-ын хуралдаан дуус­саны дараа Ерөнхийлөгч Н.Энх­баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа томилогдсон МАХН-ын дарга С.Баярыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв. 

Уг уулзалтын дараа Ерөн­хий сайд С.Баяр сэтгүүлч­дийн асуултад хариулт өгсөн юм.

-Ерөнхий сайдаар томи­логд­лоо. Юуны түрүүнд юу бодогдож байна вэ?
-Дөнгөж томилогдсон учр­аас догдолж байна.УИХ-аар орж Ерөнхий сайдаар томи­луулах туршлага надад бага байна. Өнгөрсөн оны арван­нэгдүгээр сард томи­лог­дож байсан. Сая дахин томи­логд­лоо. Асар их хариуц­лага гэж ойлгож байна. Миний дэв­шүүлж байгаа үндсэн са­нааг Монголын ард түмэн, Мон­голын төр, төрийг бай­гуулж байгаа улс төрийн на­мууд дэмжсэнд талархаж байна. Нэгэнт ийм санал санаачилга гаргаад хэрэг­жүүлж байгаа учраас одоо үр дүнд хүрэх ёстой. Сонгуулийн үр дүнгээр олонхи болсон нь Засгийн газраа байгуулах ёстой, сон­гогчдоо хуурлаа гэсэн бо­долтой хүмүүс байна. Сая томилгооны үед санал бодлоо хэлж л байна. Миний бодол бол их л энгийн хүнд ойл­гомжтой юм шиг санагддаг. Сонгуулийг яах гэж явуулдаг юм. Мон­голын төрийг бай­гуулах гэж. Монголын төр юуны тулд байдаг юм бэ. Монгол түм­нийхээ амьд­ралыг л өөд нь татах ёстой шүү дээ. Түүнээс биш сонгуулиар олонхи бол­чих­лоо, тийм учраас дан­гаараа Засгийн газраа бай­гуул гэдэг зорилт тавьж сон­гууль хийгээсэй гэж Мон­голын ард түмэн хүсээгүй байх гэж бодож байна. Хам­тар­сан Засгийн газар бай­гуулснаар бүх асуудлыг өр­гөс авчихсан юм шиг ая­тайхан сайхан шийдчихнэ гэж би гэнэн байдлаар найдаж итгэхгүй байгаа. Хамтарсан Засгийн газар гэдэг бол нэг талаасаа олон асуудлыг шийдэж цаг хожих, хамгийн гол нь улс төрийн зөв шийдвэр гаргахад дөхөмтэй алхам. Гэхдээ нэг бодлоор хамтар­сан Засгийн газарт олон бэрхшээл тулгарна гэдгийг гадарлаж байна. Заримыг нь мэдэж байгаа, заримыг нь огт төсөөлөхгүй байгаа. Тийм учраас эерэгээр сэтгэх нь зүйтэй гэж бодож байна.

-Хуульд заасны дагуу 16 хоногийн дотор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүү­нийг УИХ-д өргөн барих ёстой. Засгийн газрыг хэзээ байгуулах вэ?
-Хоёр намын ажлын хэс­гийн хуралдаан дээр болж өгвөл дараагийн долоо хоногт буюу энэ долоо хоногт бүх­нийг гүйцээх юмсан гэдгээ хэлсэн байгаа. Гэхдээ бас болж өгөхгүй байна. Юуны түрүүнд яах гэж хамтарч Зас­гийн газар байгуулж байгаа юм бэ гэдгээ томъёолох, тодор­хойлох ёстой. Өөрөөр хэлбэл, хамтын ажил­лагааны гэрээ гэдгээ байгуулах ёстой. Ал­бан ёсны шийдвэр гарснаас хойш  нэлээн нухаж байна л даа. Энэ долоо хоногт үүнийг амжуулах байх. Бүтцээ шийд­­сэний дараа бүрэл­дэхүү­ний асуудлыг ярилцана. Одоо би УИХ-ын даргад ба­раа­лхах гэж байна. Анх­дугаар чуулганыг бямба, ням гаригт ажиллуулж өгөө­ чээ гэсэн хүсэлт тавина. Ам­ралтын өдөр гэлгүйгээр сууж байгаад гаргах ёстой шийд­вэрүүдээ гаргая. Ес­дүгээр сар дундаа орлоо. Засгийн газар хэр түргэн бай­гуулаг­дана, ху­римт­­лаг­даад байгаа асуудал ший­дэгдэх бүрэн болол­цоо­той болно.

-Ард түмэнд юу амлаж чадах вэ?
-Байгаа бололцоогоо бү­рэн дүүрэн ашиглая гэсэн зорилготой байгаа. Болол­цоо ашиглах нь монгол түмний амьжиргаанд нө­лөө­лөх ёстой гэж бодож байна. Мэдээж хэрэг үнийн өсөлттэй хол­боотой асуудлууд байна. Мөн шатахуун түлшний асуу­дал яригдах байх. Түрүүчийн Засгийн газрын тавьж байсан зорилтын дагуу гайгүй ургац ургалаа. Үүнийгээ алдагдал багатайгаар хурааж авах хэрэгтэй байна. Ямар ч бай­сан монголчууд улаан­ буу­дайгаар энэ жилдээ гачиг­дахааргүй боллоо. Мөн ашигт малтмалын асуудал байна. 2009 оны улсын төсөв яриг­дах ёстой. ­­

-Хамтарсан Засгийн газ­рыг ямар харьцаагаар бай­гуулах вэ?
-Ард түмэн энэ УИХ-ыг бүрдүүлэхдээ улс төрийн аль намд хэр хэмжээний итгэл хүлээлгэснээр суудал ху­ваари­лагдаж байна гэж ойлгож болно. Урьдчилсан байдлаар МАХН шинээр бүрэлд­сэн УИХ-ын 60 орчим хувийг, үлдсэнийг нь АН бүрдүүлж байгаа. Нэгэнт ард түмний сонголт ингэж таар­сан учраас Засгийн газ­рын албан тушаал ийм харьцаа­тай байх болов уу гэж ярилцсан байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
qewtnifkn GLSivcmhsmbybtsuom, [url=http://afgqwevslovc.com/] afgqwevslovc[/url], [link=http://ozjlregyvuyx.com/ ]ozjlregyvuyx[/link], http://nkiyickqtovt.com/
IP:46.161.9.8  2016-12-08 15:09:42
Stewartweito wh0cd265210 viagra soft
IP:46.161.9.20  2017-06-28 10:32:24
Stewartweito wh0cd265210 confido namenda imitrex nasal spray cost buy lasuna aricept generic
IP:46.161.9.20  2017-07-24 17:17:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.