ТӨХ-ноос нуугдаж буй “Ажнай” Д.Бат-Эрдэнэ сонгуульд ялсан Ц.Баярсайханыгаа үхтэл нь гөвшжээ

2008/09/12
Share |
ТӨХ-ноос нуугдаж буй “Ажнай” Д.Бат-Эрдэнэ сонгуульд ялсан Ц.Баярсайханыгаа үхтэл нь гөвшжээ

Төрд хөлжихөөр гарсан олигархиудын нэ гийг “Ажнай”-гийн Д.Бат-Эрдэнэ гэдэг нь оргүй ч зүйл биш бололтой. “Таван толгой” ХК-ийн 49 хувийг “Ээрмэл”-ийн Мөнхжаргал мэтийн хүмүүстэй хувааж эзэмшдэг энэ эр “Таван толгой транс” ХХК-ийн эзэн гэдэг. 900-гаад сая төгрөгний татвараас бултсан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эхнэр шоронгийн хаалга татахаасаа эмээн Америк руу дүрвээд байтал ашгүй Татварын өршөөлийн хууль батлагдаж нөхөр, хүүхэддээ ирэх таатай боломж нь бүрдсэн. Өдгөө “Таван толгой” ХК-ийн 51 хувь нь төрд байдаг учраас ТӨХ-ноос Аудитын шалгалт оруулахаар болсон боловч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ мэтийн хүмүүсээс болоод бүтэхгүй байгаа аж. Учир нь төрийн төлөөллөөс таван хүн, 49-ийн төлөөллөөс дөрвөн хүн тус компанийн ТУЗ-ийг бүрдүүлдэг. Гэвч нүгэл хийсэн 49 хувийн эзэд ТУЗ-ийн хуралд ирэхгүй байгаа учраас аудитын шалгалт орох боломжгүй байгаа гэнэ. УИХ-ын сонгуульд бүдэрсэн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ өдгөө Өмнөговь аймгийн Засаг ноён болохоор орон нутгийн сонгуульд бэлдэж байгаа сурагтай. Хэрэвзээ сонгуульд ялвал “Би Өмнөговийг Ажнай аймаг болгоно” хэмээн хөлчүүхэн ханхалзаж байгааг тус аймгийн зарим хүмүүс эгдүүцэж байна. Түүний Засаг дарга болох хэтийн зорилгод нь нэгэн зүйл нуугдаж байгаа сурагтай. Мань эр Өмнөговь хэтдээ хөгжлийн төв болно, тийм ч учраас дулааны цахилгаан станцыг нь хувьчилж авахаар шаргуу хөөцөлдөж байгаа авч ТЭЦ-IV-ийн мэдэлд байдаг учраас түр зуурын мухардалд ороодбайгаа ажээ. Ийнхүү аймгийн Засаг дарга болно хэмээн сүрийг үзүүлэн том санаж яваа “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд нь ажилласан хүмүүсийнхээ хөлсийг нь ч өгөлгүй харааж, зүхэн хөөж явуулжээ. Түүгээр ч үл барам сонгуулийн дүнг сонсонгуутаа ялалт байгуулсан нэг намын нөхөр Цэвэлмаагийн Баярсайханыгаа аймгийн төвийн ойролцоох нэгэн жуулчны бааз дээр дагуулж рчин цус, нөжийг нь садартал зодсон сурагтай. Ийнхүү мань эр сонгуульд бэлдэхийн зэрэгцээ ТӨХ-ноос нуугдах давхар зовлон эдлэж яваа гэнэ шүү.

Эх сурвалж: Маш нууц

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.