Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
АН-ын экс дарга Ц.Элбэгдорж сүүлийн үед ардын дуучин бүсгүй Д.Бурмаатай дотно харьцаатай болсон талаар тус намын байрныхан их багагүй ярилцаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр дуучин бүсгүй Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаанд явсан үеэс тэдний харилцаа дотносож эхэлсэн аж. Тэр үеэс Элбэгээ түүнийг төрөл бүрээр харж үзэн, уран бүтээлийнх нь санхүүгийн талыг бүрэн даадаг болжээ. Өчигдөр Бөхийн өргөөнд болж өнгөрсөн `Гоолингоо` тоглолтын зардлыг ч мөн Ц.Элбэгдорж зуун хувь гаргасан байна. Харин тэднийг янаг амрагийн харьцаа эсэх талаар эх сурвалж мэдээлэл өгөхийг хүссэнгүй.
www.factnews.mn