Хүмүүс: Н.Алтанхуяг | |
АН-ын шинэхэн дарга Н.Алтанхуяг саяхны нэгэн сонин дээр `Одоо АН, МАХН гэсэн үзэл бодлын ялгаа байхгүй болсон. Харин гэр хороолол, орон сууцныхан гэсэн ялгаа л байна` гэсэн гажиг яриа өгчээ. Цааш нь тэрээр `С.Баяр бид хоёр нүдний шил зүүдэг, зүүдэггүйгээрээ л ялгаатай юм билээ. Түүнээс биш ярьж хэлэх, бодож сэтгэх нь цөм адилхан` хэмээн мэдэмхийрсэн байна. Тэгэхээр түүнийхээр бол АН, МАХН хоёр нэг үзэл бодолтой намууд болж таарлаа. Түүнчлэн тэгэхээр үзэл бодлын ялгаагүй намууд бие биенийхээ хувьд сөрөг хүчин байж чадахгүй. Тиймээс тун удахгүй АН, МАХН хоёр нэгдвэл нэг их гайхаад байх хэрэггүй. Гэхдээ мэдээж АН л АХ намд уусан алга болох нь ээ дээ, АН-ын шинэ даргын үзэл бодлоор бол. Эсвэл дээрх ярилцлагыг өгч суухдаа эрхэм даргын хэл хальтирчихсан юм болов уу.
www.factnews.mn