Д.Лүндээжанцан хүн аргадах тавилантай

2008/09/13
Share |
Хүмүүс: Д Лүндээжанцан | 
Д.Лүндээжанцан хүн аргадах тавилантай

УИХ-ын дарга байхдаа гишүүдээ уруул дэвсэн аргадаж суудаг байсан Д.Лүндээжанцан спикерийнхээ суудлыг өгснөөр намынханаа аргадах ажилтай болов. Учир юу хэмээвээс түүнийг намын нөхөд нь бүлгийн даргаараа сонгожээ. Тэгэхээр чуулганы эхний өдөр халамцуу ирсэн Ш.Сайхансамбууг хуралдааны танхимаас хөтөлж гаран, өрөөндөө аваачиж, цай аягалж өгөн аргадаж, хүний эвийг сүрхий олдогоо харуулаад амжсан экс спикер энэ удаад намынхаа гишүүдийг аргадаж, аргыг нь олох үүрэг хүлээх шив. Түүнийг бүлгийн даргаар яригдаж эхлэх үеэр зарим гишүүд `Лүндээ дарга хүн аргадах л тавилантай хүн юм шив дээ` хэмээн хошигноод авна лээ.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.