Дуучин Д.Болдын `Захиа`, Ч.Ундралын `Болзоо` зэрэг дууны клипэнд тоглосноосоо хойш газар газрын рекламанд дүрээ мөнхөлж, багагүй мөнгө халаасласан Оюун хэмээх охиныг зарим хүмүүс санаж байгаа байх. Арван жилээ ч төгсөж амжагаүй яваа түүнийг садар самуунд уруу татсан хэмээн өнгөрсөн намар зарим сонин хэвлэлээр дуучин Д.Болдыг буруутгаж байсан ч удаатай. Гэвч дуучин залуу Оюунтай янаг амрагийн харьцаа тогтоогоогүй гэдгээ тодорхой мэдэгдсэн. Тэгвэл Оюуны хувьд энэ ярианаас үүдэн ахин клипэнд тоглохгүй байхаар шийджээ. Учир нь саяхан `Take off` хамтлагийнхан клипэндээ тоглох санал тавихад иймэрхүү утгатай зүйл хэлээд, татгалзсан байна.
www.factnews.mn