Хүмүүс: Хашбаатар Цагаанбаатар | |
Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг Бээжингийн олимпоос ганзага хоосон ирснийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа. Тэгвэл БТСУХ-ны спортын анагаах ухааны албаны ерөнхий эмч Ч.Насанбат түүний ялагдлын шалтгааныг саяхан тодруулжээ. Түүний ярьж байгаагаар Х.Цагаанбаатар Монголоос нисэхээсээ өмнө мэдрэлийн ширхэг үхүүлдэг тариаг нууцаар хийлгэсэн байна. Тэрээр хавирганы гэмтлээ эмчлүүлж байх үеэрээ Жүдо бөхийн холбооны нэгэн ажилтны хамтаар Солонгос эмнэлэгт очиж, давхар эмчилгээ хийлгэсэн байжээ. Уг тарианы өвчин намдаах үйл явц нь 24 цаг үргэлжилдэг байна. Гэтэл гавьяат тамирчин нисгэхийнхээ өмнө хийлгэсэн атал очоод ч өвдөлт нь намдалгүй, 30-аад цаг өвдсөн аж. `Маргааш нь эмчийн хувиар тариа хийж бэлтгэлд нь оруулсан ч өмнөх шөнийн 30 цагийн өвдөлт нь бүтэн дөрвөн жилийн бэлтгэлийг нь юу ч үгүй болгочихсон` хэмээн Ч.Насанбат ярилаа.
www.factnews.mn