Хүмүүс: Гантуяа | |
2007 оны Монголын мисс Гантуяад Сингапурын загварын агентлаг хамтран ажиллах санал тавьжээ. Гадаадад боловсролоо дээшлүүлж байгаа түүний хувьд зав зай багатай байдаг учир одоогоор энэ саналын талаар сайтар бодох хэрэгтэй байна хэмээн тэрээр ярилаа. Түүнчлэн ирээдүйд боловсрол талдаа илүү анхаарч, хувийн дээд сургуультай болохыг хүсч явдагаа мисс бүсгүй нуусангүй. Тиймээс загвар чиглэлээрээ дагнах нь хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь цаг алдах болов уу хэмээн эмээж байна гэсэн юм.
www.factnews.mn