С.Баяр: Би хєрєнгє мєнгєний ч, хєндлєнгийн хvний ч боол бололгvй єдий хvрлээ гэж єєрийгєє тооцдог

2008/09/13
Share |
Хүмүүс:
С.Баяр: Би хєрєнгє мєнгєний ч, хєндлєнгийн хvний ч боол бололгvй єдий хvрлээ гэж єєрийгєє тооцдог

Uptown-ы энэ дугаарын хvндтэй "Зочин"-оор Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр уригдлаа.

Тєрийн хар хvн гэхээр нэг тогтсон тєсєєлєл бидэнд байдаг. Нэг тийм дуу цєєтзй, битvv хатуу, бvдvvн тоймын гэх мэт. Ноён С.Баяр тэднэзс огт єєр дvр. Нээлттэй, илэн далангvй, єєрийгєє илэрхийлэх чадвар сайтай. Товчхондоо реформист. Бас тэр гоонь эр. Tap ч утгаараа урьд ємнєх Еренхий сайдуудаас тар олон зvйлээрээ ялгаатай. Ясны дипломатч мэргэжил, унаган орос "школ" энэ бvхэнд нєлєєлдєг байх нь дамжиггvй. Юутай ч тvvнийг Ерєнхий сайдаәр томилогдоход олон хvн /тэдний тоонд би ч бас орно/ тааламжтай хvлээж авсан. Тvvнийг хувь хvн шигээ гялалзсан, шуурхай, ил тод, илэн далангvй, нээлттэй бодлогыг тєрийн тvвшинд авч явуулна гэдэгт ард тvмний дийлэнхи нь итгэдэг. Тийм ч байж чадаж байгаа билээ.

-Сэтгvvлийн маань нэр "Uptown" учраас яриагаа хотын сэдвээс эхлэх vv? Та манай сэтгvvлийг олж vзсэн vv? Тийм бол сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Би ганц нэг дугаар vзсэн. Єнгєлєг сайхан сэтгvvл санагдсан. Єнгєт том том зураттай, олон рекламтай зузаан сэтгvvл бол гадаадад хэдийнээ хэвшсэн формат. Манайдаа бол шинэ л зvйл. Нэр нь ч содон юм. Яагаад Uptown гэсэн юм бол, ийм сайхан сэтгvvлд сайхан монгол нэр оноож болоогvй юм байх даа гэж бодсон шvv. "Uptown" гэдгийг махчилбал"Хотын дээд хэсэг" гэж орчуулж болох ч угтаа бол "Олны хєлєєс хол, тансаг хороолол" гэсэн vг гэж би ойлгодог. "Аптаун" гэж манайд урьд байсангvй, одоо л зах зух нь бий болж байж магад. Гадны сонгодог утгаар нь бол би uptown биш, downtown гэх газарт хамаарагдана. Єєрєєр хэлбэл би хотын тєвд, тvм тvжигнэж, бум бужигнасан газар тєрж, єссєн хvн. Гэхдээ тэдний ойлголт, манайхны бодит байдал хоёр одоо ч гэсэн хол зєрvvтэй л дээ.

-Та хотын уугуул иргэн. Улаанбаатарын дvр тєрх таны бага наснаас хойш их єєрчлєгдсєн байж таарна. Энэ єєрчлєлтийн талаарх таны санаа бодол ямар байдаг вэ ?
-Нийслэл хот маань их єєрчлєгдсєн. Vvнд сайн ч юм бий, саар ч юм байна. Газраа олсон, олоогvй олон байшин барилга, шинэ, хуучин машин тэрэг их нэмэгдсэн. Одоо нэг сая хvн амтай хот болсон учраас хуучнаас, хуучин хэвшлээс vлдсэн юм бага. Ялангуяа, миний тєрж єссєн Дєчин мянгат огт єєр болсон. Бидний тонгочиж єссєн хотын тєв хэсгийн сайхан цэлгэр орон зай бvгд хумигдаж, эзлэгдсэн. Бэлчээрийн даац гэдэг шиг газрын даац гэж байдаг бол тэр нь аль хэдийнээ хэтэрчээ. Єнгєрсєн он жилvvдэд бид хот байгуулалт, тєлєвлєлт дээрээ их алдсан юм байна. Мєнгє хєрєнгє, мэдлэг туршлага ч дутсан байх. Хоноцын сэтгэлээр ч хандсан юм бий. Одоо vvнийгээ яаж янзлах, цэгцлэх, хотоо цааш нь хэрхэн хєгжvvлэх вэ гээд томоос том асуудлууд олон байна.

-Хотын агаарын бохир-дол, утаа униарыг арилгана, утаагvй тvлш хэрэглэнэ гэсээр олон жил боллоо. Энэ асуудлыг эцэслэн шийдэж, хотоо хот шиг болгож чадах болов уу, бидний vед?
- Сая гаруй хvн амтай Улаанбаатар хотынхны 40 хувь нь орон сууцанд, 60 хувь нь гэр хороололд оршин суудаг. Хотоо хот шиг болгох ганц л арга бий. Энэ бол хотоо бvхэлд нь орон сууцжуулах. Орон сууцнаас утаа гардаггvй учраас хотоо утаагvй болгох vндсэн арга бол энэ. Энэ ажил амар бvтэхгvй. Гэхдээ бодлогоо ойлгомжтой болгоод, ажлаа тууштай хийвэл 10 жилд хотоо хот шиг болгож болно гэсэн тооцоо бий.

-Нийслэлийнхний 60 хувь нь гэр хороололд оршин суудаг гэж та хэллээ. Хєдєєнєєс хот руу нvvж буй энэ их нvvдлийг зогсоох арга бий юv? Хот маань улам л хєдєєшєєд байх шиг...
- Хот хєдєєшиж байна аа гэж... Угтаа бол хотынхны 99.9 хувь нь хєдєє нутгаас шилжиж ирсэн малчин ардын vр сад юм шvv дээ. Эрт, хожид нvvж ирсэн гэдгээрээ л бид єєр хоорондоо ялгарахаас биш vvсэл гарлын ялгаа бол vнэндээ байхгvй. Тиймээс хэн нь хэнээ ад vзэх билээ дээ. Эрх чєлєєт, ардчилсан Монгол Улсад монгол хvн хаана оршин суухаа єєрєє мэдэх, шийдэх эрхтэй. Vvнийг албадан хориглох ёсгvй. Хот руу чиглэсэн нvvдэл захиргааны аргаар биш, эдийн засгийн хєшvvргээр л шийдэгдэх ёстой асуудал. Монголын хєдєє нутагт амьжиргаа хотынхоос дутуугvй болсон цагт л энэ их нvvдлийн бурантаг буцаж, хотын механик єсєлт зогсох учиртай.

-Тэр ч мєдгvй л байх аа даа. Тэр болтол нийслэлийн гэр хорооллын хэмжээ єсєєд л байх хэрэг vv? Vvнийг яах ёстой вэ? Тэр олон орон сууц барих газар, хєрєнгє мєнгє нь хаана байгаа юм бэ?
- Гэр хорооллын газар гэж их хэмжээнийгазарбий.Тvvнийгэдийнзасгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Тэндээс гол хєрєнгє нь єєрєє ундраад гараад ирнэ. Жишээ нь, одооны 2-3 айлын хашааны буурин дээр барих олон давхар орон сууцанд 20-30 хашааны айлыг оруулаад vлдсэн газрыг нь дуудлагаар худалдах хэрэгтэй. Хотод газрын vнэ єсч байгаа єнєє vед бизнесийнхэн булаацалдаад л авна. Тэнд дэлгvvр хоршоо, гуанз, vйлчилгээний тєв, сургууль, эмнэлэг гээд мєєг шиг ургаад гараад ирнэ. Иргэддээ ч, бизнестээ ч, хотдоо ч ашигтай эдийн засгийн хєшvvргээ зєв олбол асуудал зах зээлийн жаягаараа аяндаа шийдэгдэнэ.

-Танай Засгийн газарт тэр зєв суурийг нь тавих, дэмжих талаар хийж байгаа ажил бий юv?
- Засгийн газраас тавьж байгаа нэг гол зорилт бол энэ. Энд тэнд ганц нэг байшин барьснаар асуудлыг шийдэхгvй. Энэ олон гэр хорооллыг дэс дараатайгаар бvгдийг нь орон сууцны хороолол болгох ёстой. Vvний тулд давын ємнє дэд бvтцийн суудлыг нь шийдэх чухал. Гэр хорооллын газар гэдэг бол хашаа хатгасан цулгай газар. Тэнд халуун хvйтэн ус, дулааны болон бохирын шугам, дэд бvтэц байхгvй. Энэ бvхнийг улс хариуцаж, хєрєнгє мєнгийг нь гаргах учиртай. Хєрєнгийн эх vvсвэр нь олдох бололтой. Одоо энэ тєслийн зєв менежмент, иргэдийн єєрсдийнх нь оролцооны асуудлыг оновчтой шийдэх нь чухал байна. Орон сууцжуулах асуудлыг бусад улс орон шийдэж чадаж байхад бид яагаад чадахгvй гэж. Сайн бодлого, ухаалаг менежмэнт л хэрэгтэй. Шийдэж болох, шийдэх ёстой асуудал.

Алдагдсан бололцоо аминд тулж байгаа буурай орнуудын жишээ бидэнд сургамж болох ёстой

-Ингэхэд та хэрвээ улс тєрийн карьер хєєгєєгvй бол ямар ажил эрхэлж, єнєєдєр юу хийгээд явж байх байсан бол гэж бодож vзсэн vv?
-Хэрэв энэ замаар яваагvйсэн бол би тэрvvгээр яваад тэнд хvрэх байсан гэжхэн ч лавтай хэлж мэдэхгvй. Би ч бас мэдэхгvй. Амьдралын тахир шугам бол геометрийн биш, тригонометрийн ойлголт гэдэг. Нэг хавтгай дээрх салаа замын уулзварын зvvн, баруун тийш хийх ганц нэг эргэлт лав л биш. Єч тєчнєєн чиглэл, тєвшинд vй олон хувилбараар ар араасаа єрнєх учрал, сонголт хvнд хэд ч тохиодог билээ дээ ... Тогтсон нийгэмд хvртэл тийм байхад єнєєгийн шилжилтийн vед энэ бол бvр ч таахын аргагvй таавар юм. Нєгєє нэг "аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг" гэмээр тэр олон хувилбарын алиныг нь одоогийн амьдралын маань альтернатив энэ байж гэх вэ дээ. Vvнийг мэдэх аргагvй.

-Та єєрийгєє улс тєрд санаандгvй орсон хvн гэж хэлсэн байсан. Яагаад тэр вэ?
-Vнэхээр л санаандгvй орсон. 1990 оны сонгуульд намайг МОНЦАМЭ-гийн хамт олон маань дэвшvvлсэн юм. Би єєрєє ч мэдээгvй. Тэр vед би Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Сагсан бємбєг тоглож байгаад хальт гишгээд хєлєє эвгvй болгочихсон байж байтал "Сонгуульд нэрийг чинь дэвшvvлчихлээ" гэсээр манайхан эмнэлэг дээр хvрээд ирсэн. Яав, ийв гэтэл "Цаана чинь хотын бvх байгууллага хvнээ дэвшvvлээд жагсаачихсан байна. Манай хажуугийн 25-р гуанз хvртэл тогоочоо дэвшvvлжээ. Тэр жагсаалтад МОНЦАМЭ-гийн тєлєєлєл байх байлгvй дээ, сонгогдтол ч хаа юм" гэсээр миний ємнєєс улс тєрийн шийдвэр гаргачихсан байсан.

-1990 онд та АИХ-ын депутатаар сонгогдоод тэр намар нь байнгын ажиллагаатай парламент болсон УБХ-ын гишvvн болсон гэдэг. Тэр шийдвэрийг та єєрєє гаргасан биз дээ?
-Тэр ч харин тийм. Шинэ Vндсэн хуулийн тєсєл боловсруулна, чи тєрийн эрх зvйн мэргэжилтэй учраас УБХ-д орвол яасан юм гэсэн санал хvлээж авлаа. Тэр vед Ерєнхий сайдын орлогч байсан Д.Бямбасvрэн гуай бас надад "Шинэ Засгийн газар удахгvй байгуулагдана. Парламент гэснээс тэр нь зvгээр биш vv" гэж бас хэлж байсан санагддаг. Тал талаас санал ирээд сайхан л байлаа. Тэгсхийж байгаад УБХ-д орохоор шийдсэн юм даа.

-Тэр vеийн улс тєр єнєєдрийнхєєс ялгаатай гэж их ярьдаг. Ялгаа нь юундаа байсан юм бэ?
-Тэр vеийг Монголын улс тєрийн гэнэн романтик vе гэдэг байсан бол одоо vеийг хашир прагматик vе гэдэг. Тэр vед юм бvхэн орвонгоороо эргэсэн, бvх юм шинээр эхэлж байгаа юм шиг сонин цаг vе байж. Хvмvvс нэг л их зарчим зорилго ярьсан, гэнэн цайлгандуу гэмээр, нэг итгэсэн бол vнэн сэтгэлээрээ зvтгэдэг байж. Шударга бус явдлыг vнэн голоосоо vзән яддаг, хvний єєрийнгvй зад тэмцдэг байж дээ. Алдарт "20 дугаар тогтоолыг" тойроод тэр vед юу болж байсныг санавал одоогийн авлига, эрх ашгийн зєрчил гэдэгтэй харьцуулах ч аргагvй. Шилжилтийн шат шатны онцлог, юм хєгжин дэвшиж, хажуугаар нь бас завхайран задгайрч буйн илрэл юм биз дээ, энэ бvх цаг vе.

-Энэ задгайрсан байдал тэгээд цаашаа яах бол? Улам л задгайраад байх уу, эсвэл эмх цэгцэндээ орж журамлагдах болов уу?
-Би єєдрєг vзэлтэй хvн. Аяганд хийсэн цайг дундуур байна гэж голж болдог байхад, дvvрэн шахуу байна гэж билгэшээж бас болно. Ардчилсан реформ манайд эхлээд 18 жил болж байна. Хvнээр бол насанд хvрэх урт хугацаа мєн. Харин нийгмийн хувьд энэ бол ахархан vе. Гэсэн ч нийгэм маань хєгжиж байгаа нь илэрхий.
18 жилийн ємнє vvрээ эвдvvлсэн шоргоолж мэт бужигнаж, одоо хэр буцалж, бухимдаж байгаа нийгмээ зєв голдрил, зєв зvй тогтолд нь нэг оруулаад авбал задгайрсан юм хумигдана, эмх цэгцэндээ аяндаа орно гэж би итгэдэг. Vvнийхээ тєлєє зvтгэж байна. Учраа олох л ёстой доо.

-Учраа хэн олох ёстой гэж? Улс тєрийн намууд уу, иргэний хєдєлгєєнvvд vv, эсвэл иргэд єєрсдєє юу?
-Бvгд л олох ёстой. Нам, хєдєлгєєнvvд ч, иргэд ч тэр. Гэхдээ давын ємнє улс тєрийн намууд улс орныхоо ємнє хvлээж байгаа vvрэг хариуцлагаа ухамсарлах учиртай. Хий хоосон цэцэрхэж, хийсвэр импотент маягаар улстєржсєєр бид олон жил боллоо. Яахав дээ, 5-10 жилийн ємнє бол улс орны эдийн засаг тарчигдуу, улсын тєсєв маань "урьд, хойд хормойн" зарчмаар л явж байсан. Улс орны хєгжлийн тодорхой гарц, бололцооны бараа нь ч хол байж. Тэр vед улстєржиж суух нь "хоол болтол шийр зугаа" гэдэг шиг байжээ гэхэд одоо бол нєхцєл байдал огт єєр болж. Монгол Улс сэргээд, босоод ирэх бололцоо бvрэлдэж, vvдэнд маань тулаад ирлээ. Энэ сайхан бололцоог алдахгvй байх ёстой. Алдвал харамсаад ч барахгvй юм болно. Алдагдсан бололцоо аминд нь тулж байгаа буурай олон орны арчаагvйн жишээ бидэнд сургамж болох ёстой.

 -Улс тєрийн намууд тэгээд учраа олж чадах нь уу?
- Чадна. Чадах ёстой. Чадаж ч байна. Бидэнд єєр арга vнэндээ алга. Бололцоондоо тохируулж хэрэгцээгээ зохицуулах ёстой гэж би vздэг

Бололцоондоо тохируулж хэрэгцээгээ зохицуулах ёстой гэж би vздэг

-Ярианыхаа сэдвийг арай єєр тийш хандуулъя. Та бизнес хийж байсан уу?
-Монголын бvх бизнес "ганзага" гаралтай гэдэг. "Ганзага" ганзаглаагvй, "скоч" шажигнуулаагvй хvн бараг vгvй биз. 1992 онд би УБХ-аас гараад багш болдог юм. Ар гэрээ тэжээх vvднээс би багын найз хэсэг нєхдєє дагаад "ганзагын" наймаанд ганц хоёр удаа явж vзлээ. Хятадаас авсан бараагаа Польшийн зах дээр борлуулах боллоо. Муу ч, сайн ч Монголын парламентын гишvvн байсан хvн зах дээр бараа зарах ёсгvй гээд би татгалзав. Нєхєд маань ч олон юм ярьсангvй бараагаа зарчихаад орлогоо хуваав. Нутагтаа буцаж ирээд хэсэг хугацааны дараа тэд маань дахиад явах боллоо. Намайг явах уу гэж асууж байна. Мєнгє хэрэгтэй учраас явмаар байдаг, бараа дарна, зарна гэхээр ичээд байдаг. Ашгаа хуваалцахдаа ичээгvй атлаа ажил хийнэ, ачаа vvрнэ гэхээр ичээд байхдаа яадгийм гэж дотроо єєртєє баахан бухимдаж бухимдаж гэртээ vлдсэн байдаг. Бараа зарахаас арай єєр бизнес бодож олох шаардлага тулгарав. Нєгєє хэдэн найз нартайгаа нийлж кабелийн телевиз байгуулж, "Сансар" гэсэн эгэлхэн нэр єглєє. Сансрын хиймэл дагуулаас олон орны нэвтрvvлэг хvлээн авч тvгээдэг учраас л тэр. Тvvнээс хойш арав гаруй жил єнгєрчээ. "Сансар" КаТВ-ийг мэдэхгvй хvн нийслэлд одоо vгvй болсон биз.

-Яагаад заавал кабелийн телевиз байгуулах болсон юм бэ? Энэ тийм ашигтай бизнес гэж vv? Таны дайны албан тушаалтай явсан хvмvvс арилжааны банк, алтны компани байгуулдаг биш бил vv?
-Ямар дайны хvмvvс ямар бизнес хийдэг тухай би сайн мэдэхгvй. Энэ бол чухал биш. Бизнес бодит хэрэгцээн дээр тогтдог гэдгийг л ойлгох нь чухал. Жишээ нь, "CNN', "BBC", "ESPN", "HBO","National Geo¬graphic", "MTV" гэсэн телевизийн брэнд нэрс байдаг. Дэлхийд зартай эдгээр сувгийн талаар арав гаруйхан жилийн ємнє манайхан огт мэддэггvй байж. Орон орны телевизийн эдгээр нэвтрvvлгийг гэртээ суугаад хvлээж авах хэрэгцээ Монголд бий болно гэдэг итгэл бидэнд байсан. Тэгээд зvтгэсэн. Энэ тєрлийн бизнест эхэндээ ашиг гэж бараг байдаггvй юм билээ. Олсон хэдэн тєгрєгєє эргэж оруулсаар байгаад л эхний тав зургаан жилийг барсан. Харин ажил нь тогтоод ирэхээр урамтай бизнес юм байна. Одоо бол "Сансар" кабелийн телевизийн 50 гаруй сувгийг нийслэлийн хагас сая орчим хvн vзэж байна.

-Тийм олон хvнээс ашиг орлого ч арвин байдаг биз дээ? Та одоо энэ компанийн ажилд хэр оролцож, ямар хэмжээний ашиг хvртдэг вэ?
-Би "Сансар" компанийн ажилд одоо оролцдоггvй. Тийм бололцоо vгvй, шаардлага ч байхгvй. Энэ компанийн тодорхой хувийг эзэмшдэг учраас тэр хэмжээнийхээ ногдол ашгийг авдаг. Татвараа ч мэдээж тєлдєг. Ашгийн хэмжээний хувьд гэвэл бусдад бол гологдохыг vгvйсгэхгvй. Наддаа бол хангалттай мєнгє. Аль ч албан тушаал тvр зуурынх. Байнгынх гэж байхгvй.

Аль ч албан тушаал тvр зуурынх. Байнгынх гэж байхгvй

-Хvн бvрт л єєрийн эрхэмлэх vнэт зvйл, нандигнах юм байдаг. Таны хувьд тэр нь юу вэ?
-Мэдээж эрх чєлєє шvv дээ. Тvvнээс vнэтэй, нандин зvйл хvнд єєр юу байх билээ.

-Эрх чєлєє гэдэг таныхаар яг юу вэ?
-Эрх чєлєє гэж наад зах нь єєрийнхєєрєє байх, ганц олдсон амьдралаа єєрєє мэдэх, хvний гар, хvний ивээл харалгvй зоргоороо амьдрахыг хэлнэ биз ээ.

-Эрх чєлєєтэй байхын тулд хєрєнгє мєнгє хэрэгтэй. Энэ хоёр нэг нэгэндээ хэр нєлєєлдєг гэж та боддог вэ?
-Хорвоо мєнгєн дээр тогтохгvй гэдэг ч амьдрал маань тэр чигээрээ эдийн засгийн vндэстэй. Тиймээс хэнд ч гэлээ хєрєнгє мєнгє хэрэгтэй. Vvгээрээ бид бvгдээрээ адилхан. Харин хєрєнгє мєнгєнийхєє бололцоо, хэмжээгээр бол мэдээж адилгvй. Мєнгийг эрх чєлєєтэй холбож vзвэл хvн мєнгєє мэддэг эзэн нь байх уу, эсвэл мєнгєндєє мэдvvлсэн боол нь байх уу гэсэн асуудалд эцсийн дvндээ тулж очих байх даа.

-Та жишээ нь мєнгєє мэддэг эзэн нь vv, эсвэл мєнгєндєє мэдvvлсэн боол нь уу?
-Би хєрєнгє мєнгєний ч, хєндлєнгийн хvний ч боол бололгvй єдий хvрлээ гэж єєрийгєє овоо тоодог. Цаашдаа ч ийм л байсаар дуусах биз. Хvн хэний ч, юуны ч боол болох ёсгvй, яалаа ч гэсэн эрх чєлєєгєє авч vлдэх ёстой гэж ойлгодог.

-Эрх чєлєєгєє авч vлдэхийн тулд хvн хэр хэмжээний мєнгєтэй байх хэрэгтэй вэ?
-Мєнгєний хэмжээ л надаас асуугаад байх юм, тийм ээ? Мєнгєний хэмжээ гэдэг харьцангуй эд шvv дээ. Жишээ нь, мянган тєгрєг олчихоод баярладаг хvн байхад мянган доллар гээчихээд тоодоггvй хvн бас байна. Мєнгє бол угтаа тухайн хvний хэрэгцээ, бололцоо хоёроор л хэмжигддэг шvv дээ. Мєнгєний хэмжээг хvн тэр бvр санааныхаа зоргоор зохицуулж чадахгvй. Харин мєнгєнийхєєхэрэгцээг бол хvн зохицуулж, хязгаарлаж чаддаг байх ёстой. Хvний дайтай амьдрахын тулд нэг бол мєнгє хийх бололцоогоо нэм, эсвэл мєнгєнийхєє хэрэгцээг хязгаарла гэдэг. Бvр болж єгвєл энэ хоёрынхоо зєв зохист харьцааг нь ол гэсэн сургаал байдаг. Энэ зєв харьцааг нь олж чадвал хvн мєнгийг захирна, эзэн нь байна. Эс чадвал мєнгєндєє захирагдаж, боол нь болно.
-Их мєнгєтэй нь эзэн болдог хорвоо юм биш vv?
-Бас ч яг тийм биш бололтой. Мєнгє бол хvний эрх чєлєєг тэлдэг нэг л хэрэгсэл. Гэхдээ эргээд бас эрх чєлєєг нь боож чаддаг эд. Манайд мєнгєтэй хvн ховор байсан цаг саяхан. Одоо бол мєнгєтэй хvмvvс цєєнгvй гараад иржээ. Гэтэл их мєнгєтэй болсон хvн тvvнийгээ захирдаг том эзэн нь болсон байх ёстой байтал, зєвхєн тvvндээ захирагддаг, тvvндээ vйлчилдэг боол нь болсон байх нь бас бий. Амьдралд vйлчилдэг мєнгє гэж байхад, мєнгєнд vйлчилдэг амьдрал гэж бас байна. Энэ бол тун гунигтай л амьдрал байх даа.

-Та Ерєнхий сайдын албыг аваад бас ч гэж нэлээд хугацаа єнгєрлєє. Таны зоримог. шийдвэртэй алхмууд ард тvмэнд таалагдаж байгаа бололтой. Харин єєрт тань Ерєнхий сайд байх таалагдаж байна уу? "Танайд хоноё" нэвтрvvлэгт орохдоо Их тэнгэрийн аман дахь гэртээ нэг л идээшээгvй шинжтэй, гал тогоогоо хvртэл хvний мэдлийнх гэж байсан болохоор ингэж асуумаар санагдлаа л даа?
-Их Тэнгэрийн аманд минийх гэх гэр надад байхгvй шvv дээ. Тэнд байгаа албаны орон сууцыг єєрийнх гэж андуурч эхэлбэл буруу замаар орлоо гэсэн vг. Аль ч албан тушаал тvр зуурынх. Байнгын албан тушаал гэж байхгvй. Албан тушаалаа єєрєє таалах, эс таалах тухай асуудал сонин биш. Бусдын таалал гэдэг бvр ч харьцангуй эд. Харин ажлаа хийж чадах эсэх тухай асуудал бол бий. Энэ шалгуур л чухал.

-Таны єєрийгєє илэрхийлэх, бусадтай харилцах зэргийг харж байхад бусад улстєрчдєєс огт єєр харагддаг. Энэ таны хувь хvний зан араншин, нэлээн баруунжсан сэтгэлгээтэй холбоотой байх гэж би хувьдаа дvгнэдэг. Хэр оносон дvгнэлт бол?
-Миний тухай хийх дvгнэлтийн зєв бурууг би хэлж мэдэхгvй. Юутай ч бусдыг дуурайх, эсвэл заавал єєр харагдах гэж оролдох нь утгагvй гэж ойлгодог. Байдгаараа л байх нь амар. Цаг, тэнхээ их хэмнэнэ.

-Энэ цагийн єндєрлєгєєс эргэж харахад таны амьдралдаа хийж байсан алдаанууд таны зан араншингаас болсон байдагуу, эсвэл хувь тєєргийнх байсан уу?
-Миний алдсан ч тоймгvй л дээ. Гэхдээ алдаанаас гадна цєєн хэдэн ч гэсэн ололт бас байсан байлгvй дээ. Алдаа, ололт хоёр хоёулаа л зан араншин, заяа тєєргєєс шалтгаалдаг биз.

-Сvvлчийн асуулт. Амьдрал гэж юу вэ? Аз жаргал нь юунд оршдог юм бол?
-Би яаж мэдэх вэ дээ. Би онолч биш, би практик хvн. Практик гэснээс, саяхан хаанаас ч билээ дээ яг наад сэдвээр чинь нэг содон єгvvлбэр олж уншсан юм байна шvv. " Гаднаасаа эвтэй, жаргалтай харагдах нь чухал биш, єєр дотроо эвтэй байхын жаргалыг мэдрэх нь чухал" гэсэн утгатай vг байсан. Энэ vнэн шvv.

Цаг зав гаргаж ярилцлага єгсєнд баярлалаа. Таньд амжилт хvсэе.

Мэдээллийн эх сурвалж UPTOWN

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.