Б.Жаргалсайханы бие муу байгаа бололтой

2008/09/13
Share |
Б.Жаргалсайханы бие муу байгаа бололтой

БНН-ын дарга Б.Жаргалсайханыг долдугаар сарын 1-нд болсон эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцож Ганц худагт цагдан хорьж байгаа билээТүүнийг саатуулснаас хойш найм хоноход ердөө ганц удаа л байцаасан аж. Түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн "Хуульд хэдэн удаа байцааж болох талаар тусгаагүй байдаг юм. Түүний бие муу байна. Зүрхний хэм нь алдагдаж, даралт нь өөрчлөгдсөн байгаа. Харин өөрөө энэ талаараа хэлэхгүй байгаа юм" гэж БНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүдийн зарласан хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.

БНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Үйлдвэр худалдааны сайд асан Ц.Даваадорж "Ардчилсан нийгэмд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Гэтэл 15 жил ардчиллын төлөө тэмцсэн БНН-ын даргыг цагдан хорьсон нь улс төрийн шалтгаан, зорилготой гэж бид үзэж байна. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Манай нам энэ сонгуульд оролцоно. Гэтэл намын даргыг улс төрийн ийм эгзэгтэй үед хорьж байгааг бид эсэргүүцэж байна. Түүнийг шалгах шаардлагатай бол цагдан хорихоос өөр олон арга байдаг шүү дээ" гэв.

Тус намынхан "Б.Жаргалсайхан шиг Монголын хөдөө аж ахуй, малын бүтээгдэхүүнийг дэлхийн зах дээлд таниулсан хүнийг цагдан хорьдог нь буруу. Долдугаар сарын 1 -ний жагсаал цуглааныг хэн ч зохион байгуулаагүй. Ард түмэн өөрсдийн сайн дураар Сүхбаатарын талбайд очиж сонгууль будлиантай болсныг эсэргүүцсэн шүү дээ" гэсэн юм.
 

Эх сурвалж:Өнөөдөр сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.